MStars Hub нь амьдралын шинэ хэв маягийг бий болгох, дижитал технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй, хөрөнгө оруулалтын өмнөх шатны стартапуудыг платформ юм. Олон улсад старп апуудыг хөгжүүлдэг GAN сүлжээний гишүүн болсон, MCS Ventures байгууллагын дэмжлэгтэй энэхүү хөтөлбөр нь стартапуудын бизнес моделийг оновчлон, бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дараагийн шатны хөрөнгө оруулалтад бэлтгэх замаар 6 сарын турш хамтран ажилладаг. Одоогоор хоёр дахь элсэлт явагдаж байна.
Подкастын энэ дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:
- Mstars HUB ямар зорилготой байгуулагдсан бэ? Ямар хүмүүст тусалдаг вэ?
- Хурдасгуур хөтөлбөр нь экосистемд байгаа бусад бүтцээс яг юугаараа ялгаатай, онцлог байдаг вэ?
- Старт Ап-ууд хөрөнгө оруулалтын өмнөх шатанд юуг ойлгож, ямар ур чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ?
- Хэн нэгнээс хөрөнгө оруулалт хүсэхээс өмнө монгол компаниудын гаргадаг нийтлэг алдаа гэвэл?
- Монголын технологийн старт Ап-ын хувьд бизнесийн ямар модель илүү тохиромжтой, цаашид scalable байж чадахаар байдаг вэ? Эсвэл энэ нь зөвхөн тухайн компаниас хамаарах уу?
- Танай хөтөлбөрт хамрагдсан старт Ап-ууд гадаадаас хөрөнгө оруулалт хүсэхэд бэлэн болох хэмжээнд очих уу?
- Монгол дахь старт Ап бизнесийн экосистемийг хэрхэн үнэлэх вэ?
Дугаараас онцлох 3 санаа:
- Мэдээллийн технологийн салбарт старт ап байгуулж, хөрөнгө оруулалт хайж буй залуучууд маш их яардаг.
- Монголын компаниуд гадны зах зээлд өрсөлдөхийн тулд нэгдэж, кластерын систэмээр ажиллах нь үр дүнтэй.
- Монголд венчур хөрөнгө оруулалт хийх хандлага хөгжиж байна.
Зочин: Ч.Даваажамц. Mstars HUB-ийн гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Холбоо барих: hello@mstars.mn 77772838
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.