Энэ сарын 17 –нд Digital Product Conference чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дижитал бүтээгдэхүүний UXUI дизайны шийдэл гаргадаг агентлагууд, салбараа хөгжүүлэх зорилгын дор нэгдэж, тус чуулганыг хамтран зохион байгуулж буйгаараа онцлог. Уг чуулганд UXUI дизайнер, төслийн менежер, хөгжүүлэгч, дижитал бүтээгдэхүүний эзэмшигч гээд хэн бүхэн оролцох боломжтой.
Энэ жилийн тухайд “Desing driven Company | Product | Culture” уриатай зохион байгуулагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны хувьд чуулган, номинаци, нэтворкинг гэсэн гурван хэсэгтэй байх юм.
Урьд жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж буй тус чуулганд дотоодын дижитал салбарын экспертүүд болон Google, Microsoft зэрэг технологийн томоохон компанид ажиллаж буй монгол мэргэжилтнүүд өөрийн байгууллагын туршлага, ажлын арга барилаас нээлттэй хуваалцана. Мөн энэ жилийн хувьд хөгжүүлэгч ба дизайнеруудын ойлголцол, дижитал тоглоом, дижитал бүтээгдэхүүний салбарын ирэх 10 жилийн ирээдүй, AR, метаверс ертөнц зэрэг шинэ өнцгийг агуулгад багтааснаараа салбарын түүчээлэгчдээс суралцах боломжийг бүрдүүлээд байна.
Digital Product Conference –г Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд, хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Үүний зэрэгцээ Digital Product Conference –ийн үеэр Монголд анх удаа хамгийн шилдэг UXUI шийдэл бүхий мобайл аппликэйшныг шалгаруулж, шагнал гардуулах юм. Ингэснээр ирэх жилүүдэд салбарын хөгжлийг хурдасгах, байгууллагууд UXUI шийдэлдээ илүү анхаарч, хэрэглэгч төвтэй дизайн шийдэл бүхий дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэхэд түлхэц болно гэж зохион байгуулагчдын зүгээс итгэж хүлээлгэж буй.
Та энэхүү арга хэмжээнд ирснээр Монголын топ UXUI дизайн агентлагуудын мэдээллийг нэг дор авахаас гадна тэдний хийсэн бүтээсэн ажил, кэйсүүдтэй танилцаж, мэргэжилтнүүдтэй уулзан зөвлөгөө авч, тухайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй академи болон сургалтын төвүүдийн мэдээллийг давхар авах боломжтой. Мөн нэтворкинг хийх үеэр та илтгэгч, панелистуудаас хүссэн асуултаа асууж, туршлага судлах боломж нээлттэй.
Хэрэв та бүхэн өөрсдийн хөгжүүлсэн гар утасны аппликэйшнээ Awards-т бүртгүүлж, хүчээ сорих хүсэлтэй бол яг одоо энэ холбоосоор орж материалаа бөглөөрэй. Огтхон ч оройтоогүй гэдгийг дуулгая.
Бид Digital Product Conference –г Соёлын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд, хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эвентийн цахим хуудас болон фэйсбүүк эвентээс авах боломжтой.
Digital Product Conference арга хэмжээ нь өнгөрсөн жил Procraft agency -ээс санаачлан Digital Product Design Conference нэрийн дор зохион байгуулагдаж, нийт 200 орчим дизайнер хуран чуулсан билээ. Харин энэ жилийн Digital Product Conference III -ийн гол онцлог нь салбартаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг UXUI дизайн агентлагууд, академиуд хамтран зохион байгуулж буйгаас гадна АНУ-аас дөрөв, Канадаас нэг нийт 5 оролцогч live байдлаар шууд холбогдон оролцож, дижитал бүтээгдэхүүний зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар 500+ зочидтой мэдлэг мэдээдэлэл солилцохоор бэлтгэлээ хангаад байна. Microsoft, Google зэрэг олон улсын корпорациуд хэрхэн ажилладаг талаар үнэ цэнтэй мэдээлэл авч, салбарын шилдгүүдтэй уулзахыг хүсвэл арваннэгдүгээр сарын 17 –нд Зайсан Хилл цогцолборт уулзацгаая.