BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр дэвсгэр дээр хоорондоо холбогдсон гурван арааны дүрслэл. Араа нь шар, цэнхэр, цагаан өнгөтэй, эргэлтийн хөдөлгөөнийг харуулсан улаан сумтай. Энэхүү эрч хүчтэй дүрслэл нь амжилтад хүрэхийг зорьж буй аливаа бизнес эсвэл компанийн хувьд чухал ойлголт болох багаар ажиллах, механик эсвэл үйл явцын урсгалын мөн чанарыг харуулдаг. - Business.MN

Эхлээд бизнесээ оношил, дараа нь амжилтад хүр

Ашиг, амжилт, нөлөөлөл ярихаасаа өмнө таны бизнес ямар процессоор ажиллаж байна гэдгийг нарийн шинжилж, тодорхойлсноор дараа дараагийн зорилго, зорилтдоо хүрэхэд хавьгүй хялбар болно. 

Business.mn   Business.mn
2022-03-28
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Зөвхөн бизнесийн гэлтгүй ямар ч байгууллага өөр хоорондоо харилцан уялдсан процессуудын үр дүнд ажилладаг. Мөн тэдгээр байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон процессын үр дүнд бий болж, хэрэглэгчид хүрдэг. Процессыг шинээр бий болгож болохтой адил алга болгож ч болно. Эсвэл хувирган өөрчлөх ч боломжтой. Харин аливаа байгууллагын өмнө процессыг зохион байгуулж, тухайн процессыг ажиллахад шаардлагатай нөөцөөр хангах асуудал тогтмол тулгардаг. Гэхдээ юун түрүүнд одоо ажиллаж буй бизнес процессоо эхлээд шинжлэх шаардлагатайг Observe Consulting ЗҮБ -ийн үүсгэн байгуулагч Д.Отгонбат зөвлөж байна. 

Процесс удирдлагын гол үзэл санаа юу вэ?

  • Процесс, процесст суурилсан удирдлагын талаар мэдлэг ойлголт авах
  • Бизнес процессын удирдлагад авч үзэх процессыг тогтоох
  • Анализ хийж шинжлэх
  • Процессыг шинээр зохиомжлох буюу дизайнчлах (төлөвлөх)
  • Төлөвлөснийг хэрэгжүүлэх 
  • Процессын гүйцэтгэлийг хэмжих 
  • Дахин сайжруулахаар ажиллах

Процесс удирдлага бизнесийн удирдлагын (бүтэц, засаглал, стратеги, мэдээлэл процесс гэх мэт) бүх зүйлтэй холбогдоно. Аливаа байгууллагын хамгийн анхны объект бол процесс. 

Аливаа байгууллагын хамгийн анхны объект бол процесс. 

Процессын шинжилгээ гэж юу вэ?

Байгууллага зорилгодоо хүрэхийн тулд процесс болон процесс дахь алхмуудыг тогтоож, судлан шинжилж, тэдгээрийн үр нөлөөтэй, үр ашигтай байдлыг хэмжиж, үнэлэх цогц үйл ажиллагааг хэлнэ. 

Процесс шинжилгээний 3 гол зорилго

Илүү үр дүнтэй ажиллагаа (чанар, эрсдэл)

Үр ашигтай ажиллагаа (бүтээмж)

Эрсдэлээс сэргийлэх эсвэл сааруулах (удирдах)

Процессын шинжилгээг задалж харвал дараах дэд хэсгүүдэд хуваагдана. Доорх асуултуудад хариулж, гол ухагдахуунд анхаарал хандуулаарай. Хэрэв та процессын шинжилгээний талаар ерөнхий мэдээлэл болж, ач холбогдлыг нь ойлгосон бол мэдээж мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагад хандах нь илүү үр дүнтэй.  

Зөвхөн бизнесийн гэлтгүй ямар ч байгууллага өөр хоорондоо харилцан уялдсан процессуудын үр дүнд ажилладаг.

Процессын цаг хугацааны шинжилгээ

Асуулт

  • Процесст зарцуулагдаж буй нийт цаг хугацаа, 
  • Бүтээмжтэй ажилд зарцуулагдаж буй цаг
  • Хүлээлт зэрэг бүтээмжгүй ажилд хугацааны алдагдал буй эсэх
  • Хугацаа хэмнэх боломж бий эсэх

Хэрэглэх арга

  • Ярилцлага
  • Ажлын байрны зураг авалт
  • Процедурын шинжилгээ
  • (lead time, takt time, cycle time, process time зэрэг шинжилгээний төрлийг ашиглах)

Процессын үр дүн (гарц) шинжилгээ

Асуулт 

  • Чанарын асуудал хаана гарч байна?
  • Гарч буй чанарын асуудал нь юу байна?

Процессын зардлыг шинжлэх 

Асуулт

  • Ямар нөөц хэрэглэж байна?
  • Хэдэн хүн, юу хийж байна
  • Өөр ямар нэмэлт зардал байна (уур, цахилгаан, ус) (үйлдвэрлэлийн 7 алдагдал)
  • Зардал хэмнэх ямар боломж байна?

Процесс болон процесс дахь үйл ажиллагаануудыг тогтоох

Ухагдахуун

  • Процесс гэдэг нь оролт болон нөөцүүдийг хэрэглэн зорьж буй гаралтыг гаргадаг хоорондоо харилцан үйлчлэл, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаанууд, 
  • Процессууд нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, бие биеийнхээ нийлүүлэгч, хэрэглэгч болж байдаг. 

Процессын оролцогч талуудыг шинжлэх 

бизнес цэнэг өглөөний уулзалт

Асуулт

  • Процессын оролцогч талууд хэн бэ, тэдгээрийн оролцоо юу вэ?
  • Тэд юуг, хэрхэн хийдэг вэ?
  • Нийлүүлэгч хэн бэ?
  • Хэрэглэгч хэн бэ? Ямар шаардлагатай вэ?

Энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр тэрбээр “Бизнес процессын шинжилгээ хийх нь” сэдвээр дэлгэрэнгүй ярилцаж, өөрийн арга барил, туршлагаас хуваалцахын зэрэгцээ оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.  Бизнесийн процессын шинжилгээ гэж юу болох, яагаад үүнд анхаарах ёстой, процессын шинжилгээ хийх ямар аргууд байдаг зэрэг өргөн сэдвээр өрнөсөн уг вэбинарыг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарын дараагийн зочноор Хархорум Дижитал Академи болон Business.mn сэтгүүлийн үүсгэн байгуулагч Д.Энхбат “Системийн сэтгэлгээний анхны ойлголтууд” сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.   

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

Тагууд: ажил төлөвлөлтБизнес цэнэгбизнес эрхлэгчдэдменежментпроцесс

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
A tired person sits at a desk with a laptop and a cup, holding their head in one hand. A nearly empty battery icon appears above, symbolizing exhaustion and low energy.
Тодорхойгүй байдал гол асуудлуудын үндэс байдаг
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00