BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хосууд утсан дээрээ OtterBox гэр ашиглан цэцэрлэгт сэлфидэж байна. Эмэгтэй жижиг ургамал барьдаг. Уг бичвэрт "Амьдрал болон бизнесийн аль алинд нь хамгийн чухал зүйлтэй холбоотой байх. OTTERBOX LIVE CONNECTED. - Business.MN

АНУ-н №1 бренд OtterBox шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргалаа

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2022-10-04
  Өсөлттэй бизнес
1
Share on FacebookShare on Twitter

Америктаа борлуулалтаараа №1-т ордог ухаалаг утасны кейсний бренд Otterbox нь Apple компаны шинээр гарч буй iPhone 14-н бүх цувралуудад зориулсан шинэлэг бөгөөд бат бөх хамгаалагч кейснүүдээ үйлдвэрлэж эхэллээ. Мөн онцолж дурдахад анх удаа “Frē” загварын ус, цас, тоос, шороо нэвтэрдэггүй 360* бүрэн хамгаалалттай кейс нь OtterBox-н сайтад албан ёсоор нэмэгдлээ.

OtterBox-н гүйцэтгэх захирал Жим Парк хэлэхдээ “OtterBox компани нь iPhone-ий шинэ загваруудад зориулсан маш өргөн сонголтуудтай кейснүүдийг санал болгож байна” хэмээн дурджээ. OtterBox-ийн кейснүүд нь олон төрлийн гоёмсог өнгө, загваруудтайгаас гадна хамгийн гол нь бат бөх удаан эдэлгээтэй бөгөөд илүү нэмэлт хамгаалалтын давхаргатай хийгдсэн байдаг. Мөн энэ жил Magsafe соронзтой кейсүүд болон дагалдах хэрэгслүүд өргөн сонголттойгоор гарч ирж байна.

“Стиллэг” кейснүүд

iPhone 14 цувралуудад зориулан гаргасан OtterBox-н кейснүүд нь өнгө загварын сонголт ихтэй учир хүн бүр өөрийн сонирхолын дагуу сонголтоо хийн ухаалаг утсаа хамгаалангаа “гангалах” боломжтой. Symmetry загвар нь гоё тод өнгө, загварлаг шийдэлтэй, доргионы хамгаалалттай хатуу болон тунгалаг материалаар хийгдсэн ч ультра нимгэн кейс нь таны утсыг илүү гоёмсог цэвэрхэн харагдуулна. Мөн кейсний 50%-г дахин боловсруулсан материалаар хийснээр байгальд ээлтэй бөгөөд Амеркийн MIL-STD-810G цэргийн стандартаар гураваас тав дахин өндөр доргионы хамгаалалттай. Мөн таны утсыг доргионоос хамгаалахаас гадна карт, бэлэн мөнгө хадгалахад тохиромжтой дээд зэрэглэлийн арьсан кейс болох Strada Series-ийг та заавал үзээрэй.

Харин MagSafe Folio загварын тухайд хавтас нь тогтоогуурын үүрэг давхар гүйцэтгэх ба хавтсаа ашиглахгүй үед утаснаасаа салгаж болдогоор хийгдсэн.

Хэрэглэгчдийн хамгийн дуртай Defender цуврал:

Defender-н цувралууд нь OtterBox-ийн сонгодог бөгөөд өндөр хамгаалалттай кейснүүд бөгөөд утсаа хөдөө гадаа, гэр дотор хаана ч алдаж унагаахад ямар ч уналтаас үүдэн утсанд гарч болох гэмтлээс таны утсыг бүрэн хамгаалах зориулалттайгаараа онцлогтой.

MagSafe соронзтой утасны кейснүүд:

Та өөрийн iPhone-ий экосистемээ OtterBox MagSafe кейс болон бусад дагалдах хэрэгсэлтэй холбоорой. Symmetry+ болон Defender XT загварууд нь MagSafe соронзон технологитой хийгдсэн бөгөөд iPhone 14 болон OtterBox MagSafe дагалдах хэрэгслүүдтэй чөлөөтэй тохирч ажиллахаар сайжруулсагдсан.

Ус доргионы давхар хамгаалалттай кейс:

Frē цувралын усны хамгаалалттай кейснүүдийн 60% нь дахин боловсруулсан материалаас бүрдсэн бөгөөд ус нэвтэрдэггүй, 360 градусын хамгаалалттай. LifeProof брэндийн бүтээсэн Frē цуврал нь орчин үеийн хэв маяг бүхий, слим буюу нимгэн загвартай бөгөөд спорт, аяны болон ажлын орчинд усны хамгаалалттай хийгдсэн тул усанд утсаа авч орох, усанд алдаж унагах, 2 м өндрөөс унагаах зэрэгт утсыг тань найдвартай хамгаалахаар зориулалттай бүтээгдсэн.

Нэмэлт хэрэгслүүд:

OtterBox нь шинэ iPhone 14-д зориулсан утасны кейснүүдээс гадна олон төрлийн дагалдах хэрэгслүүдийг мөн танилцуулж байна. OtterBox-ийн MagSafe кейстэй утсыг MagSafe “3-in-1” утасгүй цэнэглэгчтэй эсвэл MagSafe карт holder буюу түрийвчтэй хослуулаарай. Мөн Amplify, Alpha Glass хэмээх бат бөх шилэн хамгаалалтаар дэлгэцээ хамгаалаарай. Технологийн шинэ сайжруулалтууд нь эдгээр дэлгэц хамгаалагчийг 40% илүү бат бөх болгож өгсөн.

Otterbox компаны тухай

OtterBox нь таны утсыг эрсдлээс хамгаалахын тулд өндөр чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Колорадо мужийн Форт Коллинз хотын нэгэн машины гаражид эхэлсэн жижигхэн бизнес 20 гаруй жилд амжилтанд хүрч АНУ-д №1 борлуулалттай ухаалаг гар утасны кейсн брэнд болжээ. Мөн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлэн утасны дэлгэцний шилэн хамгаалалт, цэнэглэгч болон бизнесийн байгууллагуудад тохирсон шийдэл бүхий дагалдах хэрэгсэлүүдийг үйлдвэрлэдэг болсон байна.

OtterBox-н инноваци бүрийн цаана бусдад өгөх зорилго оршдог. OtterCares сангаар дамжуулан хүүхэд өсвөр үеийнхний бизнес болон энтэрпрэнур сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд олон хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлдэг.

OtterBox Mongolia Authorized Distributor хуудсаар зочлон уг брэндийн кейс болон дагалдах хэрэгсэлүүдийн талаар мэдээлэл аваарай.

bookzone
Тагууд: борлуулалтБорлуулалтын менежмент

Санал болгох:

Illustration of a person in business attire jumping over hurdles, holding a briefcase. Surrounding them are icons for messages, likes, and emails, set against a backdrop of trees and clouds.
Борлуулалтын тактикийг сайжруулах 8 зөвлөмж
Костюм өмссөн эрэгтэй бараан дэвсгэртэй подкаст студид бодолтой сууж байна. EasyCook нь хоолны бүтээлч байдлыг хэрхэн хялбаршуулдагтай адил аж ахуйн нэгж ба инновацийн огтлолцлыг эргэцүүлэн бодохын зэрэгцээ "Бизнесийн подкаст" гэсэн үг зүүн талд гарч ирнэ. - Business.MN
EasyCook: Хоол хийх амархан (№280)
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Зочин
Зочин
2 жил өмнө

OtterBox ч гоё шүү

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00