“Хөх сүрэг” бүх нийтийг малжуулах төсөл нэмэлт захиалгаа зарласантай холбогдуулан төслийн удирдагч Г.Чойжамцыг урьж ярилцлаа. Уг төсөл нь мал санал болгон олон нийтээс хөрөнгө оруулалт татаж, бий болсон сүргүүдийг орчин үеийн менежментийн зарчмаар маллаж, мал эзэмшигчдэд жил бүр үр өгөөжийг нь өгөх санаачилга юм. Энэ төсөл нь хонь, ямаа, адуу, үхэр, өвс гэсэн үндсэн таван чиглэлтэй.
Тухайн хүн өөрийн нэр дээр мал эзэмшсэнээр:
1. Өөрийн эзэмшиж буй малын ашиг болгож жил бүр мах махан бүтээгдэхүүн цагаан идээ тогтмол дүнгээр авах боломжтой.
2. Орон зай , цаг хугацаа үл хамааран дэлхийн хаанаас ч өөрийн нэр дээрх малыг ХӨХ ҮҮР аппликейшнээр дамжуулан хянах боломжтой.
3. Хөх Сүрэг төслийг түшиглэсэн ӨВ ҮҮР эко аялал жуулчлалын баазад жил бүр гэр бүлээрээ амрах боломжтой. Үр хүүхдэдээ хэрхэн мал маллах, цагаан идээ хэрхэн бэлтгэх гэх мэт аяллын сонирхолтой хувилбараар танин мэдэхүй, өв соёлын боловсрол олгох боломжтой.
Зочин: Г.Чойжамц. Хөх сүрэг төслийн удирдагч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
2022.04.07-нд 11 цагт нээгдэх нэмэлт захиалгад оролцох:
Ene hud gar shuu. Sergelen ni dendsen henig yaj shuulahaa medej bga bailguide