BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ажил хэрэгч хувцастай таван энтрепренерууд микрофон, зөөврийн компьютер бүхий урт ширээнд сууж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тэдний өмнө савласан ус тавьдаг. Арын дэвсгэр нь модон хавтан, баруун талд байгаа дэлгэцээс бүрдэнэ. - Business.MN

Банк бусын зээлдэгчдийн 75 хувь нь аппликэйншнээр зээл авчээ

Ж.Батзул   Ж.Батзул
2022-08-19
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад бүртгэлтэй санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, нөхцөл байдалд хяналт тавьж зохицуулах үүргийг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хариуцан гүйцэтгэдэг бөгөөд эдгээр байгууллага нь институционал хэлбэр давамгайлсан аргачлалыг ашиглан ажилладаг. Монголбанк нь  бүртгэл бүхий 13 арилжааны банкны үйл ажиллагааг хянаж, зохицуулахаас гадна мөнгөний бодлогыг хэрэгжүүлж төлбөрийн системийг хянах үүргийг хүлээдэг. Харин СЗХ нь банкнаас бусад санхүүгийн зах зээл болох хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчид, дэд бүтцийн байгууллагууд, даатгалын компаниуд, төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгчид, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод  зэрэг санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй  хуулийн этгээдүүдийг хянан зохицуулдаг.

СЗХ-ноос 2022 оны эхний хагас жилийн мэдээллээ танилцуулсан бөгөөд тэдний хянан зохицуулдаг байгууллагуудын нэг, иргэдэд хамгийн ихээр санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй салбар болох Банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Банк бус санхүүгийн байгууллага нь жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээг хангах зорилго бүхий СЗХ-ноос авсан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм.

Европ тивийн хөгжингүй улс орнуудад 18 дугаар зууны үеэс анхны ББСБ үүсэн байгуулагдаж байсан бол Монгол Улсад 2000-аад оны эхэн үеэс энэхүү салбар бий болж эхэлжээ. Түүхэн хөгжлийнхөө явцад Монгол Улс дахь ББСБ-ын салбарт 2017 оноос технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтекийг нэвтрүүлж эхэлсэн.

СЗХ-ны зүгээс энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй ББСБ-уудын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллаж байгаа бөгөөд 2017 онд энэхүү үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн нэг л ББСБ байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 32 ББСБ дэвшилтэд технологид суурилсан аппликэйшн ашиглан зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд техник технологийг ашиглаж барьцаа хөрөнгө шаардахгүй, богино хугацаатай, бага хэмжээний зээлийг тусгай зөвшөөрөлтэй, төрийн зохицуулалттай, мэргэжлийн ББСБ-аас хялбар авч байгаа нь цаашид мөнгө хүүлэлтийг хумих ач холбогдолтой. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй ББСБ-уудын зээлийн жигнэсэн дундаж хүүгийн түвшин салбарын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа нь энэ төрлийн үйл ажиллагаа ихээхэн хэмжээний гарааны хөрөнгө оруулалт  шаарддагтай холбоотой.

Гэхдээ энэхүү шинэхэн үйлчилгээг нэвтрүүлснээр салбарын өрсөлдөх чадвар сайжирч, өөрсдийн хөрөнгө оруулалтын өртгөө дунджаар гурваас доошгүй жилийн хугацаанд нөхөж улмаар үүнийхээ үр дүнд зээлийн хүү ч даган буурах боломжтой юм.

СЗХ-ны 2022 оны 160 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталж, тэдний нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг оролцоог дэлхийн эдийн засгийн гүйцэтгэх хөгжлийн түгээмэл хандлагад нийцүүлэн гүнзгийрүүлэх, зээлдэгчдийн итгэл, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ тэдний тогтоосон өр, орлогын харьцааг хангах, зээлийн мэдээллийн санд мэдээллээ бодит цагийн горимоор нийлүүлдэг байх зэрэг зээлийн үйл ажиллагаанд тавигдах бусад шаардлагыг ханган ажиллаж байгаа юм. 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 527 ББСБ үйл ажиллагаа явуулж, хөрөнгийн хэмжээ нь 3.2 их наяд төгрөгт хүрээд байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 527 ББСБ үйл ажиллагаа явуулж, хөрөнгийн хэмжээ нь 3.2 их наяд төгрөгт хүрээд байна. Эдгээр ББСБ-аас зөвхөн аппликэйшн ашиглан олгосон 1.08 сая гаруй зээлдэгчийн 354.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь нийт зээлдэгчдийн 75 хувийг, нийт зээлийн үлдэгдлийн 15.5 хувийг эзэлж байна. Тоон үзүүлэлтээс харахад нэг зээлдэгчид дунджаар 304.9 мянган төгрөгийн зээл олгогдож буй нь уламжлалт зээлийн дунджаас 17.5 дахин бага дүнтэй байгаа юм. ББСБ-ын зээлдэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсөж 1.5 саяд хүрснээс 76.4 хувийг төгрөгийн зээл хүсэгчид байгаа юм. Энэхүү тоон өсөлт нь салбарын зээлийн хүртээмжид эерэг нөлөөлөл үүсгэх хандлагатай байна.

Иргэдийн хувьд олон төрлийн зорилгоор зээлийн хүсэлт гаргаж, өөрт тулгарсан санхүүгийн бэрхшээлийг даван туулдаг. Тэд банканд хандаж зээл хүсэхээс илүүтэйгээр санхүүгийн байгууллагууд, ялангуяа ББСБ-д зээлийн хүсэлт гаргах нь тогтмол өсөлттэй байгаа нь цаашид энэхүү салбар илүү өргөжин тэлэх боломжтой болохыг харуулж байна. Үүний шалтгаан нь арилжааны банкнуудын зүгээс тавьж буй шаардлагыг даван туулахад бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэдэд ихээхэн хүндрэлтэй бөгөөд цаг хугацаа багагүй зарцуулдагтай холбоотой.

Харин ББСБ-ын зүгээс зээл хүсэгчдэд тавих шаардлага бага, барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр, зээл судлах хугацаа богино зэрэг давуу талтай бөгөөд тэр хэрээр хөрөнгө оруулагчдын нь зүгээс эрсдэлээ удирдах шаардлагатай тулгардаг. Мөн үүнээс гадна ББСБ-ууд бүтээгдэхүүнээ тодорхой зорилтот сувгуудаар дамжуулан хүргэж байгаа нь бизнесийн түншлэлийн хүрээгээ тэлэх боломжийг бүрдүүлж байна. Тэдний зүгээс энэхүү түншлэлийг иргэдийн хамгийн ихээр зээлээ зарцуулдаг автомашины худалдаа, электрон бараа, бусад жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулж, санхүүгийн эх үүсвэрийн дутагдлыг нөхөж, мөнгөн урсгалыг нь сайжруулахад түлхэц болж байна. Энэ нь тухайн байгууллага болон бусад бизнесийн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг болж, улмаар тэдний эдийн засагт гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдсээр байгааг тодотгох нь зүйтэй.

bookzone
Тагууд: аппликэйшнББСБзээлфинтек

Санал болгох:

Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
С.Мөнхгэрэл: Би чинь “цагаан цаас” авч сургаж, хөгжүүлэх дуртай хүн
С.Мөнхгэрэл: Би чинь “цагаан цаас” авч сургаж, хөгжүүлэх дуртай хүн
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00