Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч TAG Heuer брэнд хамгийн алдартай Formula 1 коллекцдоо улаан, шар, ногоон өнгө бүхий шинэхэн загварыг нэмсэн байна. Энэ нь маш шинэлэг, хурдны машины уралдааныг санагдуулам эрч хүчийг илэрхийлэх загварууд болжээ. Кварц хөдөлгүүр бүхий спорт цаг нь 1980-аад онд гарч байсан өнгөлөг, хурц загвар бүхий анхны TAG Heuer Formula 1 коллекцын өнгө төрхийг шингээсэн загвар юм. Эдгээр цаг нь хурц тод шийдэл бүхий бугуйн цаг сонирхогчдын хэв маягт төгс нийцэж буй.
Кварц хөдөлгүүр бүхий энэхүү спорт цаг нь 1980-аад онд гарч байсан өнгөлөг, хурц загвар бүхий анхны TAG Heuer Formula 1 коллекцын өнгө төрхийг шингээсэн аж.
Мөн хурдны спорт, нисгэгчдийн адреналин, зоримог өнгө аясыг төгс илтгэнэ. Ногоон, шар, улаан өнгөнүүд нь хүйтэн дайны эрин үед хүн төрөлхтний дунд бий болсон хурдны машины уралдааны өнгө бөгөөд, хурдны машин, түүний нисгэгчид, багийн тамирчдын илэрхийлэл юм. Их Британийн домог болсон хурдны спортын багийн өнгө нь ногоон, шар, алтлаг шар байсан бол Италын “Rossa Corsa” баг улаан өнгийг хувцас хэрэглэлдээ ашигладаг байсан. Эдгээр уламжлалт өнгөнүүд нь 1970 он хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах төдий үүрэгтэй байсан бол өнөөдөр далбаа, гэрэл, машины тэмдэглэгээ, багийн тамирчдын хувцас хэрэглэлд орох болж энэхүү сэтгэл хөдөлгөм спортын салшгүй нэгэн хэсэг болсон гэж хэлж болно.
Цаг бүрт эдгээр өөр өөр өнгийг маш эвтэйхнээр шингээж, хослуулж өгснөөр илүү загварлаг, нүд булаам дизайнтай болсон юм. 43мм диаметр бүхий бүрсгэр ган хронограф кейстэй уг цаг нь хар өнгийн PVD гангаар хийсэн хурд хэмжих тачиметр хүрээтэй. Кейсний арын таган дээр уралдаан амжилттай явагдсаны илэрхийлэл болдог хурдны уралдааны туг сийлсэн байдаг.
Цагны нүүрэн дээр байрлах хугацаа хэмжих үүрэгтэй хронограф функцны туслах дэлгэцүүд нь харахад хялбар бөгөөд гэрлийн тусгалд ялгарч харагддагаараа онцлог. Цаг заах тоонууд нь харанхуйд гэрэлтдэг тул өндөр хурдтай явах үед нисгэгчид цагаа саадгүй харах боломжтой байдаг. Formula 1 коллекцын энгийн резинэн оосор нь хурдтай хөдөлгөөн хийхэд хялбар бөгөөд уг оосорны өнгийг цагны дэлгэцийн өнгөтэй хослуулан бүтээсэн.
Цагийг нарийн ажиглавал энэ гурван өнгө нь хоорондоо хосолж өөр өөр жижиг хэсгүүдэд шингэж өгсөн байна. Ногоон өнгийн цагны зүү болон цаг заагч тоо нь хар өнгөн дээр цагаан гэрэлтүүлэгчтэй, урт нарийн зүүг цагаан өнгөөр хийж, хронограф функцын туслах дэлгэцүүдийг нь улаан өнгийн хүрээгээр бүтээсэн.
Харин шар өнгөтэй цагны зүү болон цаг заах тоо нь хар дээр цагаан гэрэлтүүлэгчтэй, цаг минутын зүүг хар өнгөөр, урт нарийн зүүг улаан өнгөөр хийснээрээ дизайны хувьд ялгаатай харагддаг.
Улаан өнгөтэй цагны хувьд зүү болон тоо нь гэрэлтүүлэгчтэй мөнгөлөг өнгөтэй, тохируулагч зүү болон хронограф функцын хүрээг цагаан өнгөөр бүтээжээ.
Энэхүү гурвалсан хронограф нь уралдааны хэв шинжийг өөртөө агуулсан, өөрийн спортлог хэв маягийг илүү өнгөлөг байдлаар илэрхийлэх хүсэлтэй хүмүүст төгс тохирох загвар болж чадсан. Шинэ TAG Heuer Formula 1 загварыг тун удахгүй албан ёсны TAG HEUER дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх юм.