BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Албан ёсны чуулганд оролцож буй суудалтай хүмүүсээр дүүрсэн хууль тогтоох том танхим. Өрөө нь өндөр таазтай, том лааны суурьтай, төв индэртэй, ард нь хананд эмблемтэй туг далбаатай. Оролцогчдын дунд бизнесийн нэр хүндтэй удирдагчид, энтрепренерүүд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ширээнүүдийг эгнээ болгон байрлуулж, цаас, электрон төхөөрөмжтэй. - Business.MN

Эдийн засгийн өсөлтийн хэт өөдрөг төсөөлөл

Ж.Батзул   Ж.Батзул
2022-11-09
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Эдгээр өдрүүдэд УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай болон түүнийг дагалдуулан хэлэлцдэг хуулийн төслүүдийн  гурав дахь хэлэлцүүлэг боллоо.

Коксжих нүүрс, зэсийн баяжмал зэрэг цөөн тооны ашигт малтмалаас хараат улсын хувьд эдийн засгийн төлөв түүхий эдийн ханшийн савлагаанаас шалтгаалан яаж ч хувьсах магадлалтай.  Засгийн газрын зүгээс өргөн бариад буй ирэх оны төсөвт эдийн засгийн өсөлтийг тав орчим хувь хэмээн төсөөлсөн. Ингэж өөдрөг төсөөлөх болсон үндэслэлээ тайлбарлахдаа, ирэх онд БНХАУ-аас баримталж буй ковидын эсрэг бодлого зөөлрөх, тээвэр ложистикийн асуудал шийдэгдсэнтэй холбоотойгоор түүхий нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ гэх хүлээлттэй холбоотой хэмээв. Энэ оны төсвийн тодотголын үеэр түүхий нүүрсний экспортын хэмжээг 18 сая.тн болгон бууруулсан ч өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 20 сая.тн-ыг экспортолсон бол энэ оны эцэс гэхэд уг тоо 25 саяд хүрнэ хэмээн төсөөлжээ. Харин тээврийн асуудлыг шийдсэнтэй холбогдуулан ирэх оны түүхий нүүрсний экспортын хэмжээг 36 орчим сая.тн байхаар төсөөлж төсөвлөсөн. Харин эдийн засагч Н.Энхбаяр энэ талаар “Ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувь, экспорт 11 тэрбум ам.долларт хүрч 36 сая.тн нүүрс экспортолно гэдэг бол одоо байгаа нөхцөлд нийцэхээргүй өөдрөг үзүүлэлт. Эдийн засгийн хямралтай, хямралгүй үед түүхий эдийн зах зээл ганцхан улсын зах зээлээс хамаарч байдаг Монголын хувьд экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр савлагаатай энэ үед үнийг нь хэт өөдрөгөөр төсөөлөх нь өндөр эрсдэлтэй” хэмээн анхаарууллаа.

Ирэх оны эдийн засгийн өсөлтийг:

  • Засгийн газар – 5%
  • Дэлхийн банк – 2.4%
  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк- 3.5%
  • Азийн Хөгжлийн банк – 1.7%
  • Олон Улсын Валютын Сан – 2.5%
  • Монголбанк – 3% хэмээн төсөөлжээ.

Сүүлийн саруудад өмнөд хөршид нүүрсний эрэлт суларсантай холбогдуулан манай коксжих нүүрсний экспортын хэмжээ болон үнийн дүн суларсан үзүүлэлттэй гарч байгаа. Энэхүү эрэлт болон үнийн дүнгийн сулрал нь цаашдаа удаан хугацаанд үргэлжлэхгүй хэмээн төсөөлсөн болохоо Монголбанк мэдэгдсэн. Гэтэл дэлхийн томоохон эдийн засгийн судалгааны байгууллагууд, улс орнууд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ирэх жил ч үргэлжлэх төлөвтэйг анхааруулж байна. Pinpoint Asset Management байгууллага “Дэлхийн эдийн засгийн өсөлт саарснаар БНХАУ-ын экспорт 0.3 хувь, импорт 0.7 хувиар буурсан нь сүүлийн хоёр жилийн хувьд агшсан анхны тохиолдол болж байна. Ийнхүү экспортын хэмжээ буурсан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хандлагатай байна” хэмээн мэдэгдсэн.

Өмнөд хөршийн экспортын өсөлт буурсан нь дэлхийн эдийн засгийн эргэлт бага байгааг харуулж буйгаас гадна манай эдийн засагт ч сүүдрээ тусгах магадлал өндөр. Өнгөрсөн есдүгээр сард гадаад худалдааны ашиг 163.1 сая ам.долларт хүрч, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаа мэт харагдаж буй ч улсын төлбөрийн тэнцэл одоогоор 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байна.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн төслийн чиглэл”-ийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  “Дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлсэн. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэснийг энд онцлох нь зүйтэй” хэмээн мэдэгдсэн нь анхаарал тавих сануулга.

Төсвийн тэнцэл ашигтай гарах нь улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, тогтвортой байдлыг илэрхийлэх чухал үзүүлэлт. Монгол Улсын эдийн засгийн 94 хувийг уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр салбарын түүхий эдийн зах зээл бүрдүүлж байна. Эдийн засгийн байдал хоёрхон салбараас хараат болж нийт төсвийн талаас илүүг хувийг бүрдүүлж байгаа нь өндөр эрсдэл үүсгэж буй. Үүнээс гадна экспортын бүтээгдэхүүний  үнийн өндөр савлагаатай үед өөдрөгөөр төсөөлөх нь ихээхэн эрсдлийг дагуулна.

Хэдийгээр эдийн засгийг солонгоруулах шаардлагатай, цөөн салбараас хараат байх нь эрсдэлтэй болохыг бүгд мэддэг ч энэ байдлыг өөрчлөхөд төдийлөн анхаарч ажиллахгүй байгаа нь харамсалтай. УИХ дахь МАН-ын Бүлгийн даргын мэдэгдсэнээр энэ долоо хоногт эцэслэн батлагдах Төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуульд Засгийн газрын зүгээс төсөөлж буй эдийн засгийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл өндөр хэвээр батлагдах магадлал их байна.

 

bookzone
Тагууд: УИХулсын төсөвэдийн засгийн өсөлт

Санал болгох:

A person sits at a desk in an office with a tablet and books. The room features shelves with books and decorative items, a large flag, and an emblem on the wall. The individual wears a suit and glasses.
Ц.Баатархүү: Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюун”-ы үндэсний стратегитай болно
A collage with four images: a dam releasing water in a green valley, an industrial plant's smokestacks at sunset, the bustling site of Эрдэнбүрэн's emerging infrastructure, and a hydroelectric power station with its reservoir and bridge, showcasing progress on the 14 мега төсөл.
Эрчим хүчний мега төслүүд: Боломж, түүх, ололт ба сорилт
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00