Гүрэн Академийн хувьд Английн Этон Коллежтой хамтран 13-17 насныханд зориулсан “GLOBAL NOMADs” зуны хөтөлбөр энэ зун хэрэгжүүлэхээр зарлаад байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлж зургадугаар сарын 20нд эхлэх гэж байна.
Этон коллеж боловсролын судалгааг тасралтгүй хийдэг бөгөөд үүнийхээ үр дүнд одоогийн ба шинэ үеийн хүүхдүүд амжилт гаргах магадлалыг ихэсгэдэг 8 ур чадварыг тодорхойлж, “Skills for Success-2022” цогц хөтөлбөрийг баталж гаргасан билээ. Энэхүү хөтөлбөрийг Гүрэн академи энэ зун Монгол хүүхдүүдэд заах эрхээ баталгаажуулсан билээ.
- Тасралтгүй хөгждөг байх нь
- Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь
- Нөлөөллөө тэлэх нь
- Бүтээлчээр асуудал шийдвэрлэх нь
- Харилцааны ур чадвараа сайжруулах нь
- Олон нийтэд илтгэх чадвараа сайжруулах нь
- Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -1
- Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -2
Дунд болон ахлах сургуулийн боловсролын хөтөлбөрөөр дэлхийд манлайлдаг Этон коллеж 600 жил оршин тогтносон нь сургалтын хөтөлбөр заах аргазүйдээ байнгын инновацлаг хандаж ажилласных билээ. Элитүүд, удирдагчдыг бэлддэг хэмээн цоллуулж ирсэн Этон коллежийн хөтөлбөрийг Монгол Улсаас Гүрэн сургууль Монголдоо албан ёсоор заах эрх эзэмшиж байна. Мөн багш нар нь гурван удаагийн цахим/танхим хосолсон Этон коллежийн сургалтыг Монголд болон Англид очиж авснаар заах эрхтэй боллоо.
Хөтөлбөрт амжилттай суралцсанаар Этон коллеж болон Гүрэн Инновацын сургуулийн хамтарсан сертификат авах бөгөөд, гаднын сургуулиудад орох хүсэлт бүхий материал бүрдүүлэлтэд оролцуулах бүрэн боломжтой.
Стэнфордын профессор Рик Соммер Монгол хүүхдүүдэд зөвлөгөө өгнө
Стэнфорд Прэ-коллежийн захирал, математикийн профессор Рик Соммер нь Монголд хэрэгжих “GLOBAL NOMADs” зуны хөтөлбөрийн зөвлөхөөр сүүлийн хоёр жил ажиллаж буй бөгөөд оролцогчдод тусгайлан зөвлөгөө өгөх гэж байна. Гүрэн Академийн удирдах зөвлөлийн гишүүн Рик Соммер нь гаднын их дээд сургууль, коллежид хэрхэн бэлдэж, амжилттай элсэн орох талаар 13-17 насныханд түлхүү мэдээлэл зөвлөгөө өгөх юм.
Рик Соммер нь “UC Berkeley” их сургуульд математикийн чиглэлээр бакалавр болон докторын зэрэг хамгаалсан бөгөөд Математик логик гаргалгааг зааж багшийн гараагаа эхэлсэн билээ. Тэрбээр 1995 оноос хойш 25 жил Стэнфордын их сургуульд Математикийн боловсролын хөтөлбөрүүд удирдаж чиглүүлж ирсэн. Цаашлаад тус сургуулийн зуны хөтөлбөрүүдийг манлайлан хөгжүүлж ирсэн туршлагатай. Рикийн удирдаж ирсэн зуны хөтөлбөрүүд 2012 онд Прэ-Коллеж болтол өргөжсөн билээ. Гүрэн Академи нь 2019,2020 онд #Stanford зуны хөтөлбөрт Монгол хүүхдүүдийг сургаж байсан, мөн 2021 онд онлайнаар #EtonCollege зуны хөтөлбөрт Монгол хүүхдүүдийг хамруулж байсан билээ. Рик Соммерийн удирдсан зуны хөтөлбөрт тухайн үед хамрагдаж байсан Монгол хүүхдүүд өдгөө Стэнфорд Минеарва тэргүүтэй Англи, Америкийн томоохон их дээд сургуульд суралцаж байна
Монголчууд нүүдлийн соёлыг өөрийн брэнд ур чадвар болгох нь
“Global Nomads” хөтөлбөрт хамрагдсанаар Этон коллежийн хичээлүүдээс гадна Нүүдлийн соёлын үнэ цэнээ өөрийн брэнд болгоход чиглэх практик ажлуудыг хамтдаа хийнэ.
Энэ ч үүднээс бид нүүдлийн соёлоо ойлгож, өөрийн брэнд болгон харуулах, гаднынхны түгээмэл асуултуудад хариулж чаддаг болох, өөрийнхөө имижийг шинээр тогтоох, нөлөөллөө өсгөх практик туршилт, ажлуудыг багтаасан билээ. Гүрэн академийн зуны хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан хүүхдүүд маань бидэнтэй байнга холбоотой байдаг бөгөөд өдгөө олон улсад чансаа өндөртэй их сургуулиудад суралцаж буй. Тэд мөн энэ зуны хөтөлбөрт туслахаар ажиллаж, хүүхдүүдэд бодит сорилт, даван туулсан туршлагаа хуваалцаж, та бүхнийг алдаа давтахаас сэргийлэхэд тусална
Гүрэн Академи. Global Nomads зуны хөтөлбөр13-17 насныхан илүү хичээж, алдагдсан боломжоо нөхөх зун байх болно☀️ ОЛОН УЛСЫН ЗУНЫ ХӨТӨЛБӨРТ МОНГОЛДОО ХАМРАГДАХ боломжийг бий болголоо
#GLOBALNOMADS зуны хөтөлбөрт урьж байна
Гүрэн Академид бүртгүүлэх линк: www.gurunacademy.edu.mn
Утас: 90099880, 88886058