BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гялалзсан хар гадаргуу дээр цагаан цэгүүд бүхий хоёр улаан тунгалаг шоо дүрслэгдсэн байна. Нэг өлгүүр нь зургаа, нөгөө нь гуравны тоог харуулдаг. Бизнесийн чухал шийдвэрүүдийг санагдуулам шоо нь тусгалтай дүр төрхтэй бөгөөд тэдгээрийн доорх гадаргуу дээр нарийн тусгал үүсгэдэг. - Business.MN

Мэдлэг бол байнга асуулт тавих процесс

(Self-reflection: Өөр лүүгээ өнгийгөөд нэг харъя цуврал 2)

Б.Мөнхбат   Б.Мөнхбат
2022-03-25
  Хүний нөөц
2
Share on FacebookShare on Twitter

Сэтгэцийн эмгэгийн жагсаалтад донтох өвчин байдаг. Архинд донтох, тамхи хар тамхинд донтох, тэр бүү хэл худал хэтэрвэл сэтгэцийн эмгэг болох аюултай байдаг аж.

Үнэн худлаа тогтмол асууж лавлахгүй, харилцан ярилцаж учирлахгүй, агаар салхи оруулахгүй бол хар тамхи адил донтох аюултай байдаг талаар Карл Маркс “A Contribution to the Critique of Hegel’s Philosophy of Right” хэмээх бүтээлдээ онцолсон. Худал нь хүний зохиосон бас л нэг оюуны алдаатай бүтээл учир оюуны бүтээмжийг сайжруулахын тулд худлаа заавал шалгаж, нягталж байх шаардлагатай талаар тэрээр бичжээ.

Худлын голомт

Плато (Plato) Титетус хэмээх (Theaetetus) нэртэй диалогитоо мэдлэг гэж чухам юу болох талаар Сократ болон Титетус нарын хоорондын харилцан яриаг тэмдэглэн үлдээжээ. Товчхондоо, мэдлэг бол байнгын л асуулт тавих процесс аж. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягтлах шаардлагатай. Олон үг, нэр томьёонуудыг асууж лавлах ёстой. Мэдлэг бол аливаад хэзээ ч хар сохроор үнэмших бус харин олон талаас нь үнэн эсэхийг асууж, лавлаж, туршиж, учирлаж байж хүрсэн үнэн бөгөөд хаана ч хүчинтэй итгэл ажээ (“Knowledge=Justified True Belief”).

Бид нэгнээ өөртөө итгэ, өөртөө итгэлтэй бай гэж урамшуулахыг хичээдэг. Яг үнэндээ өөртөө итгэх итгэл нь үнэн мэдлэг буюу аливаад хар сохроор итгэхгүй асуудаг, эргэлздэг, учирладаг, критик буюу үнэн худлыг ялгах оюуны чадвараас ирнэ. Өөртөө итгэх итгэл худлааг асууж, эргэлзэж эхлэхээс ирэх ажээ.

“Би айх ёсгүй. Айдас бол оюуныг устгагч. Айсан үед бид аль хэдийн үхчихсэн байдаг, дараа юу ч үлдэхгүй. Тиймээс би айдастайгаа нүүр тулна. Би айдсаа биеийнхээ бүх хэсгээр дамжаад өнгөрөхийг зөвшөөрнө. Надаас гараад явсных нь дараа би оюуны мэлмийгээ нээж түүний явсан замыг сайтар харж авна. Айдас очсон газар бүртээ бүхнийг үгүй хийнэ. Харин айдсаас ангижирсан учир би үлдсэн байх болно” хэмээн Фрэнк Хэрбэртийн Dune нэртэй зохиолд (саяхан кино нь гарсан) гол дүрийн залуу өөрийгөө зоригжуулдаг. Үүнтэй адил бид худлааг асууж, нүүр тулж, ангижрах нь өөртөө итгэх, өөрийгөө зоригжуулах хамгийн үр дүнтэй арга болов уу. Олон тохиолдолд худал нь айдсаас үүдэлтэй өөрийгөө хамгаалах байгал-биологийн механизм байдаг.

Тэгвэл асууж, ойлгож, учирлаж (Reasoning), критик хийлгүй дан цээжлээд хүчээр толгойдоо хийсэн мэдлэг юу вэ?

Цээжлэх гэдэг нь түр зуурын санамжтай холбоотой тархины, оюуны нэг л механик үйлдэл ажээ. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягталж, үнэн худлыг ялгаж (Critique), ойлгож, эцсийн дүгнэлт гаргах зэрэг процессыг дамжих шаардлагатай байдаг аж. Харин цээжлэх нь энэхүү бүх процессуудыг алгасаад эцсийн дүгнэлтийг л тоть аятай үг үсэггүй давтахыг хэлэх аж. Хүний оюун хөгжиж, мэдлэгт суралцахын тулд дээрх процесс хэрхэн явагдахыг ойлгох, сурах нь чухал болохоос биш эцсийн дүгнэлтийг дуржигнатал хар сохроор унших нь нэг төрлийн л донтолт гэлтэй. Хэт ихэдвэл эмгэг, оюуны хүчирхийлэгч ч болох аюултай.

Худлын эмчилгээ буюу “Учирлах”

Мэдлэгийг хүн бүтээж, хүнээс хүнд дамждаг ба түүнийг дамжуулах хамгийн чухал хэрэгсэл нь “Учирлах” (Reasoning). Яагаад тухайн дүгнэлтэд хүрсэн “учраа” логик дэс дарааллаар нь нэгд нэгэнгүй учирлах. Учирлах нь тэгэхээр эцсийн дүгнэлт бус үргэлжилсэн процесс. Учирлахыг цээжлэх боломжгүй харин ойлгох л боломжтой аж. Тиймээс хэрэв яг мэдчихлээ гэж байгаа бол дан ганц юуг мэдсэндээ давтах бус яаж мэдсэнээ учирлах нь оюуны хөгжилд илүү өгөөжтэй.

Харин манай нийгэмд учирлах гэдэг ойлголт шалчганасан, гонгиносон, олон үгтэй, нойтон хамуу шиг, ядаргаатай гэх имижтэй болсон мэт. Учирлаж, харилцан ярилцаж, хамт мэдэх гэсэн хүнийг номын хэнээтэй, цагаан солиотой, туйлширсан, амьдралд, хөрсөндөө буугаагүй гэх мэтээр хочлох, доромжлох хэдий ч нийтээрээ мэдлэг, хөгжлийг хүсэх нь нэг л таарч өгөхгүй. Худалд донтох эмгэгийн шинж тэмдэг гэлтэй.

Шүүмжлэл гэхээр л үстэй толгой арзайж байна уу?

Англи хэлний “сritic”, “criticism” гэсэн ойлголт нь эртний Грекийн критикос буюу үнэнийг худлаас, зөвийг буруугаас, сайныг муугаас, сайхныг муухайгаас ялгаж, салгаж чадах гэсэн философийн ойлголт ба оюуны чадвар. Монголчууд бид критикийг шүүмжлэх гэж хэрэглэж заншсан (Бид шүүмжлэх гээд хувь хүн рүү дайрах, гутаах, доромжлох, гоочлох нь олонтой учир шүүмжлэх гэхээр үстэй толгой арзайх нь аргагүй биз). Хүн төрөлхтний олон мэдлэгийн, оюуны томоохон бүтээлүүдийн гарчиг нь Critique of … хэмээсэн байдаг нь гайхах зүйлгүй. Хүн хөгжихийн тулд мэдлэгт суралцах хэрэгтэй. Гэтэл мэдлэгийг хүн л бүтээх учир алдаатай, буруу, худал мэдлэг бас олон бий. Тиймээс үнэн мэдлэгт суралцахын тулд критик буюу бидний хэлж заншсанаар шүүмжлэх зайлшгүй шаардлагатай. Шүүмжлэл байхгүй гэвэл үнэн худлыг ялгах боломжгүй, сайн мууг ялгаж чадахгүй харин улам өөхшүүлж, өвчлүүлэх хандлагатай. Үнэн худал, сайн муу, буруу зөвөө ялгаж чадахгүй бол амьтнаас ялгагдах уу? Муна нь гадсаа нүдэхээс өөр хамаатал байх боломжтой юу? Шүүмжлэл нь критик гэсэн ойлголтыг бүрэн илэрхийлж чадаж байна уу?

Амьтанд хөгжих ямар ч шаардлага байхгүй. Амь зуугаад явахад л хангалттай. Худал бол амь зогоож, амьд үлдэх гэсэн өөрийгөө хамгаалах нэг төрлийн л хэрэгсэл. Харин хүн хөгжихөд мэдлэг зайлшгүй шаардлагатай. Мэдлэгийг дан ганц цээжлүүлэх замаар дамжуулах нь эсрэгээрээ оюуны хүчирхийлэлд хүргэж, худлыг өөхшүүлж, нүдний өмнөх асуудлаа ч олж харж чадахгүйд хүрэх аюултай. Худалд донтох эмгэгийг эмчлэхэд “учирлах”, харилцан ярилцах зэрэг оюуны бусад чадваруудыг бас тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй.

bookzone
Тагууд: боловсролзорилгокарьермэдлэг

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
Б.Мөнхбат

Б.Мөнхбат

Төслийн менежмент, санхүүжилт, зардлын менежмент чиглэлээр ажилладаг. Менежментийн философи, манлайлал, хувь хүний менежмент, бизнесийн танин мэдэхүйн чиглэлээр нийтлэл бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Зочмн
Зочмн
3 жил өмнө

Энэ жагсагчид монголын өвчин, хөгжлийн вирус болоод 30 жил амьдарлаа

0
Зочин
Зочин
3 жил өмнө

Манай үг хэлэх эрхээ эдлэгч Жагсагчид мэдлэгээр биш төөрөгдлөөр амьдраад байх шиг байна аа

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00