Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалт 12 дугаар сард БИЗНЕСИЙН СТРАТЕГИ сэдвээр явагдаж байна.
2022 оны сүүлчийн сургалтыг угтсан подкастын дугаараар Менежментийн зөвлөх, Гүйцэтгэлийн төгөлдөршил ХХК-ийн захирал Г.Өлзийбуян оролцож дараах агуулгаар ярилцлаа:
- Жижиг дунд бизнесийн стратегийн онцлог
- Үйл ажиллагааны төрөлжилт
- Жижиг зах зээл дээрх өрсөлдөөний үр дагавар
Дугаараас онцлох санаа:
Жижиг компанийн хувьд анхнаасаа масс зах зээл биш нийш зах зээлийг сонгож ажиллах нь оновчтой. Өөрөөр хэлбэл, аль болох өөр хүн өмнө нь бодож байгаагүй хэрэгцээг онилж, зах зээл дээр төрөлжих шаардлагатай.
Зочин: Г.Өлзийбуян, Менежментийн зөвлөх, Гүйцэтгэлийн төгөлдөршил ХХК-ийн захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars