Алгоритм гэж юу вэ?
Фэйсбүүкийн алгоритм нь постуудын дараалал, харагдацыг хянадаг. Тиймээс хэрэглэгчид өөрт нь илүү чухал гэгдэх мэдээллийг түрүүлж олж харна. Контентууд цаг хугацааны дарааллаар биш, Фэйсбүүкийн чухал гэж үзсэн пост, рекламууд илүү харагдана. Алгоритм жилд 1-2 удаа update хийгддэг.
Алгоритмын хөгжлийн үе шат
- 2009 онд анхны алгоритмыг зохиосон бөгөөд олон лайктай нийтлэлийн харагдацыг дэмжиж байв.
- 2015 онд сурталчилгаа их нийтэлсэн хуудаснуудын оноог багасгав. Энэ нь төдийлөн олон хүнд харагдах боломжгүй гэсэн үг.
- 2016 онд хэрэглэгчийн үзэж, сонирхож байгаа мэдээллийн хугацааг тооцож, олон цаг зарцуулж байгааг нь түлхүү харагдуулдаг болсон.
- 2017 оноос эхлээд love, angry, haha, care гэсэн reaction нэмэгдсэн. Love дарах нь like дарснаас илүү хэрэглэгчид илүү таалагдаж байгаа учир илүү оноотой. Тиймээс love дарсан зүйлийг нь илүү эрэмбэлж өгье гэсэн алгоритм ажиллаж эхэлсэн.
- 2018 онд Фэйсбүүкээр хэтэрхий их сурталчилгаа яваад эхэлсэн учир хэрэглэгчид дургүйцсэн. Тиймээс алгоритмаа өөрчилж, хүмүүс хоорондын харилцааг илүү дэмжиж эхэлсэн. Байгууллагын сурталчилгааг бууруулав.
- 2019 онд видеог илүү дэмжсэн. Тэгээд 3 минутаас илүүгүй хэрэглэгчдийн дуустал үздэг видеонуудыг илүү дэмждэг алгоритмыг чухалчилсан. Close буюу дотно найз гэсэн агуулгыг гаргав. Тухайн хэрэглэгчийн дотнын найзынх нь үзэж байгаа зүйлийг newsfeed дээр гаргаж эхэлсэн.
Фэйсбүүкийн үндсэн зорилго
Хэрэглэгч юунд дуртай байна, юу үзэхээр жаргалтай байна, юуг үзвэл эвгүйцдэг вэ тэр бүхнийг судлаад, жаргалтай байлгах, гоё байлгах контентуудыг дэмжих.
Boost хийхдээ анхаарах зүйл
Зураг, текст дээр анхаарах хэрэгтэй. Жишээ нь: “Кейто хоол идвэл 3-5 кг турна” гэсэн агуулгыг эрүүл мэндийн хувьд үнэн худал нь мэдэгдэхгүй учир нийтэлдэггүй. Фейсбүүк монгол хэлийг 98 хувьтай таньдаг болсон. Boost хийхдээ хориглодог болон дэмждэг зүйл гэж бий. Олон хүмүүсийн зураг, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс, инээмсэглэсэн байвал илүү өндөр оноотой, хүнд аз жаргал бэлэглэдэг спортын эрч хүчтэй зургууд бас өндөр оноотой. Өндөр оноо гэдэг нь илүү олон хүнд харагдана гэсэн үг. Эсрэгээрээ ганцаараа цаашаа хараад суусан, сөрөг царайны төрх гаргасан, байгалийн гэрэл сүүдэргүй, бүүдгэр бол оноо хасагдана. Мөн зурган дээрх тексттэй постуудын оноо бага байдаг.
Фэйсбүүкийн алгоритмд нийцүүлж хэрхэн оновчтой маркетинг хийх вэ?
Манайхан маркетингийн төлөвлөгөөгөө түр хойш нь тавиад дижитал маркетинг дээрээ анхааръя гэдэг. Мөн сурталчилгаа бүтээх 11 алхам гэж бий. Бизнесийн төлөвлөгөө гаргах, бүтээгдэхүүнээ таних гэх мэт. Манайхны түгээмэл алдаа нь эдгээр алхмын төгсгөлөөс эхэлдэг. 11 дэх ажил буюу дотоод баг хөлслөх үү, аутсорсинг хийх үү. 10 дахь ажил нь буюу зохиол гаргах гэх мэтээс ажлыг эхлэх гээд байдаг. Энэ тохиолдолд сурталчилгаа дуусахаар утас дуугарахаа больдог. Өөрөөр хэлбэл, үр дүнгүй болдог. Энэ бол зүгээр л контент гэсэн үг.. Сайн сурталчилгаа бол үр дүнд хүрээд цаанаа үлдэж байх хэрэгтэй. Тиймээс фэйсбүүкийнхээ алгоримт-д тохируулж, маркетингаа хийх хэрэгтэй. Жишээ нь, видео, зураг, текст, линктэй мэдээ, хоосон бланк гэсэн постны таван төрөл байгаа. Видеог дотор нь энгийн видео, лайв гэж ангилна. Лайв бол ямар ч пост мэдээллээс илүү. Учир нь тухайн хэрэглэгчид мэдээлэл шууд очдог давуу талтай.