Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтаараа зургадугаар сард ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ сэдвээр вебинар сургалт явуулж байгаа билээ.
Зургадугаар сарын 21-нд болох “Асуудлаа lean зарчмаар шийдэж, амжилтад дөтлөх нь” вебинарыг угтаж подкастын энэхүү дугаарыг хийлээ.
Дугаараас онцлох санаанууд:
- Бизнесийн процесст асуудал гарахад шалтгааныг хувь хүнээс хайх биш, харин ажилтнуудыг оролцуулж процессын түвшинд шийдэх нь үр дүнтэй.
- Ажилтан бүр хийж буй ажлаа тогтмол сайжруулдаг соёлыг төлөвшүүлэхийн тулд тухайн ажилтан ямар үнэ цэн бүтээж, юун төлөө хийж буйгаа ойлгодог байх ёстой.
- Эцсийн бүтээгдэхүүн/үйлчилгээг үйлдвэрлэхэд нэмэр болдоггүй хаягдал процессуудыг халах нь Lean аргачлалын нэгэн үндсэн зарчим.
Зочин: Т.Пүрэвхатан. ProMind Institute of Accelerator хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pag...
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.