Английн “The Economist” сэтгүүлийн “The World Ahead” тусгай дугаарын онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг монгол хэлээр 7 дахь жилдээ эрхлэн гаргалаа.
Коронавирусийн цар тахалтай нүүр тулсан хүн төрөлхтөн эл гамшгаас улбаатай олон бэрхшээл, сорилт, аюулыг 2022 оноос эхлэн даван туулж, дасан зохицож эхлэх болно. Цар тахлын өмнөх болон дараах дэлхий огт өөр болж, эдийн засаг, геополитикийн цоо шинэ сорилт, асуудлуудаас гадна хүмүүсийн ажиллах хэв маяг, аяллын өнгө төрх гээд олон зүйл өөрчлөгдөв. Үүнийг нэгэнт “шинэ эгэл” хэмээн нэрлээд эхэлжээ.
“Шинэ дэлхий”-тэй танилцаж, зөв шийдвэр гаргахад туслах “Дэлхий 2022” сэтгүүлд шинжлэх ухаан, технологийн ямар ололтуудыг онцолж буйг сонирхуулья:
- Вакцин үйлдвэрлэгч Moderna компани Ковид- 19-ийн өөр хувилбаруудаас сэргийлэх чадвартай олон төрлийн эсрэг бие үүсгэдэг вакцин хөгжүүлж байна.
- Вирусийн эсрэг өөр олон эм айсуй. Онош илэрсний дараа шууд хэрэглэж болох вирусийн эсрэг эмүүд 2022 оны хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн болж, Ковид-19-ийг хялбар эмчлэхэд дэм болно.
- BioNTech компани зөвхөн Ковид-19 бус, mRNA вакцины хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах замаар бага орлоготой орнуудад нас баралтын томоохон шалтгаан болж буй хумхаа, сүрьеэ, ХДХВ зэрэг өвчлөлтэй тэмцэхээр зорьж байна.
- 2022 онд сар луу хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй улсуудын тоонд Энэтхэг, Япон, ОХУ, БНСУ багтаж байна. Харин АНУ-ын сансар судлалын агентлаг (NASA) энэ онд Артемис хөтөлбөрийн хүрээнд сар руу очих, буцах замыг нээх зорилгоор 18 нислэгийг ивээн тэтгэнэ.
- -SpaceX тойрог замд одоо байгаа бүх хиймэл дагуулаас дөрөв дахин их буюу 10,000 хиймэл дагуулыг нам өндөрт хөөргөхөөр төлөвлөж байна.
- Vera C.Rubin Observatory (VRO) 3200 мегапикселийн зургуудыг гурав, дөрвөн өдрийн давтамжтай 10 жилийн турш авч нүдэнд харагдах тэнгэрийн бүх хэсгүүдийг эвлүүлнэ.
- Устөрөгчийн батерейгаар ажилладаг зорчигч тээврийн онгоцны туршилтын нислэгүүд 2022 онд эхлэх бөгөөд тэдгээрийн нэг болох хоёр суудалтай онгоцыг Нидерланд дахь Delft University of Technology-д бүтээж байна.
- Цөөнгүй компани дараагийн 1-2 жилд хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авах зорилгоор 2022 онд нисдэг цахилгаан таксины туршилтын нислэгээ эхлүүлнэ.
- Хэзээ ч зураг авалтаас хоцрохгүй, үдэшлэг дээр согтохгүй бас хөгшрөхгүй виртуал инфлюнсерүүд энэ онд моодонд орно.
- Дэлхийн Засгийн газрууд 2022 онд юмсын интернэтэд 21.3 тэрбум ам.доллар зарцуулах хүлээлттэй байна.
- Америк 6G сүлжээний туршилт эхлүүлнэ. Чинээлэг улсын хэрэглэгчид 5G сүлжээнд суурилсан үйлчилгээг шүүрэн авч, 5G дэмждэг гар утсаар гангарна.
Дэлгэрэнгүй анализ, мэдээллийг “Дэлхий 2022” сэтгүүлээс:
- Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
- Редакциар буюу94092904, 70115477, 80100390 утсаар (хүргэлт үнэгүй),
- “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
- Номын дэлгүүрүүдээр
“Дэлхий 2022” сэтгүүл нь 21 секц бүхий 150 нийтлэл, 81 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2022 оны хуанлигаас бүрдсэн 176 нүүр бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.