Судалгаагаар Монголчуудын 70-80 хувь нь үс унах асуудалтай гэдэг дүн гарсан байна. Агаар их хэмжээгээр бохирдож хар тугалга агаарт дэгдсэнээс хүний үс, хөмсөг унах, арьс хуурайших шалтгаан болжээ. Хүмүүс үнэтэй шампунь л хэрэглэвэл үсний уналт зогсох юм шиг санадаг. Гэтэл мэргэжилтнүүдийн зөвлөснөөр хамгийн чухал нь угаалт байдаг аж. Хүний хамгийн эмзэг арьс болох хуйханд хадгалагч, өнгө, үнэр оруулагч гэх мэт химийн бодис их хэмжээгээр агуулсан шампунь хүргэснээр үс унах, халзрах голлох шалтгаан болдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй байна. Шампунь бол зөвхөн үсийг өнгөлөг байлгахаас гадна түүнийг тэтгэж байдаг хуйхыг ч арчилж байх ёстой бүтээгдэхүүн аж. Гэвч ихэнх хүмүүс үсээ норгоод шампуниараа хөөсрүүлээд л усаар зайлчихдаг. Ангиржуулагчаа ч мөн адил. Ингэж дутуу угаах нь үсийг хамгийн ихээр гэмтээгээд зогсохгүй шампуний үйлчилгээг багасгаж цаашлаад халзралтад хүргэдэг гэнэ шүү. Харин шампунаа 5-10 минут толгойдоо хөөсрүүлээд массажилж угаах юм бол хуйхны эд эс сэргэж тослогжилт, хуурайшилт алга болдог байна.Мөн үсний уналтанд хумсан цэцэг, зэлэн зангуу, халгайг ашиглахыг үсний мэргэжилтэнүүд зөвлөж байна.
ХАЛГАЙ
Үсний ургалт дэмжинэ. Халгай нь үсний эрүүл мэндэд тустай олон тооны амин дэм, эрдэс бодис, тухайлбал А, В, С, Д, Е витамин, фолат, рибофлавин, магни, кали, кальци, төмөр, марганец зэрэг эрдэс бодисыг агуулдаг. Чухал шим тэжээлээр баялаг энэхүү ургамал нь таныг эрүүл, гялалзсан үстэй болоход шууд тусална. Халгай нь мөн цахиур агуулсан бөгөөд үс, хумсыг бэхжүүлж, цусны урсгалыг сайжруулж үсний ургалтыг дэмждэг. Халгайн найрлага бүхий бүтээгдэхүүнийг 3 сарын турш хэрэглэсэн хүмүүсийн хуйхан доорх үсний уутанцар бүрэн цэвэрлэгдэж, бодисын солилцоо идэвхжиж, үсний ургалт 2-3 дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон.
Үсийг хамгаална. Олон тооны антиоксидант, флавоноид, витамин С-ийн агууламжтай халгайн ханд нь чөлөөт радикалуудаас хамгаалж, саармагжуулахад тусалж, үс уналтыг бууруулж, үсийг тань гялалзуулах аюулгүй бөгөөд байгалийн шийдэл юм.
Үс уналтын эсрэг. Судалгаанаас үзэхэд халгайн ханд нь тестостероноос үүсдэг дигидротестостерон даавар (DHT)-ийг блоклох чадвартай байдаг. Энэхүү дигидротестостерон даавар их хэмжээгээр ялгарвал үсний ширхэг нарийсч, уналтад хүргэдэг.
Хуйхны үрэвслийн эсрэг. Хуйхны үрэвсэл нь үсний уутанцарыг гэмтээж, үс унах, үсний ширхэг нарийсхад хүргэдэг учир эмчилгээ хийлгүй удаан явбал халзралтад хүргэдэг. Халгайн навч нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул хуйхны үрэвслийг намдааж, үсийг эрүүл ургуулдаг.
Хагны эсрэг. Хагыг эмчлэхгүй бол үс уналтад хүргэдэг. Халгайн навчны хандыг хуйханд иллэг хийж, шөнийн цагаар хэрэглэхэд хаг, загатнасан хуйханд үр дүнтэй эмчилгээ болно. Хүчтэй үрэх, загатнах нь үсний уутанцарыг тойрсон арьсыг гэмтээж, үс унахад хүргэдэг.
ЗЭЛЭН ЗАНГУУ
Хуйхны бохирдолыг гүн цэвэрлэнэ. Энэ ургамлыг эртний анагаах ухааны системд удаан хугацаагаар хэрэглэж ирсэн түүхтэй. Энэтхэг, Хятадын уламжлалт анагаах ухааны нэг хэсэг болох зэлэн зангууны үндэс, үр жимсийг олон өвчнийг эмчлэх эм гэж үздэг бөгөөд ерөнхий эрүүл мэндийн тоник болгон ашигладаг.
зэлэн зангуунд сапонин, флавоноидууд, алкалоидууд, С аминдэм, аргаах бодис, үрэнд 5 төрлийн алкалоид, өөхөн тос, үндсэнд нь бета-ситостерон, кампестерин, стигмастерин, тус тус агуулдаг учир илүүдэл тос, хаг хуйхны бохирдолыг гүн цэвэрлэдэг.
Шинэ үсний ургалтыг дэмжинэ. Толгойн цусны эргэлтийг нэмэгдүүлж үсний булцууг өдөөж, эрүүл шинэ үс ургалтыг түргэсгэж, бат бөх болгодог.
ХУМСАН ЦЭЦЭГ
Хуйхыг эрүүлжүүлж, хамгаална. Календула нь хүчирхэг флавоноид ба каротиноидуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь эсийг нарны болон хүрээлэн буй орчны чөлөөт радикалуудаас хамгаалдаг антиоксидант юм. Календула нь арьсны үрэвсэл, тууралт, халдварын үрэвслийг бууруулдаг үрэвслийн эсрэг линолийн хүчилээр баялаг юм. Календулагийн нянгийн эсрэг болон вирусын эсрэг бүрэлдэхүүн хэсгүүд нь хаг, бактерийн өсөлт контакт дерматиттай тэмцдэг. Хаг, хуйх гэмтэх нь үс унахад хүргэдэг тул хуйхыг эдгээх нь эрүүл, бат бөх үсэнд чухал үүрэгтэй. Календулагийн нянгийн эсрэг үйлчилгээтэй иод, каротин, марганец зэрэг нь арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулж, шарх, гэмтсэн үсний уутанцар эдгэрэх хугацааг хурдасгаж, үсийг илүү өтгөн болгодог. Удаан эдгэрдэг шархны талаар хийсэн судалгаагаар календула нь эдгэрэх хугацааг 90 хувиар хурдасгаж, эдгэрэлтийг хурдасгахад тусалдаг нь батлагджээ.
Бид зарим ургамлыг нь үс ургалтанд үнэхээр сайн гэдгийг мэддэг ч хандлаад үсээ угаах тохиолдол маш ховор байдаг. Тэгвэл гоо сайхны салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллан, шинэ бүтээгдэхүүн бүрийнхээ үр шимээр хэрэглэгчдээ “шагнаж” буй Монос косметикийн хамт олон маань хэрэглэгчиддээ зориулан хаврын нялх ХАЛГАЙН охь дээжээс сорчлон авч, хайр дүүрэн сэтгэлээ шингээж, хамгийн төгс зохицох ЗЭЛЭН ЗАНГУУ, ХУМСАН ЦЭЦГИЙН охиор баяжуулан гаргаж авсан, гуравласан хандтай үсний уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэх үйлчилгээтэй, органик сертификаттай, Монгол улсын хэмжээнд Япон, БНХАУ-руу албан ёсоор экспортлогдсон гоо сайхны анхны бүтээгдэхүүн болох БИОМОН шампунийг үйлдвэрлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.
Биомон цувралыг бүтээгчид, ургамал судлаачид, эмч нар, лаборантууд эх орныхоо хөрсөнд хамгийн элбэг ургадаг халгай ургамалыг цогцоор нь судалж хоёр жил гаруй хугацаанд Солонгосын “Дэгү Хан” их сургуультай хамтран туршилт, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Монгол орны уур амьсгалд тохируулан уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан шинэчлэл хийж “Биомон” брэндийн гурван төрлийн ангижруулагчийг гаргаж аваад байна.
Бимон шампуний үйлдвэрлэгч Монос косметик нь 2021 онд Мөн энэ ондоо дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн GMP стандартын гоо сайхны үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулж, үйл ажиллагаандаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, компанийн төгс арга зүй болох чанарын стандартыг нэвтрүүлж уламжлалт арга орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулан ажиллаж байгаа аж.
Үс бол хүний нүүр царайг өнгө төрхийг гэрэлтүүлэгч, эрүүл саруулыг илтгэгч, соёлын томоохон хэмжүүрийн нэг болоод байгаа өнөө үед байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнээс гаргаж авсан шампунийг дотнын нөхрөө болгох нь эрүүл мэнд болоод гоо сайхны хувьд хамгийн зөв сонголт.
Үс сайхан бол үйлс бүхэн бүтэмжтэй сайхан.
сайн байна уу? Эхний хэсэгт дурдсан судалгааны эх сурвалж юу вэ?