Хархорин Дижитал Академи болон Business.mn-ээс зохион байгуулдаг сар бүрийн “Бизнес цэнэг” вэбинар сургалтын есдүгээр сарын сургалтууд эхэллээ. Энэ сарын сэдэв нь “ХҮНИЙ НӨӨЦ“. Есдүгээр сарын 6-нд явагдах “Цалингийн системийг бүрэн ойлгох нь” вэбинарыг угтсан подкастын дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа.
- Үндсэн цалинг хэрхэн зөв тогтоох вэ?
- Нэмэгдэл хөлсний менежментийг хэрхэн зөв хийх вэ?
- Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаас цалингийн тал дээр юу анхаарах хэрэгтэй вэ?
- Шинэчилсэн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг яаж хийвэл зөв байх вэ?
- Цалингийн системээр дамжуулж ажилтныг хэрхэн бүтээмжтэй ажиллуулж, сэдэлжүүлэх вэ?
- Өөрийн байгууллагын онцлог тохируулан цалингийн системээ яаж оновчтой боловсруулах вэ?
- Албан тушаал, ур чадвар, гүйцэтгэлийг хэрхэн зөв үнэлэх вэ?
- Ажилтан бүрээ тоогоор хэмжиж сурах нь бүтээмж, өсөлтийг яаж бий болгодог вэ?
- KPI сонгохдоо юу анхаарах вэ?
Дугаараас онцлох санаа:
- Шинэчилсэн хуулиар хөдөлмөрийн гэрээн дээр үндсэн цалингаас гадна нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал зэргийг бүгдийг тусгах хэрэгтэй. Эс бөгөөс гэрээ хүчингүй болно.
- Ажлын ярилцлага дээр цалингийн хэмжээ асуух нь зохисгүй үйлдэл биш.
- Яагаад цалин нэмэгдэх, нэмэгдэхгүй талаар ажилтан, ажил олгогчийн хүлээлт тодорхой, ойлгомжтой байх ёстой.
Зочин: Ш.Баярмагнай. “HR Consulting фирм”-ийн захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pag...
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Сайн байна уу? Би хөдөө амьдардаг. Үйлчилгээний ажилчдын цалин маш бага.Сар ажиллаж байгаа хүн, 30жил ажилласан хүн 2 яг адил цалин авдаг. Энэ нь хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байгаагийн илрэл гэж бодож байна. Ажилчдын цалин үнэхээр бага байдаг. Энэ талаар хэлж ярьж өгөх хүн байна уу? Хэнд хандах вэ?