BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Том шилэн цонхтой орчин үеийн цагаан барилга нь гадна талдаа цэнхэр өнгийн геометрийн лого, монгол бичигтэй нь Монгол Улсын Хөгжлийн банк гэдгийг илтгэнэ. Цаана нь тэнгэр цэлмэг, цэнхэр өнгөтэй байгаа нь Монголын бизнесийн орчныг урагшлуулж буй бизнес эрхлэгчдийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм. - Business.MN

Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдах нэрс

Ж.Батзул   Ж.Батзул
2022-12-13
  Онцлох, Төр ба бизнес, Учиртай тоонууд
Share on FacebookShare on Twitter

Учиртай тоонууд: 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 хуудас материал, дамжуулан зээлдэхээр авсан 2000 гаруй зээл, 166 гэрч

***

Өмнөх Засгийн газруудын үед эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор бонд босгож, Хөгжлийн банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Өнөөгийн эрх баригчид Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед босгосон бондууд Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжин эдийн засагт үр дүнгээ өгч чадсан эсэхийг хянан шалгахаар тогтжээ. Иймээс УИХ-ын Хянан шалгах түр хорооны өчигдрийн /2022.12.12/ хуралдаанаар Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлсэн 2542 төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт болон түүний эргэн төлөлтийн явц байдлыг шалгахаар шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс гадна тухайн хуралдаанд гэрчээр дуудагдах хүмүүсийн нэрсийг батлахад тухайн үеийн эрх баригчид, албан тушаалтнууд, улс төрийн нөлөө бүхий этгээдүүд болон зээлдэгчдийн нэрс багтжээ.

Түр хорооны сонсгол нь гурван үе шаттайгаар явагдана.

–  Нэгдүгээр сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд явагдана. Эдгээр өдрүүдэд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно.

–    Хоёрдугаар сонсгол хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд явагдаж банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авна.

–   Сүүлийн сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд үргэлжилж Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсохоор төлөвлөжээ.

img-5

Сонсголын үеэр Хянан шалгах түр хороо нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй гэдгээрээ онцлог. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр томилогдсон бөгөөд тэрээр “Ажлын цар хүрээ асар өргөн, одоогоор нэг сая гаран гүйлгээг шалгасан бөгөөд банкны үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна. Өчигдөр л гэхэд бүтэн сарын хугацаанд гарсан улс төрд нөлөө бүхий болон хууль хяналтын байгууллагуудын хамаарал бүхий этгээдүүдийн бүх мэдээллийг улсын бүртгэлийн газраас авсан. Нийтдээ 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 хуудас материал ирсэн. Энэ бүгдийг Хөгжлийн банкнаас зээл авсан, дамжуулан зээл авсан хуулийн этгээдүүдийг нэг бүрчлэн шалгах ажил эхэлнэ” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр “Түр хороо эхний сонсголоороо Хөгжлийн банкнаас шууд олгосон асуудлуудыг, хоёр дахь асуудлаараа хөрөнгө оруулалтын шинжтэй асуудал, аудитын зөвлөмж, урьд нь гарсан зөрчил, дутагдлыг нөхөж ярина. Зарим асуудлууд нь илэрсэн ч ямар үе шатандаа алга болов гэдэг цаг авах юм байх. Гуравдугаарт, урьд нь огт ороогүй нэг асуудал бий. Дамжуулан зээлдэхээр авсан 2000 гаруй зээлийн асуудал бий. Өмнө нь гарч байгаагүй. Үүнийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж үзсэн. “Ажил хийвэл дуустал” гэдэг. Бүгдийг нь мухарлаж, ард түмэнд тайлагнана” гэв.

img-6

Нийтдээ 4000 гаруй хуулийн этгээдтэй холбогдох 8000 хуудас материал ирсэн. Энэ бүгдийг Хөгжлийн банкнаас зээл авсан, дамжуулан зээл авсан хуулийн этгээдүүдийг нэг бүрчлэн шалгах ажил эхэлнэ.

Хорооны хуралдааны үеэр Т.Доржханд гишүүн “Түр хорооны хуралд холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг нь оролцуулахад анхаарах хэрэгтэй. Хүмүүсийг зүгээр цуглуулаад яриад тардаг биш, ялангуяа хуулийн байгууллагуудын дарга нарыг байлгамаар байна. Орлогч, газрын дарга нарыг биш АТГ-ын дарга, ерөнхий прокурор шаардлагатай бол ТЕГ, ЦЕГ-ын дарга нарыг байлгамаар байна. Иргэд эрх мэдэлтэй хүмүүст хариуцлага тооцохыг л хүлээгээд байна. Тиймээс энэ хэрэгт холбоотой шийдвэр гаргасан бүх албан тушаалтныг байлгах тал дээр анхаарах хэрэгтэй, заавал ирэх ёстой гэсэн үүрэг даалгавар өг” хэмээн хэллээ.

Хуралдааны төгсгөлд нотлох баримтыг шинжлэн судлах, гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталсан тогтоол гаргасан юм. Уг тогтоолд Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрийн нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгч зэрэг 166 гэрчийн нэрс багтжээ. Уг сонсголд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг ажиглах, сурвалжлах эрх бүхий нээлттэйгээр явуулна. Харин гэрчүүдээс асуулт асуух, ярилцах эрх зөвхөн хянан шалгах хорооны гишүүдэд л олгогдох юм.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/

img-7

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Улс төрд нөлөө бүхий этгээд/

img-8

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

бизнес цэнэг
бизнес цэнэг

/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/

img-11

img-12

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР   ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

 /Зээлдэгчдийн төлөөлөл/

 

№Овог нэрАлбан тушаалХолбогдох зээл
1Ш.ТөгсбатГүйцэтгэх захиралБармон ХХК
2О.БаярГүйцэтгэх захиралКомплант ХХК
3Р.МөнхжаргалДэд захиралКЬЮ ЭС СИ ХХК
4Д.ЭрдэнэбилэгХамаарал бүхий этгээдКЬЮ ЭС СИ ХХК
5С.Бямбасүрэн Хувьцаа эзэмшигчМБҮ ТРЕЙД ХХК
6Д.БатбаярХувьцаа эзэмшигчМОДУН ХХК
7Д.ЛхагвадоржХувьцаа эзэмшигчМОНГЕМА ХХК
8Э.ЭрдэнэбилэгЭцсийн өмчлөгчМОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК
9Б.ДаваасүрэнХувьцаа эзэмшигчМОНГОЛ МАХ ЭКСПО ХХК
10Ч.БаттогооХувьцаа эзэмшигчМОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК
11Г.ЦолмонХувьцаа эзэмшигчПИРАМИД-ОРД ХХК
12Г.БайгальмааХамаарал бүхий этгээдПИРАМИД-ОРД ХХК
13Ц.БаттогтохХувьцаа эзэмшигчПРОМОН ТРЕЙД ХХК
14Л.БолдбаатарСанхүү эрхэлсэн захиралСОР КАШЕМИР ХХК
15Г.БатдоржЭцсийн өмчлөгчСЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК
16Б.АмармэндГүйцэтгэх захиралЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК
17М.БаянмөнхГүйцэтгэх захиралЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК
18Ө.БолдсайханЭцсийн өмчлөгчЭНСАДА-ИСТЕРН ХХК
19Д.МөнхбаатарЭцсийн өмчлөгчЭРД ХУЛ ХХК
20МягмардоржХувьцаа эзэмшигчГАЗ-ИМПОРТ
21Т.ПүрэвдоржХувьцаа эзэмшигчМОН ВАТТ
22Н.ТавинбэхЭХЯ-ны ТНБДЭрчим хүчний яам
23Г.ТэнгэрТТЦС ХХК-ийн захиралЭрчим хүчний яам
24н.БаттулгаЭгийн голын УЦС ХХК-ийн захиралЭгийн голын усан цахилгаан станц ТӨХХК
25Я.БатсуурьГүйцэтгэх захиралЭрдэнэс тавантолгой ХК
26Б.ЭнхбатСанхүү эрхэлсэн дэд захиралЭрдэнэс тавантолгой ХК
27Б.БямбасайханГүйцэтгэх захиралЭрдэнэс монгол ХХК
28Ц.ТүмэнцогтГүйцэтгэх захирал асанЭрдэнэс монгол ХХК
29П.ГанхүүГүйцэтгэх захирал асанЭрдэнэс монгол ХХК
30Д.ХаянхярвааГүйцэтгэх захирал асанЭрдэнэс монгол ХХК
31О.ХуланГүйцэтгэх захирал  /үүрэг гүйцэтгэгч/Эрдэнэс монгол ХХК
32А.Гантулга Ерөнхий захирал асанТОСК ТӨҮГ
33Л.БатжаргалГүйцэтгэх захиралТОСК ТӨҮГ
34Д.ГанхуягБатлан хамгаалах яамны ТНБДТОСК хөдөлгөөнт цогцолбор
35Ц.ЭрдэмжаргалЗахиралЗэст-Өндөр ХХК
36Г.ОнонтуулЗахиралЗаг инженеринг ХХК
37Л.ЧулуунбаатарЗахирал, үүсгэн байгуулагчБолор шүр ХХК
38Ц.СодхүүХувьцаа эзэмшигчБолор шүр ХХК
39Ц.УуганбаярГүйцэтгэх захиралНЬЮ ЯАРМАГ ХАУСИНГ ПРОЖЕКТ ХХК
40Б.ЭрдэнэбатХувьцаа эзэмшигчЭРЭЛ ХХК
41М.БилэгтХувьцаа эзэмшигчАЧЛАЛ ТРЕЙД ХХК
42Э.ЗолзаяаХувьцаа эзэмшигчИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК
43Д.ОюундэлгэрГүйцэтгэх захиралИЗИНИС ЭЙРВЭЙЗ ХХК
44Г.БуяндэлгэрХувьцаа эзэмшигчТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК
45Ш.БилэгтэйХувьцаа эзэмшигчШАНХ МАЙНИНГ ХХК
46Б.Гантүлхүүр Хувьцаа эзэмшигчПИ СИ ВАЙ ХХК
47Ц.ОтгонбаатарХувьцаа эзэмшигчПЕТРОЛЕУМ ПРОДАКШИН ХХК
48Ц.НасанбатХувьцаа эзэмшигчДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК
49Б.АлтангадасГүйцэтгэх захиралМОНПЕЛЛЕТС ХХК
50Б.БолормааХувьцаа эзэмшигчМОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК
51Б.МөнхтөрЗахиралБэрэн групп ХХК
52М.ЦэлмэгГүйцэтгэх захиралБэрэн групп ХХК
53Т.БолдмааНягтлан бодогчБэрэн групп ХХК
54Н.СүхболдХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгчБэрэн групп ХХК
55Б.БатбаатарЗахиралИнжир ХХК
56Ч.ӨлзийЗахиралИнжир ХХК
57Э.ЭрдэнэТагнуулын ерөнхий газрын газрын дарга асанИнжир ХХК
58Ш.БүтэдМон дулаан трейд ХХК-ийн захиралЧингис хаан банк
59Г.Ганчимэггүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчМАВАНГҮЙ ХХК
60Ж.Дашдэмбэрэлгүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчТИ ЖИ ВАЙ ХХК
61Н.Амгалангүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчБИЙД МАЙНИНГ ХХК
62В.Ганзориггүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчХАМТЫН ЭХ БУЛАГ ХХК
63Ц. Пүрэврэнчингүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчСОДМОНГОЛ ХХК
64Б.Лхагвадоржгүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчПИ АЙ ЭМ ЭМ ХХК
65А.АриунболдХамаарал бүхий этгээдМОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК
66Ц.БаатарбилэгГүйцэтгэх захиралНВЦ ХХК
67Х.ЭнхсайханГүйцэтгэх захиралМонлаа ХХК
68Ц.БаярсайханХувьцаа эзэмшигчМондулаан трейд ХХК
69Б.ЧулуунбаатарХувьцаа эзэмшигчМоннис майнинг ХХК
70Ханагатын АсылбекХувьцаа эзэмшигчСкайланд энержи ХХК
71С.ДуламжавХувьцаа эзэмшигчСонгоулд ХХК
72Б.БаярмааХувьцаа эзэмшигчХатант интернэйшнл ХХК
73Д.МандахбаярХувьцаа эзэмшигчГанхүдэр орд ХХК
74М.ЭнхтайванбаатарХувьцаа эзэмшигчИмпериал голд майнинг ХХК
75Н.БатмагнайХувьцаа эзэмшигчИмпериал голд майнинг ХХК
76Г.АюулгүйХамаарал бүхий этгээдАзийн бамбар ХХК
77У.ТулгаболдХувьцаа эзэмшигчНью хаппи ХХК
78Н.ӨлзийбаярХувьцаа эзэмшигчБНМС ХХК

 

 

Тагууд: УИХуул уурхайХөгжлийн банкхөрөнгө оруулалт

Санал болгох:

img-13
Газрын ховор элементийн драм
Европын холбоо Монголын ногоон эрчим хүчний шилжилтэд ₮8 их наядын хөрөнгө оруулна
Европын холбоо Монголын ногоон эрчим хүчний шилжилтэд ₮8 их наядын хөрөнгө оруулна
Ж.Батзул

Ж.Батзул

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00