BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр хавтастай, кирилл үсгээр бичсэн бичвэр, шударга ёсны бэлгэ тэмдэг бүхий ном модон гадаргуу дээр наасан байна. Номын хажууд шүүгчийн ганзага, суурийг байрлуулсан нь компанї-тэй холбоотой шүүх хуралдааны тухай өгүүлдэг. Цаасан дээр цаас, хавтас хэсэгчлэн харагдана. - Business.MN

Хөдөлмөрийн шинэчилсэн хуулийн цалинтай холбоотой өөрчлөлтүүд

Ж.Батзул   Ж.Батзул
2022-12-15
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 1999 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны 7-р сард шинэчлэн батлагдаж улмаар энэ оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү шинэчилсэн хуульд олон нэмэлт, өөрчлөлт оруулснаас цалин хөлстэй холбоотой ямар өөрчлөлт оруулсан болохыг тодотгон хүргэе.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээнд цалин хөлс, албан тушаалын нэр, чиг үүрэг, ажиллах газрын байршил, хөдөлмөрийн нөхцөл гэх дөрвөн гол нөхцөлийг тусгаснаар тухайн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болно хэмээн заасан байдаг. Судалгааны дүнгээс харахад ажилтан халагдах өргөдлөө өөрийн хүсэлтээр өгч буй хамгийн гол шалтгаан бол цалин хөлс, албан тушаалын тодорхой бус байдлаас үүдэлтэй байдаг. Иймээс хэзээ цалин нэмэгдэх, албан тушаал ахих талаар хөдөлмөрийн гэрээндээ тодорхой тусгаж өгөх нь тогтвортой ажиллах нэг гол хөшүүрэг болдог.

Цалин хөлс гэдэг бол хувь хүний өөрийн хөдөлмөр, ур чадвар, ухаанаа үнэлүүлж буй нэг хэлбэр бөгөөд байгууллага ажилтныг татаж буй хүний нөөцийн нэг систем гэж ойлгож болно. “Цалинг мөнгөн хэлбэрээр олгоно” гэх заалтыг өөрчилж шинэчилсэн хуулийн дагуу бартерийг цалинд тооцохыг зөвшөөрсөн. Мөн өмнөх хуулийн дагуу бол цалинг үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал гэх дөрвөн хэсэг бүрдүүлж байсан. Харин шинэчлэгдэн батлагдсан хуульд энэхүү дөрвөн зүйл дээр “Ээлжийн амралтын цалин”-г нэмж оруулснаар цалин таван зүйлээс бүрддэг болж байгаа юм. Мөн цалин гэдэгт үндсэн цалинг л бичдэг байсан бол шинэ хуульд “цалин хөлс” хэмээн тусгаснаар үндсэн цалингаас гадна бусад бүхий л нэмэгдлийг олгосноо оруулж бичих шаардлагатай болсон.  Шинэ хуульд оруулсан цалин хөлстэй холбоотой анхаарал татсан өөрчлөлтийг танилцуулъя.

  1. Ээлжийн амралтын цалин. Өмнө нь ээлжийн амралтын олговор хэмээн нэрлэж байсан бол одоо зайлшгүй өгөх цалин болсон.
  2. “Цалин хөлсийг сард хоёр удаа олгоно” хэмээн заасан. Өмнө нь нэг удаа олгоно гэж байсан бол одоо хамгийн цөөндөө хоёр удаа олгох болж байна.
  3. Цалин хөлсний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажилтанд заавал өгөхийг ажил олгогчдод үүрэг болгосон. Ингэснээр ажилтны хүсэлтээр бус, хүлээсэн үүргийнхээ дагуу мэдээлэл олгодог болж байгаа юм.
  4. Нэмэгдэл, нэмэгдэл хөлсний талаар өөрчлөлт бага оруулсан бөгөөд үүнийг байгууллага дотоод журмын дагуу зохицуулна.
  5. Ээлжийн амралтын цалинд оруулсан өөрчлөлт. Өмнөх хуулийн хүрээнд шинэ ажилтан хэдий хугацааны дараа ээлжийн амралтаа авахыг байгууллагын дотоод журмын дагуу зохицуулж ирсэн бол шинэчилсэн хуулиар ээлжийн амралтын цалинг ажилд орсноос хойш зургаан сарын дараа авах эрх үүсдэг болсон.

Үүнээс гадна байгууллага ажилтандаа цалинг нь олгож амралтын үеэр ажиллуулах тохиолдол олон гардаг. Шинэчилсэн хуулийн хүрээнд хэрэв энэ тохиолдолд  ажилтан танд ажил олгогчийн зүгээс амралтын нэмэгдэл болгон цалинг 1.5 дахин нэмж олгох өөрчлөлт оруулсан байна. Мөн та ээлжийн амралтаа хэсэгчлэн авсан тохиолдолд аль нэг амралт нь ажлын 10 хоногоос доошгүй байхыг уг хуульд тусгаж өгчээ.

bookzone
Тагууд: хөдөлмөрХөдөлмөрийн хуульцалин

Санал болгох:

Close-up of a person's hands using a calculator and holding a pen over financial documents with charts, exploring Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ.
Цалин урамшууллын системийг яаж оновчтой хийх вэ
A collage of six individuals, each dressed in business attire, posing in professional settings. They are seated or standing in offices adorned with certificates, a bank logo, and hints of цалин урамшуулал in the background.
Мөрөөдөл, зорилгоо бүтээж буй Капитрончуудын түүхээс
Ж.Батзул

Ж.Батзул

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00