ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2022

Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр – Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 8 дахь жилдээ шалгаруулан гардуулна.

Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ: Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулах, алдаршуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

ШАЛГАРУУЛАЛТ:

  • Шилдэг Аж ахуйн нэгж, байгууллага
  • Шилдэг Бүтээгдэхүүн
  • Шилдэг Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

Шалгаруулалтад тавьсан шаардлагын дагуу холбогдох материалаа бүрдүүлж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хүснэгтийг татах

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр – 304 тоот
Утас: 51-262201, 99707384
Цахим шуудан: undram@masm.gov.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим – Гишүүнчлэлийн газар 305 тоот
Утас: 77277070(2), 99024934
Цахим шуудан: event@mongolchamber.mn

Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00