BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ширээн дээр гэрээнд гарын үсэг зурж буй хоёр гар, нэг нь үзэг барьж, нөгөө нь үзэг барьж байна. Баримт бичгийг санах ойн самбар дээр байрлуулсан. Гэрээний хажууд загвар байшин, түлхүүр бүхий түлхүүрийн оосор харагдаж байгаа нь энтрепренерийн бизнесийн хүрээн дэх аялалын эхлэлийг бэлэгддэг. - Business.MN

Түрээсийн байр дамжсан дундаж давхаргынхан

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-08-09
  Учиртай тоонууд
1
Share on FacebookShare on Twitter

У.Түвшинбаяр

Батынх гурван хүүхэдтэй. “Байр хайж байна” гэсэн зарыг үргэлж хардаг. Эднийх түрээсийн байраар дамжиж яваад нэлээд уджээ. Одоо амьдарч буй байрынхаа түрээсийг дийлэхгүй болсон тул дараагийн байраа хайж байгаа нь энэ. Хүүхдүүд нь сургуулийн насных учир эхнэр нь завгүй. Нөхөр нь барилгын инженер тул цалин тогтмол биш ч гэсэн өндөр. Гэхдээ гурван хүүхдийн хэрэглээнээс хэтэрч, хотын айл болоод 10 гаруй жилийг үдэхдээ өнөө хэр нь орон сууцанд орж амжаагүй явна. “Өрхийн санхүүгийн төлөвлөлтгүйгээс болж, өдий олон жил нэг байрнаас нөгөө байр руу нүүж байгаа юм” гэж  өөлж болох юм. Нөгөө талдаа хүндээ ээлгүй нийгэм, хэтэрхий царцмал, баригдмал эдийн засаг, “эх оронч бус” импорт ч үүнд нөлөөтэй.  

Үндэсний статистикийн хорооны судалгаанд  өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөгөөс дээш бол дундаж давхаргад орно гэж дурдсан нь бий. Батын цалин 2-3 сая учир дээрх ангиллын дагуу эднийх дундаж өрх.  Авч буй цалингаасаа хоол хүнс, хувцас гэсэн зардлаа хасаад, байрны түрээс болох сая төгрөгийг дахин хасна. Ингээд “чүү, ай” 300-500 мянган төгрөгийг сардаа хуримтлуулах боломжтой.  

Орон сууцанд орж, хүүхдүүдээ тав тухтай орчинд амьдруулах нь Батын амьдралын зорилго. Өдөр хоногтой уралдан байж, байрны урьдчилгаа олоод, зээлд хамрагдах хүсэлтэй. Гэхдээ энэ нь мөрөөдлөөс цаашгүй. Яагаад гэвэл, Улаанбаатар хотод орон сууцын үнэ сар тутам нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан Үндэсний статистикийн хорооны судалгаанд хуучин орон сууцных үнэ жилд 25 хувийн өсөлттэй, шинэ орон сууцных 24.7 хувийн өсөлттэй байгааг харуулав. Өөрөөр хэлбэл, орон сууцын м.кв-ийн үнэ 2.3-3.9 байна.  Энэ тоог нэг эсвэл хоёр өрөө байрны м.кв-аар үржүүлээд, цалинтай нь харьцуулбал бидний дунд дундаж давхарга гэж бий юү гэдэг нь эргэлзээтэй.

Дэлхийн банкны судалгаагаар, өдрийн орлого нь 5.5-15 ам.доллар бол эдийн засгийн баталгаат түвшин, 15 ам.доллароос дээш хэрэглээтэй бол дундаж түвшин гэж үздэг. Харин манайд өрхийн орлого нь 1.2 сая төгрөгөөс илүү л бол дундаж давхарга гэсэн ангилалд оруулаад байгаа юм.  

Өчнөөн олон жил автобусны тоос тортог, утаа униар, замын түгжрээ бөглөрөөнд тэвчиж, тэвдэж яваа иргэдийн амьдралд тустай шийдвэр байдаггүй. Иргэд ч мөн  ямар  хамаагүй зээл гаргуулаад гялс л байр машинтай болохын төлөөх улсын уралдаж оролцож байна.  Харин дээрх тохиолдол нь уралдаанд хамгийн сүүлийн байруудад орсон өрхийн тухай юм.  Сүүлд орно гэдэг нь дундаж давхаргаасаа мултраад доод давхаргадаа уусаж байгааг илтгэнэ. Манай улсын хувьд, 2018 онд хүн амын 16 хувь нь дундаж давхарга байлаа. Сүүлийн дөрвөн жилд энэ тоо 12 хувь хүртэл буурсан гэх тооцоо бий. 

Их хотын хэмнэлийг мэдрүүлсэн энэхүү уралдаанд шинээр бүртгүүлж байгаа иргэдийг онцолъё. Хөдөө орон нутгаас ирээд, сургуульд сурч, дээд боловсрол эзэмшсэн оюутнуудын ихэнх нь хотод үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй.  Жилдээ 20 гаруй мянган оюутан төгсөж, Монгол Улсын дээд боловсролтой иргэдийг эгнээг тэлдэг.  Тэдэнд тулгардаг нэг бэрхшээл бол амьдрах байр. 

20 гаруй мянган шинэ төгсөгчдийг цөөн хэд хөдөө орон нутгаа зорьдог бол үлдсэн хэсэг нь хотод байр түрээслэгчдийг өөхшүүлж эсвэл хамаатан садныхнаа ноолдог.  Уралдаанд анхлан бүртгүүлэгчид маань сургуулиа төгсөөд гэр бүл зохиож, хүүхэдтэй болбол гараанаас хожуу гарна. Учир нь шинэ ажилтан гэдэг утгаараа тухайн байгууллагын хамгийн бага цалинг хэсэгтээ л авдаг жамтай. Түүнийгээ оршин буй байрныхаа түрээслэгчид, хүүлэгчдэдээ гардуулж өгнө.  Хажуу өрөө 500-600 мянга, нэг өрөө байр урсгал зардал нь ороогүй 800 мянгаас нэг сая төгрөг, нийтийн байр 300-500 мянган төгрөгийн хооронд гээд бод доо. Үүн дээр зургаан сар эсвэл нэг жилээр төлбөрийг бөөндөж авна гэдэг нь ёстой л гайхамшиг. Энэ замналаар нөгөө л хамгийн эхний тохиолдол руу орно.   

Бараа материалын үнэ хямд, юм арай учиртай байх үед дундаж давхаргынхны эдийн засаг алхдаг байсан бол  энэ цагт мөлхдөг болжээ.  Мөлхсөөр тэд маань бариандаа орж барах болов уу даа. Эдгээрийн ард амьдралын чанар буурч, өртөг өсөж буй дүр зураг тод харагдаж байна.

bookzone
Тагууд: дундаж давхаргаорон сууццалин

Санал болгох:

Close-up of a person's hands using a calculator and holding a pen over financial documents with charts, exploring Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ.
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ
A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Гунигтай
Гунигтай
2 жил өмнө

юмаа

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00