Технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилтийн давлагаа эд өрнөж байгаа энэ цаг үед технологийн тусламжтайгаар бүхий л салбарынхан хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ мэдээллийг илүү хялбар, хурдан, нэг эх үүсвэрээс амархан ойлгогдох байдлаар хүргэх бүрэн боломжтой болсонтой холбогдуулан хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгч хэрэглэгчид, хамтрагч хайж байгаа бизнес эрхлэгчдийн мэдээлэл авах зан төлөв ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байна.
Тэгвэл бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа илүү шинэлэг, сонирхолтой, үр өгөөжтэй байдлаар зах зээлд хүргэн таниулахад туслах интерактив контентын үйлчилгээг WorldPlus болон SMS-Startup Marketing Space компаниуд хамтран #Conversyon платформоороо дамжуулан хүргэхээр хамтын ажиллагааны гэрээгээ албан ёсоор үзэглэлээ.
Орчин цагт хэт их текст, өнгө аяс нь өөр зургууд, бүх мэдээллээ багтаах гэсэн агуулга хэдийнээ анхаарал татахаа больж маркетингийн салбарт интерактив контентын арга барил хэдийнээ хүчээ авч байгууллагын танилцуулга, тайлан, бизнес питч, хөрөнгө оруулалтын санал гээд бүхийл зүйлээ интерактив контентруу шилжүүлж зардал багатай, ухаалаг ажиллах бүрэн боломж бүрдэж буй энэ цаг үед та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж бизнестээ шинэлэг өнгө төрхийг хамтдаа бүтээхийг урьж байна.
Мөн SMS-Startup Marketing Space-ийн маркетингийн албатай холбогдож үйлчилгээний хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Startup Marketing Space нь шинэ санаа, инноваци технологийн шийдэлтэй энтрепренерүүдийн бизнесийг үе шаттайгаар хөгжүүлдэг мэргэжлийн менежментийн компани бөгөөд мэргэжлийн ур чадвар, технологийн дэвшил, олон талт хамтын ажиллагаагаар бизнесийн хөгжлийг хурдасгахаар зорин ажиллаж байна.