Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын гуравдугаар сарын бүртгэл эхэллээ. Гуравдугаар сарын сургалтаараа бид БИЗНЕС СИСТЕМ сэдвийг онцолж байна.
“Бизнесээ хэрхэн системчлэх вэ?”, “Цар тахлын дараа бизнес процессоо хэрхэн өөрчлөн шинэчлэх вэ?”, “Систем хэрхэн бүрэлддэг вэ?” зэрэг асуултад хариулт авахаас гадна бизнес процессоо хэрхэн боловсруулах аргачлалд суралцаж, бизнесийн үйл ажиллагаандаа бодитоор ашиглах боломжтой мэдлэг, мэдээллийг олж авахад тань туслах дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
3 сарын 01. ЦАР ТАХЛЫН ДАРААХ БИЗНЕС ПРОЦЕССЫГ БҮТЭЭХ НЬ
Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал
Цар тахлын дараа компаниудын өмнө бизнес процессоо өөрчлөх, үйл ажиллагаагаа сайжруулах, бизнесийн системээ шинэ нөхцөл байдалд нийцүүлэх зэргээр стратегиа шинэчлэх шаардлага тулгарч буй. Өөрөөр хэлбэл, хямралыг давах гэж оролдохоос илүү өөрчлөлтийн менежментийг шууд хэрэгжүүлж эхлэх нь чухал. Хэрэв та бизнес процессоо өөрчлөн шинэчлэхээр зорьж байгаа бол энэ удаагийн вэбинараас асуултынхаа хариуг аваарай.
3 сарын 15. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ
“Гүйцэтгэлийн төгөлдөршил” компанийн гүйцэтгэх захирал Г.Өлзийбуян
Аливаа бизнесийг системчлэхийн тулд үйл ажиллагааны журам боловсруулах буюу процессыг стандартжуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа процессыг зөв боловсруулж, тодорхой хэмнэлд оруулах нь чухал. Тиймээс уг вэбинараар үйл ажиллагааны журам боловсруулах нэгдсэн менежментийн тогтолцооны аргачлалын талаар танилцуулна.
3 сарын 22. БИЗНЕС ПРОЦЕССЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
Обсерв консалтинг ЗҮБ-ийн үүсгэн байгуулагч Д.Отгонбат
Бизнест процессыг удирдахын тулд түүнд шинжилгээ хийх ёстой байдаг. Энэ удаагийн вэбинараар процессын шинжилгээг хэрхэн хийх талаар тайлбарлах болно. Мөн бизнес процесст шинжилгээ хийх хэрэгцээгээ тодорхойлж сурахын зэрэгцээ процесст шинжилгээ хийх аргуудад ч суралцана. Цаашлаад эдгээр аргын алийг сонгож хэрэгжүүлбэл үр дүнтэй эсэхээ ч шийдэх боломжтой.
3 сарын 29. СИСТЕМИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ АНХНЫ ОЙЛГОЛТУУД
Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат
Энэхүү вэбинараар систем хэрхэн бүрэлдэж, хэрхэн ажиллаж, хөгждөг талаар сэтгэн бодох анхан шатны загвар ойлголтуудыг өгнө. Мөн бизнесээ бүтэцчилэн харах, асуудлыг зөв задлан шинжлэх, шийдэл боловсруулахад хэрэглэглэгддэг системийн сэтгэлгээ, шинжлэлийн анхны ойлголттой болно.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 3 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар Мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.