BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Долоон хүний бүрэлдэхүүнтэй баг орчин үеийн оффисын орчинд энтрепренерийн сүнсийг шингээсэн зургаа авахуулж байна. Тэд шар өнгийн бичээстэй "HoReCa" гэсэн хар өнгийн цамц өмссөн байна. Зарим нь улаан сандал дээр сууж байхад зарим нь тэдний ард зогсдог. Цаана нь албан тасалгааны тоног төхөөрөмж, ногоон байгууламж харагдана. - Business.MN

“Horeca Mongolia Conference” арга хэмжээ нь эдүгээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана.

Horeca Conference: Зочлох үйлчилгээний зах зээлийн ирээдүй ямар байх вэ?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-08-30
  Стратеги
2
Share on FacebookShare on Twitter

Зочид буудал, зоогийн газар, амралт, ресорт, жуулчны бааз зэрэг бүхий л хүний ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг хангадаг зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчид болон удирдах ажилтан, менежерүүд мэргэжилтнүүдийн салбарын мэдлэг, мэдээллээр өөрийгөө цэнэглэдэг “Horeca Mongolia Conference” чуулган ирэх есдүгээр сарын 23-нд “Holiday Inn Ulaanbaatar” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээнд оролцох хүмүүс зочлох үйлчилгээний бизнес олон улсад ямар түвшинд байгаа, салбарын хөгжил юунд зорьж ямар тэмүүлэлтэй байгаа талаар энэ чиглэлийн түүчээлэх мэргэжилтнүүдийн илтгэл болон, хэлэлцүүлгүүдээс сонсож, 2023 онд бизнесийн үйл ажиллагаандаа тусгах шинэлэг санаа, шийдлүүд олж авна.

Өнгөрсөн чуулгануудаар цахим шилжилт, борлуулалт, орлогын менежментийн талаар голчлон ярьсан. Харин энэ удаа сэдвүүд шинэчлэгдэж зочлох үйлчилгээний бизнест хөрөнгө оруулах нь ямар онцлогтой, салбарын нэгдэл ямар ач холбогдолтой, эрхэлж буй бизнестээ хэрхэн инновац шингээж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ яаж ялгарал үүсгэх талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг өрнөнө. Тухайлбал уул уурхайн болон барилгын бизнес эрхлэгчид зочлох үйлчилгээний бизнест хөрөнгө оруулах нь ихсэж байгаа учир хөрөнгө оруулалт хийхдээ юунд анхаарах тухай яригдана. Мөн сүүлийн жилүүдэд  зах зээлд амжилттай ажиллаж буй франчайз бизнес Монголын зах зээлд хэрхэн ажиллаж буй туршлага хуваалцан “Зоогийн газрын бизнес ба франчайз” нэртэй илтгэл тавигдана. 

Чуулганы хоёр дахь хэсэгт буюу үдээс хойш “Цахим эрин ба зочлох үйлчилгээ” сэдвийн хүрээнд таван сэдэв хэлэлцэх юм байна. “Horeca Mongolia Conference – 2022” чуулган арга хэмжээний үеэр зочлох үйлчилгээний салбарынхан одоог хүртэл үйлчилгээндээ нэвтрүүлж ирсэн ололт амжилтаа  хэрхэн ахиулж, зөвхөн дотоодын зах зээл гэлтгүй олон улсын борлуулалтын цахим сүлжээнүүдэд яаж холбогдох талаар шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцаж хэлэлцэх ажээ. Тухайлбал олон улсын мөнгөн гуйвуулгын зах зээлд амжилттай ажиллаж буй “HiPayment Solutions” компанийн борлуулалт хариуцсан захирал Ш.Амарбаясгалан “Төлбөр тооцооны шийдэл ба дижитал эрин” сэдвээр илтгэл тавина. Мөн зочлох үйлчилгээний олон улсын мэргэжилтэн М.Захран “Цахим худалдаа ба дижитал дистрибьюшн” сэдвийн хүрээнд ярина.

Зочлох үйлчилгээний бизнест хөрөнгө оруулах нь ихсэж байгаа учир хөрөнгө оруулалт хийхдээ юунд анхаарах тухай яригдана.

“Horeca Mongolia Conference” арга хэмжээ нь эдүгээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн 2021 оны чуулганд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгаас бизнес эрхлэгч нар оролцож 200 гаруй зочин цугларчээ. 

Арга хэмжээг зохион байгуулж байгаа “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв” ТББ нь 2018 оноос үйл ажиллагаа явуулж, зочлох үйлчилгээний салбарт судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж ирснээс гадна мэргэжлийн хэвлэлүүд болох “HoReCa magazine” сэтгүүл, “Hospitality culture” сонин, мөн жуулчдад зориулсан хөтөч ном ‘’Welcome to Mongolia’’ зэргийг эрхлэн гаргаж байна.

Мөн жил бүрийн чуулганаар салбарын асуудлаа хэлэлцэж, мэдлэг, мэдээллээ солилцдог бол зочлох үйлчилгээний салбарын ханган нийлүүлэгчдэд зориулаад “HoReCa Mongolia” экспог зохион байгуулдаг. 2022 оны экспо ирэх 11 дүгээр сарын 4-6-ны хооронд Мишээл Экспод явагдана. Экспо дээр бариста, бартендер, тогооч, зөөгч гэх олон төрлийн мэргэжлээр мастер класс, шоу, тэмцээн уралдаан болох юм байна.

“Horeca Mongolia Conference – 2022” чуулганаар яригдах сэдвүүд:

I ХЭСЭГ. Зочломтгой бизнес & Хөрөнгө оруулалт

  • Зочлох үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалт & FUTURE
  • Зоогийн газрын бизнес & FRANCHISING
  • Зочид буудлуудын нэгдэл & BUSINESS INNOVATION
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал  & HoReCa

II ХЭСЭГ. Цахим эрин & Зочлох үйлчилгээ

  • Төлбөр тооцооны шийдэл & DIGITAL ERA
  • E-commerce & digital distribution in HOSPITALITY INDUSTRY
  • Зочлох үйлчилгээний маркетингийн чиг хандлага & IDEAS
  • Үйлчлүүлэгчийн туршлага CX & TREND 
  • Аз жаргалтай ажлын байр & GENERATION

 

Бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdGkFi7trFyvyUGzZ15tY4ATrpYzUClcBPPrhRrOfeSqfEK0g/viewform?fbclid=IwAR2Txc5bd-hlQpuRFuEDtabWcvhzenqmdcFRDIoEWDe1yGQUPApoDLGeBOIbiz.mn/horeca

bookzone
Тагууд: зочид буудалресторанфранчайзхөрөнгө оруулалт

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
A woman in a light blue blouse is seated at a desk, smiling, with an open notebook and pen in hand. Behind her are framed certificates and flags.
Монгол-Солонгосын бизнесийн гүүр “Мандора”
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
2 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Зочин
Зочин
2 жил өмнө

Сайхан арга хэмжээ байна. Энэ бүртгүүлэх аолбоос нь болохгүй байх юм. Өөрөөр яхж бүртгүүлэх вэ?

0
Г.Даваадорж
Author
Г.Даваадорж
2 жил өмнө
Хариулах  Зочин

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdGkFi7trFyvyUGzZ15tY4ATrpYzUClcBPPrhRrOfeSqfEK0g/viewform?fbclid=IwAR2Txc5bd-hlQpuRFuEDtabWcvhzenqmdcFRDIoEWDe1yGQUPApoDLGeBOI

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00