BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Савхин хүрэм, нарны шил зүүсэн эр шар цагаан мотоцикль дээр уулсаар хүрээлэгдсэн хадан зам дээр сууж байна. Түүний зүүн талд "АШИГ" гэсэн том бичвэр дүрслэгдсэн бөгөөд энэ нь өөрийн компанитай хамт дэлхийг байлдан дагуулахад бэлэн энтрепренерийн сүнсийг илэрхийлдэг. - Business.MN

“The Profit” шоунаас авч болох бизнесийн таван сургамж

Г.Даваадорж   Г.Даваадорж
2022-10-13
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Сошиалд сенсаац, маргаан, телевизийн сувгуудаар энтертаймент хөтөлбөрүүд голлосон мэдээллийн орчинд цөөн хэдхэн бүтээлч контент байгаагийн нэг нь ням гараг бүр 20-00 цагаас гарч буй “The Profit” бизнесийн шоу. Баримтат бүтээлийн хэлбэрээр хийгддэг уг шоуг Central TV албан ёсны эрхтэйгээр цацаж байгаа.

“The Profit” шоугаар өсөн тэлэх эсвэл дампууран үгүй болох гэсэн амаргүй сонголтын өмнө ирсэн жижиг бизнесүүдийн тухай өгүүлдэг.  Одоогоор зөгийн бал үйлдвэрлэгч Томокогийн зөгийн бал, тоглоомон урлагийг хөгжүүлэгч Nomad Toys, ногоон байгууламж, цэцэг ургамлын Ойм зэрэг компаниуд ороод байна. Шоуны явцад Монголын Профит Б.Тэмүүлэн аль болох оновчтой хөрөнгө оруулалтыг хийх замаар таарсан үнэлгээтэй, үр ашигтай бизнес болгож буй процессыг харуулдаг.

Эхний гурван дугаарт үндэслээд жижиг бизнес эрхлэгчид “The Profit” шоу болон Б.Тэмүүлэнгийн шийдвэр гаргалтаас дараах зүйлсийг санаж явахад илүүдэхгүй юм.

#1 Анхнаасаа ажил, үүргээ хуваарил

Стратегийн болон үйл ажиллагааны шинжтэй шийдвэр гаргахад удирдлагын баг тэнцүү эрх мэдэлтэй байх нь бизнесийн өсөлтөд саад болж, үүрэг хариуцлагын тогтолцоог тодорхойгүй болгодгийг Томокогийн зөгийн бал-ны жишээ ойлгуулсан. Манайхны хэлдгээр ажлаа “дундаа” хийх, нэг нэгэндээ найдаж орхих нь төлөвшөөгүй бизнесийн нэгэн гол шинж байдаг бөгөөд замбараагүй байдалд хүргэдэг.

Үйл ажиллагаа цомхон байхад нэг нь завгүй болоход нөгөөх нь ажлыг нь аваад хийгээд байж болдог ч харилцагчийн тоо олширч, бизнес тэлээд ирэхэд хийдэл гарч эхэлдэг. Цагаа сунгаж ядартлаа ажилласан ч үүрэг хариуцлагын зааг анхнаасаа тогтоогүй газарт яг л жонглерчны бөмбөг хэтэрхий олон болж газарт унаж эхэлдэгтэй адил ажил орхигдох нь ихсэж, хэрэглэгчдийн гомдол ч тасрахаа байна.

Тиймээс хоёрхон үүсгэн байгуулагчтай компани байсан ч бизнесийг эхлүүлэхдээ хөрөнгө оруулагчид хэн болох, ТУЗ-ын бүрэлдэхүүн, гүйцэтгэх болон чиглэл хариуцсан дэд захирлууд, менежерүүдийн ажил үүргийг нарийн тодорхойлох хэрэгтэй гэдгийг энэ шоугаар сануулав.

#2 Зөвхөн сонирхол, хүслээр бизнес явдаггүй

Ямар ч гоё, трэнд болсон бизнес байгаад, хичнээн авъяас, чадвар нь ундарсан багтай ч төлөвлөлт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэл байхгүй буюу бизнесийн системээ байгуулахгүй л бол хол явахгүй. Орлого, зарлага гараад эхэлсэн л бол бизнес эрхлэгчийн амьдралтайгаа нүүр тулах болно. Хийх ёстой ажлуудаа сахилга баттай хийх хэрэгтэй.

Profit шоуны Ойм Урлангийн оролцсон гурав дахь дугаар нь дуртай ажлаа хийх, түүгээрээ бизнес хийх хоёр тэс ондоо гэдгийг харуулав.

Одко гэдэг бүсгүйн хийдэг ажилд нь үнэхээр атаархмаар. Гэхдээ түүний хийдэг бизнест атаархахаар зүйл байгаагүй. Хэрэв Одко нэг сар эзгүй байвал компани нь ихээхэн асуудалд орохоор байв. Тэр өнөөг хүртэл зөвхөн өөрийгөө тойруулж л бизнес эрхэлж ирсэн болохоос өөрөө ажилладаг системийг бүтээж чадсангүй.

Тэр цэцэг ургуулж чаддаг, түүндээ үнэхээр хайртай ч бизнесээ тэр сэтгэлээрээ услаж чадаагүй. Бизнесийг ургуулахад маркетинг, менежмент, стратеги, санхүү, дижитал технологи гээд маш олон “эрдэс бодис” хэрэгтэй байдгийг тэр энэ шоунаас л ойлгож авсан байх.

Profit түүний бизнест ребрэндинг, реинженеринг, рефинансинг, релокашн гээд зах зээлд байршуулах бүх зүйлийг нь хийж өгсөн. 

#3  Бизнестээ хянах самбартай бай

Профит Б.Тэмүүлэн захирлуудаас санхүүгийн үндсэн тоонуудыг нь асууж эхлэхэд хариулж чадах нь цөөн байв. Ямар ч бизнес хийхэд ашиг, алдагдал, өр төлбөрөө хянах нь хамгаас чухал. Тоо хэзээ ч худал хэлдэггүй.

“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэсэн үг бий. Бизнест аливаа ажил ямар үр дүнтэй явж буйг харуулсан үзүүлэлт, тоо үгүй бол хянах самбаргүй онгоцонд сууж яваагаас нэг их ялгаагүй.

Захирал хүн ядаж хамгийн чухал хэдхэн тоог үргэлж мэддэг байх ёстой. Болж өгвөл менежерүүд ч гэсэн өөрийн тоотой байвал гүйцэтгэлийг хянах, гүйцэтгэлийн явцад гарч буй асуудлыг илрүүлэхэд ч тустай. Жишээ нь, мэндчилгээний үгийг өөрчилснөөс хойш борлуулалт хэр өөрчлөгдсөн бэ, дизайныг нь өөрчилсний дараа манай брошюрыг хэдэн хүн татаж авсан бэ гэх мэтээр наад захын тоонууд бизнесийн үйл ажиллагааны тухай маш үнэ цэнтэй мэдээлэл өгдөг. Энэ нь эмч хүн өвчтөний биеийн байдлыг хянаж байдагтай ижилхэн.

#4  Өөрчлөлтөд нээлттэй бай

Орчин үеийн ертөнцөд өөрчлөлт гэдэг зүйл өдөр тутмын амьдралын хэвийн хэмнэл болсон. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдөж чадахгүй л бол галт тэрэгнээс хоцорно. Таны өөрчлөлтийн хурд орчноосоо удаан бол бизнес тань зогсонги байдалд орно. “The Profit” шоуны нэгэн гол зорилго нь ийм байдалд орсон бизнесүүдэд өөрчлөлтийн хүчийг өгөхөд оршино.

Хэрэв танд ийм мэдрэмж төрөөд байгаа бол асуудлаа тодорхойл, хурдан шийдвэрлэ. Ребрэндинг, реинженеринг хий, нүсэр салбаруудаа буулга, дижитал болго. Хэдийгээр аливаа өөрчлөлт эхэндээ эсэргүүцэл, үгүйсгэлтэй тулгардаг ч зорилго нэгэнт тодорхой бол хэсэг хугацааны оролдлого, туршилтын дараа итгэл төрж, араас нь үр дүн залгана. 

bookzone

#5 Чаддаг, чаддагаа хийх

Хамтарч сурах, хамтын ажиллагааг дэмжихийн давуу талыг энэ шоу тод харуулж байна. Бүгдийг нь би хийнэ гэх сэтгэлгээнээс салж, чаддаг хүмүүст нь чаддаг ажлыг нь даалгаснаар бизнес тэлж, мөнгөний эргэлт сайжирдаг.

Бизнест тодорхой дүрүүд байдаг. Нэг хэсэг нь санаа бүтээдэг байхад нөгөө хэсэг нь тэр санаанд хөрөнгө оруулан бодит амьдрал дээр “амилуулдаг”. Энэ утгаараа хөрөнгө оруулагч бол зөвхөн санхүү бус стратегийн дэмжигч, туслагч гэдгийг уг шоуны агуулгаас анзаарч болно.

Харин санаа бүтээгч, хөрөнгө оруулагч хоёрын үүсгэсэн бизнесийг чадварлаг менежерүүд өдөр тутмын тогтвортой үйл ажиллагааны цогц болгон цэгцэлж, салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүд үндсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх замаар бизнес цааш явдаг.

Ийнхүү “The Profit” бизнесийн шоуны үлдсэн 6 дугаарыг үзээд дуусахад чамгүй бизнесийн мэдлэг, туршлага хуримтлуулахаар байна. Тиймээс ням гараг бүрийн орой 1.5 цагийг бизнесийн мэдлэгээ зузаатгахад зарцуулахад оюуны том хөрөнгө оруулалт болно.

“The Profit” бизнесийн реалити шоу Ням гараг бүр 20 цагаас Сentral TV-ээр

Тагууд: ашигт ажиллагааЖДҮсистем

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00