Ямар нэг мэдээлэл Google-ээс хайх нь амархан хэдий ч заримдаа яг тохирсон хариултыг тэр бүр шууд олоод авчихдаггүй. Аз болоход хайлтыг илүү үр дүнтэй байлгаж чадах энгийн хэдэн арга байдаг. Дөрвөн аргын талаар сонирхуулъя.
Хайлтын үр дүнгээс тодорхой сэдвийг хасаж өгөх
Тухайлбал, ихрүүдийн тухай сэдвийг сонирхсон гэж бодъё. Магадгүй, генетикийн гайхамшгийг, эсвэл хөгжилтэй эр Дэнни ДеВито ба Арьнолд Шварцнеггер нарын 1980-аад оны эцсээр гарсан ихэр загварын машины тухай ч юм уу.
Ямартай ч би бейсболын Минесотогийн Ихрүүд багийн тухай (хэдийгээр энэ нь спортын түүхэнд гарсан хамгийн сонирхол татам франчайз ч гэсэн) сонирхоогүй байлаа гэхэд Ихрүүд гэж хайсны дараа -Минесота гэж нэмж оруулвал хайлтын үр дүнгээс бейсболын багийн тухай мэдээллүүд арилах болно.
Энэ аргыг мөн таны нэг их хайхрахыг хүсэхгүй байгаа сайтууд дээр бас хэрэглэж болдог. Гэр орон тохижуулах урам зориг өгөх санаануудыг хайх зуршилтай, гэхдээ Pinterest хэрэглэх дургүй хүн байна гэж бодъё. Гэрийн хашааны санаа хайж байвал хайлтын үр дүн гарч ирсний дараа – Pinterest гэж нэмж бичвэл энэ сайт руу хөтлөх үр дүн дахин гарч ирэхгүй.
Тодорхой сайтын дотор хайлт хийх
Та хүний нөөцийн сэдвээр зөвлөгөө уншихыг хүсэж байна гэж бодьё. Гэхдээ зөвхөн business.mn вебсайтаас мэдээлэл авахаар сонгосон бол хүний нөөц гэж хайсны дараа business.mn гэж сайтын нэрийг нэмж оруулах хэрэгтэй. Тэгвэл өөр хаа нэгтээ биш зөвхөн энэ вебсайтад байгаа хүний нөөцтэй холбоотой бүх мэдээлэл гарч ирэх болно.
Тодорхой цаг хугацааны хязгаар дотор хайлт хийх
iPhone-ий тухай мянга мянган нийтлэлийг нэгжиж нэгтгэх нь сайн хэрэг, гэхдээ iPhone мэндэлсэн эхний хоёр жилийн сэтгэл хөдлөлийг дахин мэдрэхийг хүсэж байвал яах вэ?
Хайлтын цонхны яг дор баруун гар талд байх tools/хэрэгсэл товч дээр дарж, any time унадаг цэснээс цаг хугацааны хязгаарыг зааж өгснөөр та хайлтын үр дүнгээ шинэчилж чадна.
Хэрвээ бид iPhone гэж бичээд дараа нь хайхыг хүссэн хугацааны хязгаарыг, жишээ нь, 2007-оос 2008 оны хооронд гэж зааж өгвөл 2007 оны 1-р сарын 1-нээс 2008 оны 12-р сарын 31-нийг хүртэлх iPhone-ий зарлал сурталчилгаа, анхны нээлт, тойм гээд бүх нийтлэлийг харах болно.
Эсвэл зөвхөн анхны нээлтийн тухай мэдээлэл сонирхоё гэвэл яг нээлт хийсэн өдрийг нь 2007 оны 1 сарын 9 гэж оруулж өгвөл зөвхөн тэр өдрийн iPhone-той холбоотой бүх нийтлэл харагдана.
Мөн хайлтын цонхонд хугацааны хязгаарыг шууд зааж өгч бас болно. Тухайлбал: iPhone 2007..2008. гэх мэт
OR/AND холбоос үг ашиглан хайлтын үр дүнг хослуулах
Та Минесотогийн спортын маш том шүтэн бишрэгч байлаа гэж бодъё. Тэгвэл Минесотогийн ихрүүд OR Тимбрвулвэз OR Викингс OR Вайлд буюу Minnesota Twins OR Timberwolves OR Vikings OR Wild гэж хайлтын цонхонд бичвэл хайлтын үр дүнд баг тус бүрийн тухай мэдээлэл нэг дор хамтдаа гарч ирэх юм. OR гэж томоор бичихээ мартуузай.
Та дөрвөн багийг нэгэн зэрэг дурдсан хайлтын үр дүнг харахын тулд AND холбоосыг мөн адилхан ашиглаж болно. Minnesota Twins AND Timberwolves AND Vikings AND Wild.
Эх сурвалж: fastcompany.com