BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Өндөр судалтай утааны яндан бүхий аж үйлдвэрийн томоохон цахилгаан станцаас цэлмэг өдөр цаст уулсын фон дээр утаа гаргадаг. Компанийн ажиллуулж буй тус үйлдвэр нь кирилл үсэгтэй өргөн барилгатай, хажуудаа хөргөх цамхагтай. Байшингийн эргэн тойронд янз бүрийн жижиг барилгууд байдаг. - Business.MN

ТЭЦ-4 ба япончууд

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-08-24
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Ирэх өвөл гэмтэл гарвал дулааны эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй гэж Эрчим хүчний сайд мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор 1990-иэд оны дунд үеийн нэгэн дүр зураг санаанд буув.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө бага ангийн сурагч байсан миний ой тоонд нэгэн дүр зураг тод үлдсэн юм. Яагаад ч юм манай сургууль байсхийгээд хөлдчихдөг байв. Тэр  болгонд пийшинд мод түлж сургуулиа дулаацуулна. Хичээл завсарлахад сурагчид том томоор хагалсан, гар хайрсан чийгтэй мод тэвэрч оруулж ирээд ангийн буланд овоолно. Сумын төв рүү орж ирэхэд сургуулийн цонхнуудаас ярайсан урт яндангууд хамгийн түрүүнд харагддаг байв. Мөн байсхийгээд тог тасардаг байсан учраас лаа, шүдэнз хамгийн борлуулалттай барааны нэг байв.

1990-ээд оны эхэнд хөдөө орон нутагт эрчим хүч, дулаан хангамжийн төрх байдал иймэрхүү байв. Алслагдсан аймгуудад гадна, дотнын зочид ирэхэд таг харанхуй угтдаг тохиолдол олон байсан гэдэг.

Ийм л үед цагаан толгойн үсгээ дөнгөж цээжилж явсан хүүд “төвийн халаалт”, “дулааны цахилгаан станц” гэх мэт үг даанч хол байлаа. Ангийнхаа пийшингийн дэргэд намайг дулаацаж суухад “ТЭЦ IV” гэдэг улсын том пийшин унтрах аюулд ороод байсныг яаж мэдэх билээ.

Тэр үед IV ДЦС-ын захирлаар ажиллаж байсан, инженер Ц.Баярбаатарын ярьснаар орос мэргэжилтнүүд явж, Зөвлөлтөөс авдаг байсан сэлбэг, тоног төхөөрөмж тасраад байжээ. 1983 онд ашиглалтад орсон IV ДЦС-ын зуухнууд нь технологийн буруу шийдэлтэй байсан учраас гэмтэл гарвал тэсэрч, дэлбэрэх, хүний амь эрсдэх аюултай болов. Нийслэлээ хөлдөөхгүйн тулд төвийн бүсийн зарим аймаг, суурин газрын цахилгааныг хязгаарладаг байж.

Тэр үед хөгжингүй орнуудаас бараг хамгийн түрүүнд идэвхтэй тусламж үзүүлж эхэлсэн япончууд Монголын эрчим хүчний дийлэнхийг үйлдвэрлэдэг ДЦС-д зориулан 1991 онд станцын засварын ажилд нэн шаардлагатай багаж хэрэгсэл бүхий 40 сая иений яаралтай тусламж өгчээ. Үүнд тасдагч, доргио хэмжигч, гагнуурын аппарат, зөөврийн точил, электрод, тусгай цавуу зэрэг зүйлс багтав. Ингэснээр 1991-1992 оны өвлийн их ачааллыг нийслэл хотыг хөлдөөлгүй давав. Үүнээс хойш япончууд 1992-1998 онд нийт хоёр удаа 2.7 тэрбум иений буцалтгүй тусламж илгээсэн байна.

Яаралтай тусламжийн ачаар гэмтлийн хэмжээ буурч, цахилгаан тасалдах нь цөөрчээ. Харин эхний буцалтгүй тусламжийн үр дүнд зуухны аваарын зогсолт 30 хувиар багасч, тоосжилт буурсан байна. Хоёр дахь буцалтгүй тусламжийн дараа зуны улиралд 5-6 хоног станцийг бүр унтрааж засвар хийдэг байсныг больжээ.

1992 оны нэг өдөр Японы хэсэг инженер Улаанбаатарын IV ДЦС-тай танилцахаар очоод чадалгүй тэр оройдоо эргэн иржээ. Учрыг асуутал “Танай ДЦС чинь өөрөө таг харанхуй байна” гэж хариулсан гэдэг.

Тэд буцалтгүй тусламж өгөхийн сацуу IV ДЦС-ыг шинэчлэх судалгааны ажлаа эхлүүлэв. 1992 оны нэг өдөр Японы хэсэг инженер Улаанбаатарын IV ДЦС-тай танилцахаар очоод чадалгүй тэр оройдоо эргэн иржээ. Учрыг асуутал “Танай ДЦС чинь өөрөө таг харанхуй байна” гэж хариулсан гэдэг. Цахилгаан үйлдвэрлэдэг газар нь цахилгаангүй байсанд ихэд гайхсан байна.

Судалгаа дууссаны дараа IV ДЦС-ыг шинэчлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газар тохиролцов. Станцыг шинэчлэх нэгдүгээр ээлжийн төслийн хүрээнд нийт 4.5 тэрбум иенийн зээл олгожээ. 1995-2002 онд энэ мөнгөөр тус станцын найман зуухны дөрвийнх нь тоосон системийг шинэчлэх, зуухны халах гадаргууг шинэчлэх, зуухнуудыг автоматжуулах ажил гүйцэтгэв. Хоёрдугаар шатны хөнгөлөлттэй зээлийн төсөл 2001-2008 онд хэрэгжиж 6.1 тэрбум иенийн хөрөнгөөр үлдсэн дөрвөн зуухыг шинэчилсэн байна.

2015 оноос 4.2  тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “MON-P10” хэмээх гурав дахь төслийг хэрэгжүүлж байна. Жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай олгож буй уг зээлээр IV ДЦС-ын турбины хэвийн ажиллагаа, удирдлага хяналтын систем, зуухны үлээлгийн аппаратыг суурилуулах, тээрмийн бутлуурын булыг шинэчилнэ.

Дээрх төслүүд Монголын эрчим хүчний системд үндсэн хоёр үр дүнг авчирсан. Нэгдүгээрт,  үйл ажиллагааны доголдолд ороод байсан IV ДЦС төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглэгчид болон Улаанбаатар хотын оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр тогтмол хангагдах нөхцөл бүрдэв. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хөлддөг явдал түүх болон үлдэв. Цахилгааны хязгаарлалтгүй болсон учраас компаниуд бизнесийн хэвийн явуулж, ашиг орлогоо нэмэгдүүлж эхэлсэн байна. Хоёрдугаарт, 2010 оныг 1995 онтой харьцуулахад дулаан хангамж 41 хувиар өсчээ.  

bookzone
Тагууд: дулаанхөрөнгө оруулалтэрчим хүчЯпон

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Дулаан шийдэл төсөл
Дулаан шийдэл: Эрчим хүч хэмнэж, амьдралын чанараа сайжруулъя
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00