Ус бол энгийн мөртөө хамгийн ер бусын бодис. Бидний биеийн 60-80 хувь уснаас бүрддэг бөгөөд ус бол амьдрал өрнөдөг үндсэн орчин. Устай хамт бид өөртөө хэрэгтэй маш олон бодисыг олж авдаг. Жишээ нь кальци, магни, натри, төмөр, шүлтлэг зэрэг бие организм хэвийн ажиллахад шаардлагатай эрдсийг авах нэг гол эх үүсвэр нь ус байдаг.
Эрдэс агуулсан ус нь эрдэсжүүлсэн ба байгалийн эрдэст гэсэн хоёр төрөлтэй. Эхний тохиолдолд цэвэр усанд эрдсүүдийг тусгайлан нэмдэг бол, эрдэст ус бол газрын гүнээс гардаг байгаль эхийн олон сая жилийн бүтээл юм. Манай улсын зах зээлд байгалийн эрдэст усны үндэсний бүтээгдэхүүн тун цөөн бөгөөд үүний нэг нь бидний сайн мэдэх “Тэрэлж” байгалийн эрдэст ус юм. “Тэрэлж” нь 28 сая жилийн өмнө Горхи-Тэрэлжийн сав газрыг багтаах Хан Хэнтийн нурууны орчим түрэгдэн гарч ирсэн боржин чулуулаг бүхий газрын давхаргаар шүүгдэн эрдэсжсэн ус.
“Тэрэлж” усны үйлдвэрийг БОСА Холдинг компани 2004 онд үүсгэн байгуулагчаас нь худалдаж авах замаар анх зах зээлд таниулж байв. Үйлдвэрийг байгуулахдаа байршлын судалгааг эрдэмтдийн багтай хамтран хийж, олон газраас дээж авч шинжилсний үр дүнд Налайх дүүргийн I хороо, Хөх давааны энгэр, Туул голын гүүрний зүүн хойно орших одоогийн байршлыг сонгожээ. Энэ нь Улаанбаатар хотоос 45 км-т байрладаг Тэрэлж үйлдвэрийн хувьд 110 метрийн гүнээс эрдэст усаа олборлодог ба эрдэмтдийн тооцоолсноор ойрын 100 жилд тасрахааргүй эрдэст усны ундаргатай.
Тэрэлж үйлдвэрийн хувьд 110 метрийн гүнээс эрдэст усаа олборлодог ба эрдэмтдийн тооцоолсноор ойрын 100 жилд тасрахааргүй эрдэст усны ундаргатай.
2021 оны байдлаар “Тэрэлж” брэнд нь дотоодын үйлдвэрүүд болон импортлогчдоос бүрдсэн жижиг савлагаатай цэвэр усны нийт зах зээлийн 4 хувь, баллонтой цэвэр усны зах зээлийн 30%-ийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид ууж дассан, сайн ус гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Сүүлийн жилүүдэд уг бүтээгдэхүүний өсөлт 30-40 хувьтай байна. “Гэхдээ эхний 10 гаруй жилд амаргүй байсан. Усны бизнесээс ашиг олохгүй нь дээ гэж шантрах үе олон гарч байлаа” гэж “БОСА Холдинг” компанийн Захирал Б.Нандинчимэг ярилаа. Гэвч тус компани “хэрэглэгчдийн хүсэлтээр” усны үйлдвэрлэлээ орхилгүй авч явж, өнгөрсөн хугацаанд гурван удаа хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл хийжээ. Ялангуяа 2020 онд хийсэн хөрөнгө оруулалт нь үйлдвэрийг цоо шинэ төвшинд гаргаж, зах зээлийн хэрэгцээг хангахуйц дэд бүтэцтэй болоход нөлөөлсөн байна.
Өрсөлдөх чадвар талаасаа “Тэрэлж” брэнд нь сайн усанд байх ёстой бараг л бүх онцлогийг агуулсан. Байгалийн гэдэг утгаараа хүний биед хамгийн тохиромжтой, 100 хувь шингэцтэй, шинжлэх ухааны судалгаагаар баталгаажсан, физик химийн үзүүлэлттэй зэрэг нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан.
“Тэрэлж” брэндийн хувьд өөрийн гэсэн баллоны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.
Байгалийн эрдэст усанд агуулагдах бодисууд эрүүл мэндийн хувьд олон талын ач холбогдолтой байдаг. Жишээлбэл, натри нь чихрийн шижин бууруулдаг бол кальци ясны сийрэгжилтээс сэргийлдэг. Харин магни арьс хуурайшилтаас хамгаалдаг бол гидрокарбонатууд зүрхний өвчлөлийг бууруулдаг байна. Өсвөр насныхны хувьд энэ усыг тогтмол хэрэглэвэл нэмэлт эрдэс хэрэглэх шаардлагагүй. Түүнчлэн хийжүүлсэн ундаа, жүүснээс татгалзсан хүмүүс голдуу Тэрэлж ус руу шилждэг байна.
Зарим үед хүмүүс уг усны судлагдаагүй ашигтай чанарыг илрүүлэх нь бий. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эрдсийн судалгааг хоёр сараар хойшлуулаад байхад нэгэн хэрэглэгч “Танай ус миний арьсны өвчнийг эмчилдэг. Ойрын өдрүүдэд арьсны өвчлөл сэдрэх гээд байна. Эрдэс нь багассан байна” гэж гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр шинжилгээ хийхэд эрдсийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ доошилсон байв. Энэ нь хавар, намрын цагт хөрс хөдөлгөөнд ороход усны эрдэст өөрчлөлт ордог үетэй давхацжээ.
“Тэрэлж” ус нь тийм ч хямдхан ус биш, гэхдээ л хүмүүсийн уух дуртай ус нь. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний нөлөөгөөр эрүүл амьдралын хэв маяг, соёл хүчээ авч буй өнөө үед хүмүүс байгалийн эрдэст усны эрүүл мэндийн ач холбогдлыг сайн ойлгодог болсон. БОСА Холдинг компанийн гишүүн компани болох Блү Голд ХХК нь “Тэрэлж” усандаа чанарыг эрхэмлэсэн стратеги хэрэгжүүлсэн нь нэгдүгээрт бизнес удаан оршин тогтноход, хоёрдугаарт ямар нэгэн маркетинггүйгээр зах зээлд томоохон байр суурь эзлэхэд нөлөөлжээ.
Хоёр жилийн өмнө томоохон хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн хүчин чадлаа нэмсэн нь зах зээлийн энэхүү хэрэгцээг хангах зорилгоос үүдэлтэй. Одоогоор Тэрэлж усыг таван төрлийн савлагаатай, гурван агуулах, 5000 орчим харилцагч байгууллага, дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Шинэчлэгдсэн үйлдвэр хоногт 300,000 литр, ажлын 260 хоногт 78 сая литр ус үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Цаашдаа хүмүүсийн амьдралын хэв маягт нийцүүлж, бүтээгдэхүүнээ улам төрөлжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Б.Нандинчимэг захирал хуваалцлаа. Тухайлбал, залуучууд, шинэ үеийнхэнд зориулж витаминжүүлсэн ус үйлдвэрлэх төслийн судалгааг эхлүүлжээ. Мөн усыг уураг, коллагенаар баяжуулж, хэрэглэгчдэд сонирхолтой болгох төсөл ч хэрэгжиж байна. Бас тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн байгальд ээлтэй шилэн савлагааны санааг ч судалж буйгаа хэллээ.
Хятад болон Арабын улсууд Тэрэлж усыг судалж үзээд “Танай ус маш гоё амттай, сайн бүтэцтэй, нийлүүлээч” гэсэн хүсэлт ирдэг.
Эндээс дүгнэхэд цэвэр усны зах зээл нь тун сонирхолтойн дээр монгол компаниудын хувьд цаашдаа улам өргөжин тэлэх боломжтой чиглэл юм. Өмнө талд Хятад хэмээх усны хомсдолд орж болзошгүй аварга том зах зээл бий. Хятад болон Арабын улсууд Тэрэлж усыг судалж үзээд “Танай ус маш гоё амттай, сайн бүтэцтэй, нийлүүлээч” гэсэн хүсэлт ирдэг талаар Б.Нандинчимэг захирал ярилаа. Тиймээс БОСА Холдингийн нэгэн том зорилго бол гаднын зах зээлд гарах.
Гэхдээ түүхий эдээ гаднаас импортлох шаардлагатай байдаг нь монгол компаниудыг гадаадын брэндүүдтэй харьцуулахад өрсөлдөх чадварын тал дээр хойш татдаг. Жишээ нь, цэвэр усны баллонуудыг голдуу Хятадаас импортолдог бөгөөд баллонууд хоосон хэрнээ зай их эзэлдэг учраас тээвэрлэлтийн зардал өндөр. Хэдийгээр баллоныг дахин хэрэглэдэг ч тодорхой хугацааны дараа ашиглах боломжгүй болдог. Урд хил хаасны улмаас усны үйлдвэрүүдийн баллоноо татан авах горим алдагдаж савны хомсдол үүссэн нь энэ сул талыг улам хүчтэй мэдрүүлжээ.
Тиймээс “Тэрэлж” брэндийн хувьд өөрийн гэсэн баллоны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Уг баллоны үйлдвэр ашиглалтад орсноор баллоны хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах юм. Ингэснээрээ үндэсний үйлдвэрлэгч түүхий эдийн хараат байдлаа багасгах боломжтой болох ажээ.