BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр костюмтай хүн урд нь микрофонтой ширээний ард сууж байна. Сүлд тэмдэг, алтан бичээс бүхий хананы өмнө байрлуулсан тэрээр бизнестэй холбоотой асуудлыг хөндөж байгаа бололтой. Ширээн дээр усны сав, цаас зэрэг янз бүрийн эд зүйлс байгаа нь засгийн газрын албан ёсны уур амьсгалыг сайжруулж байна. - Business.MN

Төсөв 2023: Засгийн газар биелүүлээгүй зорилтоо дахин өргөн барилаа

Ж.Батзул   Ж.Батзул
2022-10-06
  Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрөгч даваа гарагт Их Эзэн хааныхаа хөргийг УИХ-ын чуулганы их танхимд өргөн залж ээлжит намрын чуулганаа эхлүүллээ. Жил бүрийн намрын чуулганаар хэлэлцэгдэж алдагдалтай батлагдах нь хууль болчихсон мэт Төсвийн тухай хууль болон түүнийг даган батлагддаг хуулийн төслүүд ихээхэн анхаарал татдаг. Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамт Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэхүү хуулийг хамтад нь өргөн барьж байгаа нь Засгийн газрын зүгээс яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэ механизм бүрдүүлэх зорилготой.
Дэлхий дахинаа тархсан цар тахал болон улс орнуудын хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй сүүлийн 40 гаруй жил тохиогоогүй эдийн засгийн хүндрэл болон өндөр инфляцтай “нүүр тулаад” байна. Инфляцын өсөлтөөс улбаалж төгрөгийн ханш суларч эхэлсэн бөгөөд ҮСХ-ноос мэдээлснээр өнөөгийн байдлаар ам.долларын эсрэг оны эхэн үетэй харьцуулахад 17.4 хувиар суларчээ.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст 1.9 хувьтай гарсан нь инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үүнээс үүдэлтэй иргэдийн болон бизнесийн байгууллагын бодит орлого, тэдний худалдан авах чадвар буурсан. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.доллар, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь улсын эдийн засаг сэргэлтэд хамгийн ихээр нөлөөлж байна. Үүнээс гадна ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлттэй байгаа нь эдийн засгийн өнөөгийн байдалд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.
Мягмар гарагт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэний нэг нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байнгын хороонд танилцуулахдаа хэд хэдэн зүйлийг онцолсон.

Тэрээр танилцуулгадаа энэ оны эхний хагас жилд хөл хорионы дэглэм суларч, төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлсэн болохыг цохон тэмдэглэлээ. Энэхүү тэлэлт нь тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбарт харагдаж улмаар хөрөнгө оруулалт дахин сэргэж магадгүй дүр зураг харагдаж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн эдийн засгийн идэвхжилт нь уул уурхайгаас бусад салбарт илүүтэй ажиглагдаж байгаа бөгөөд 5.2 хувийн өсөлт гарсан нь 2019 оны мөн үеэс илүү байгааг төслийн танилцуулгадаа тусгажээ.

Эдийн засгийн өсөлт оны эхний хагаст 1.9 хувь, инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдлаа.

Харин Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн бариад буй 2023 оны төсвийн төсөлд нийт орлого 19.6 их наяд төгрөг хэмээн тусгасан бол зарлага нь 20,5 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Харин төрийн тэвчиж хэмнэх зардлын хэмжээ 204.4 тэрбум төгрөг байх бол нийгмийн халамжийн санд 596.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь өнгөрсөн оны дүнгээс 23.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсөвт 85 тэрбум төгрөг тусгасан нь өнгөрсөн оныхоос 153.7 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Эдгээр хөрөнгө оруулалтын өсөлт нь тэдний зүгээс өмнө нь УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас илүү өндөр дүнтэй тусгагдсан нь анхаарал татаж байгаа юм.
Уг төсөлд эдийн засгийн өсөлтийг 5 хувь, инфляцыг 8 хувьд барина хэмээн тооцоолсон бол ҮСХ-ноос гаргасан сүүлийн мэдээлэлд төгрөгийн ханшийн сулрал, тээвэр логистикийн хүндрэл зэргээс шалтгаалан инфляцын түвшин өнөөгийн байдлаар 14.4 хувьд хүрээд байгаа юм.
Мөн энэ онд ашиглалтад ороогүй бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг түр зогсоож засгийн сэргэлтэд голлон анхаарч ажиллахаа Сангийн сайд мэдэгдсэн. Гадаад, дотоодын хүчин зүйлсийн нөлөөний улмаас өндөр байгаа инфляцийн төвшинг ганцхан жилийн дотор 6.4 хувиар бууруулж, эдийн засгийн өсөлтийг 3.1 хувиар өсгөх нь ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалд бид байна.
Учир нь БНХАУ-аас, ялангуяа зэс болон нүүрсний зах зээлээс хараат манай эдийн засагт төрөлжилт зайлшгүй шаардлагатай. Өргөн бариад буй хуулийн төсөлд нүүрсний үнийг тонн тутамд нь 408 ам.доллар орчим, зэсийн үнийг тонн тутамд 8400 ам.доллар байхаар тооцжээ. Гэвч оны эхний хагас жилийн байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар, нүүрсний олборлолт 45 хувиар тус тус буураад буй. Өнгөрсөн онд 2022 оны төсвийг батлахдаа 36.7 сая тонн нүүрс экспортолно хэмээн тооцоолж байсан ч цар тахлын улмаас БНХАУ-ын импортын хэмжээ багасаж улмаар бид тодотгол хийхдээ 18 сая тонн болгон бууруулсан. Тиймээс энэхүү хэт өөдрөг төсөөлөл нь эрсдэлтэй болохыг энэ оны төсөв тодоор харуулж өгсөн хэдий ч сургамж авалгүй дахиад л өөдрөгөөр төсөөллөө.

2023 оны төсвийн төсөлд нийт орлого 19.6 их наяд төгрөг, зарлага нь 20,5 их наяд төгрөг байхаар тооцсон.

Гэхдээ ирэх оны эхнээс “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт дуусаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлнэ. Мөн төмөр замын шинэ зам, шинэ гарц ашиглалтад орж улмаар нүүрс тээвэрлэлтийн зардал буурч байгаа зэрэг эерэг нөлөөлөл харагдаж байна. Хэрэв дээрх эерэг өөрчлөлтүүд цаг алдалгүй хэрэгжиж, өмнөд хөрш бидний зорьж буй нүүрсний экспортыг 36 сая тонны хэмжээнд хүргэвэл эдийн засаг ирэх онд 4.8 хувь хүртэл өсөх бүрэн боломжтой. Үүнийгээ дагаад инфляцын түвшин ч буурч нэг оронтой тоонд хүрэх боломж бүрдэх юм. Энэхүү зорилтдоо хүрэхэд хамгийн ихээр анхаарах зүйл бол төлбөрийн тэнцлийн асуудал. Тиймээс мөнгөний болон төсвийн бодлогод зайлшгүй тохиргоо хийж улмаар гадаад зах зээлээс орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Иймээс Засгийн газрын зүгээс “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт болон экспортын бүтээгдэхүүний хэмжээ болон валютын орж ирэх урсгалын төрөлжилтийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай.

bookzone
Тагууд: инфляциулсын төсөвэдийн засгийн өсөлт

Санал болгох:

A collage with four images: a dam releasing water in a green valley, an industrial plant's smokestacks at sunset, the bustling site of Эрдэнбүрэн's emerging infrastructure, and a hydroelectric power station with its reservoir and bridge, showcasing progress on the 14 мега төсөл.
Эрчим хүчний мега төслүүд: Боломж, түүх, ололт ба сорилт
Illustration of a red zigzag arrow pointing upward against a sky with clouds. A hand is holding a rope attached to the arrow. The text on the arrow reads "ТӨСВИЙН ЗАРЛАГА," which means "budget expenditure" in Mongolian.
Хөгжүүлэх төлөвлөгөө юу, хөмрөх төлөвлөгөө юу 
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00