BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Мэргэжлийн хувцас өмссөн таван эрэгтэйн эвлүүлэг. Зүүн дээд тал нь микрофонд ярьж, баруун дээд тал нь ширээний ард сууж, зүүн дунд нь хотын фонтой, баруун дунд нь нүдний шил, костюм өмсдөг, доод тал нь индэр дээр зогсож байна. - Business.MN

Мөнгөний бодлогын хэлэлцүүлэг дээр хэн юу хэлэв?

Ж.Батзул   Ж.Батзул
2022-10-27
  Онцлох, Санхүү, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг төслийг Монгол банк боловсруулан УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс ирэх хоёр жилд хэд хэдэн гадаад бондын өр төлнө. Одоогоор гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар байгаа нь импортын 3-4 сарын хэрэгцээг хангах боломжтой. Гэхдээ ирэх онд 1.3 тэрбум ам.долларыг бондын эргэн төлөлтөд зарцуулах учир нөөц бүрдүүлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.

Тэрээр эдийн засгийн өсөлтөд гадаад орчны нөхцөл байдал нөлөөлж байгаа хэдий ч энэ оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт 3%, ирэх онд 4-5%, бодлогын хүү 6±2%-ийн төсөөлөлтэй байгаагаа мэдэгдсэн. Түүний энэ төсөөлөл хэлэлцүүлэгт оролцогчдын дургүйцлийг хүргэв.

Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг: “Монголбанк 15 жилийн туршид бодлогын хүүг зургаан хувьд барина гэж ярилаа. Гурван жил зургаан хувьд барьж чадаагүй банкны удирдлага огцорч байх ёстой. Энэ тоог 15 жил ярьж байгаа нь Монголбанкны нэр хүндийг унагааж байна. Төсвийг гурван жилээр төсөөлж байгаатай адил та нар ч гэсэн адил төсөөлөөч. Монголбанк яагаад ганцхан жилээр төсөөлөөд байгаа юм” хэмээн шүүмжилсэн. Үүнээс гадна тэрээр “Багахан шалгуур тавиад бидний 22 их наяд төгрөгийн өрийн 1/3-ийг нь төлөх гадаадын банк оруулъя. Тэгж байж бид мөнгөний хомсдлоос гарна” гэх санал хэлсэн юм.

Манай улсын хувьд 2021 оны дөрөвдүгээр улирлаас инфляцийн өсөлт хурдасч энэ оны зургадугаар сард улсын хэмжээнд 16.1%, нийслэлд 16.9%-д хүрээд байсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчдоос санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 64% нь ирэх онд инфляц 10-15% орчим байна хэмээн таамагласан бөгөөд аравдугаар сарын байдлаар 13.5%-тай гарсан. Олон шалтгааны улмаас инфляц өсөх нь ажиглагддаг бол энэ удаагийн өсөлтийн  60-70 орчим хувь нь тээврийн зардал болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөнөөс үүдэлтэй. Цар тахлын өмнө нэг чингэлэг барааг 2000 ам.доллараар тээвэрлэж байсан бол тахлын ид үед 12.000 ам.доллар болж өсч, цар тахалтай зэрэгцэн аажмаар буурсаар өдгөө 8.000-6.000 ам.доллар болж, цаашид буурах хандлагатай байна. Гэхдээ Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа “Төв банк 2023 оны төгсгөлд инфляцийг төлөвлөсөн хэмжээндээ хүргэх боломжтой ч энэ нь он дамжин байж биелэж магадгүй. Хэдийгээр сүүлийн хоёр сард инфляци буурч байгаа ч буцан өсөх хандлагатай байна” хэмээн анхаарууллаа. Үүнээс гадна гурил болон импортын цахилгааны үнийн өсөлт инфляцид ихээр нөлөө үзүүлж байгаа юм. 

Одоогоор Монгол Улсын хувьд уул уурхай, барилгын салбараас бусад бүхий л салбар өсч, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт дахин сэргэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын IPO гаргах асуудалд, Монголбанк СЗХ-той хамтран хяналт тавин ажиллаж байгаа юм. Арилжааны таван банк нийтдээ 430 тэрбум төгрөгийг зах зээлээс татан төвлөрүүлэхээр төлөвлөснөөс “Төрийн банк” IPO гаргаж төлөвлөснөөсөө гурав дахин илүү захиалга авсан. Харин үлдсэн банкуудаас хоёр нь энэ ондоо багтаан IPO гаргах төлөвлөгөөтэй, хүсэлтээ өгсөн болохыг СЗХ мэдэгдлээ. Хэлэлцүүлэгт оролцсон “Хас” банкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Одоогоор манай банк IPO гаргах хүсэлтээ өгөөгүй. Эдийн засгийн нөхцөл байдал, багтаамжаас шалтгаалж хувьцаа гаргахаа хойшлуулсан. СЗХ-д өгсөн шалгалтыг амжилттай давсан бөгөөд ирэх жил хугацаандаа багтаан IPO гаргана” гэсэн юм. Үүнээс гадна түүний хэлсэн “Санхүүгийн байгууллагууд тус тусдаа бус банк өөрийн харьяандаа санхүүгийн байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн нь оролцогчдын анхаарлыг татсан.

Арилжааны банк гадны хөрөнгө оруулалт татахад тухайн банкны чадавх, харьяалагдах улсын нь эдийн засгийн макро, микро байдал ихээхэн нөлөөтэй. Тиймээс хөрөнгө оруулалт татахтай холбогдуулан Монголбанк макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хэмжээний бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болохоо мэдэгдсэн. Харин хэлэлцүүлэгт оролцогч Ц.Лут-Очир “Та нарын ярьж байгаа зүйл бүгд худал гэдгийг энд сууж байгаа бүх хүн мэдэж байна. Гэтэл та нар хэт өөдрөг зүйл ярьж байдгаа халах хэрэгтэй. Өнгөрсөн гурван жилд Монголбанкны хараат бус байдал шалдаа унасан. Засгийн газар ямар хөтөлбөр санаачилна, түүнийг нь санхүүжүүлдэг “нярав” болж хувирсан. Та нар хараат бус байдлаа буцаан авах хэрэгтэй” гэж хэллээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад экспортын бараа бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц болдог. Гэтэл Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр арилжааны банкууд үүнийг даган хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж буй нь сайшаалтай ч зээлийн хүү даган өсөх юм. Энэ нь бизнесийн тэлэлтэд сөргөөр нөлөөлж, санхүүжилт буурч улмаар эдийн засгийн өсөлт даган буурах сөрөг талтай. Хэлэлцүүлэг зохион байгуулсантай холбогдуулан Монголбанк өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 оны үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, хэлэлцүүлж байна.  

 

 

bookzone
Тагууд: инфляцМонголбанкмөнгөний бодлого

Санал болгох:

Хувьцааны ханшийн хэлбэлзлийг улаан, ногоон өнгөөр харуулсан санхүүгийн график. Тоонууд, лааны суурь, шугаман графикууд нь зах зээлийн үнэ цэнийн өөрчлөлтийг дүрсэлдэг. Арын дэвсгэр нь бүдгэрсэн, өнгөлөг градиенттай бөгөөд энэ нь орчин үеийн бизнесийн ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг даван туулж буй аливаа энтрепренерийн чухал хэрэгсэл юм. - Business.MN
Дэлхийн банк: Эдийн засаг өсөж байгаа ч эрсдэл хэвээрээ
Коллаж нь янз бүрийн зүйлсийг харуулдаг. Зүүн дээд талд: түүхий мах. Баруун дээд талд: лууван, байцаа, төмс зэрэг төрөл бүрийн хүнсний ногоо. Зүүн доод талд: лонхтой сүү, аяга. Дунд ёроол: овоолгын гурил. Баруун доод талд: аливаа бизнес эсвэл компанийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой дизель түлш, бензиний төрөл зэрэг түлшний насосны сонголтууд. - Business.MN
Инфляцыг өдөөгч “хэргийн эзэд” ба тэдгээрийг яах вэ?
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00