BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Завгүй энтрепренертэй төстэй судалтай цамц өмссөн хүн резинэн тамга ашиглан улаан бэхээр "БАТЛАВ" гэж бичжээ. Баримт бичгийг ширээний модон гадаргуу дээр хавчуулсан байна. Ширээн дээр аливаа бизнест зайлшгүй шаардлагатай бор савхин дэвтэр, мөнгөн үзэг зэргийг тавьдаг. Баримт бичгийн өөр нэг хуудсыг эргүүлж байна. - Business.MN

Яаж компани байгуулах вэ?

Business.mn   Business.mn
2022-08-26
  Answered
0
Share on FacebookShare on Twitter

Business.mn сайтаас бизнесийн эзэд, удирдлага, менежер, ажилтнуудад зориулаад стратеги, санхүү, хүний нөөц, менежмент, маркетинг, дижитал шилжилт, хувь хүний хөгжилтэй чухал асуултуудын хариултыг #Answered булангаараа цувралаар хүргэж байна. 

Хуулийн этгээдийн хэлбэр сонгох

Хуулийн этгээд  байгуулахаар шийдсэн бол ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл хэлбэрүүдээс сонгоно. Эдгээр нь өөр өөр шалгууртай. Тэгэхээр та өөрийн зорилго, алсын хараагаа бодолцож тунгаасны дараа шийднэ гэсэн үг. Гэхдээ олонх нь ХХК-г сонгодог бөгөөд компанийг нэг ч хүн ч байгуулж болно.

Одоо бол цахимаар компани байгуулах боломжтой болсон.

Нэрээ сонгох

Эхлээд нэрээ авна. Нэр давхардаж магадгүй учраас 5-6 нэр бодож очихыг зөвлөе. Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэсэгт очиж нэрээ давхардаж байгаа эсэхийг тодруулна. Нэрээ сонгоод баталгаажуулалт хийлгэнэ. Компани бол галигаар нэр авч болно. Нэр сонгохдоо юу анхаарах талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай

Түр данс нээлгэх

Сонгосон банкин дээрээ нэрийн хуудас болон үүсгэн байгуулагч нь өөрийн биеэрээ бичиг баримттайгаа, олон үүсгэн байгуулагчтай бол захирлаар ажиллахаар шийдвэрлэсэн хүн очно. Эсвэл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болно.

Бичиг баримтаа бүрдүүлэх

Нэр баталгаажиж, түр данстай болсны дараа улсын бүртгэлийн ажилтан бичиг баримт хүлээн авна. Хуулийн этгээдийн хэлбэрээс хамаарч бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт нь өөр байдаг. УБЕГ-т та иргэний үнэмлэх, шаардагдах мөнгө, түрээсийн гэрээтэйгээ (ажлын байртай бол) очиход хангалттай. Шаардлагатай бичиг баримтын загвар маягтуудыг эндээс татаж аваарай.

Компанийн хаягтай болоогүй бол гэрийн хаягаа бичсэн ч болно. Иргэний үнэмлэх дээрх хаяг өөрчлөгдсөн бол шилжсэнийг батлах хуудсаа заавал авч очоорой. Эсвэл E-Mongolia системээс авч болно. Түрээсийн гэрээтэй бол үүсгэн байгуулагчийн нэр дээр байгуулсан гэрээ байх ёстой.

Үүсгэн байгуулагчийн шийдвэрт тусгах мэдээлэл:

  • Компани үүсгэн байгуулах тухай
  •  Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/
  •  Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг,
  •  Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/
  •  Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх
  • ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.

Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:

  • Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/  гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.

Тэмдэгтийн хураамж, хөлс

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг /Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт/
  •  Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг /Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт/
  • Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг /Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт/

Тамгаа захиалах

Тамга Соёмбо тамгаас лав 30 минутын дотор гарна. Бас авч явахад авсаархан хэлбэртэйгээр захиалж болно. Бага зэрэг илүү үнэтэй л болно. Хүрээнийх нь хээг болон тойрог юм уу дөрвөлжин гэдгээ, улаанаар эсвэл хөхөөр дарагдах уу гэдгийг сонгож болно. Энгийн тамга 45 000 төгрөг байна.

Дансаа баталгаажуулах

Анх байгуулахдаа дансаа нээлгэх бол компанийн аль нэг ажилтан ирээд нээлгэж болно. Энэ данснаас гүйлгээ гарах боломжгүй юм. Гэрчилгээ гарч, тамга тэмдгээ авсны дараа дансаа баталгаажуулах үед компани байгуулах шийдвэрээр томилогдсон хүн буюу гарын үсэг зурах эрх мэдэлтэй хүн тамгатайгаа ирээд гарын үсгээ баталгаажуулаад гэрээгээ байгуулдаг. Энэ үед нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсэг гэж баталгаажуулдаг. Тэр үедээ зөвхөн нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийгдэх үү, хоёуланг нь хамт зурж байж гүйлгээ хийгдэх үү, аль нэг нь байхад л гүйлгээ хийж болохоор эрх мэдэлтэй байх уу гэдгийг шийдээд гэрээгээ хийдэг.

bookzone

Анхаарах нь

  • Нэрээ авснаас хойш 30 хоногт бүртгүүлэх хуультай.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Татварын газарт татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой.
Тагууд: Answeredкомпани байгуулаххуулийн этгээд

Санал болгох:

Мөнгөн үзэг барьж, ширээн дээрх бичиг баримтыг зааж буй хүний гарыг ойроос харах. Цаана нь өөр хүн зөөврийн компьютер дээр бичиж байна. Энэ нь арын дэвсгэр дээр бүдгэрсэн ном, ургамлууд бүхий оффис шиг харагдаж байгаа нь завгүй энтрепренерүүдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хөл хөдөлгөөн ихтэй компаний орчин байгааг харуулж байна. - Business.MN
Компани байгуулах уу, ТББ байгуулах уу? Ялгаа нь юу вэ?
Зоос, тэмдэглэлийн дэвтэр, тооны машин, санхүүгийн бичиг баримт зэрэг янз бүрийн зүйлээр хүрээлэгдсэн модон гадаргуу дээр "ТАТВАР" гэсэн бичээсийг тодоор бичсэн жаазтай тэмдэг байрлуулна. Энэ үзэгдэл нь санхүүгээ удирдаж буй аливаа бизнест чухал ач холбогдолтой татвар, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн сэдвийг санал болгож байна. - Business.MN
Answered: Татварын албанд яаж бүртгүүлэх вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00