The Storytelling Master Class for Tech Companies

Хэзээ: 1-р сарын 8-ны 9:30AM
Хаана: MStars Hub
Технологийн компаниуд аливаа асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, тухайн нийгэмдээ төдийгүй дэлхий даяар ч эерэг нөлөө авч ирэх потенциал агуулж байдгаараа бусад бизнесээс ялгардаг. Нийгмийг хэсэгчлэн, эсвэл бүхлээр нь өөрчлөх хүчтэй технологийн бизнесийнхээ түүхийг зах зээл дэх хэрэглэгч, харилцагч, цаашлаад хөрөнгө оруулагчиддаа UNIQUE бас дахин давтагдашгүйгээр хүргэж ХОНОГШУУЛАХ нь өнөө цагийн технологийн бизнес эрхлэгчдийн заавал сурах, бас хийх шаардлагатай ажил болжээ.
Технологийн компаниуд бүгд л хэрэглэгчиддээ, нийгэмд хэрэгтэй, төвөгтэй асуудал шийдвэрлэж байгаа төстэй давуу талтай. Гэвч өрсөлдөөн нэмэгдсээр байгаа энэ салбарт компанийнхаа бүтээгдэхүүн, шийдлээр ялгарах өнгө төрх, түүхийг бүтээх, эсвэл тодорхойлох нь ЗАЙЛШГҮЙ ажил болж байгааг та анзаарсан байх (тийм ч учраас энэхүү эвентийг сонирхсон нь лавтай).
Хэрэглэгч нэг бүрт танай компанийн тренд болж байгаа, бүхнээс ухаалаг, ярвигтай технологийн шийдэл дээр суурилсан бүтээгдэхүүний нарийвчилсан мэдээлэл үнэхээр чухал уу? Эсвэл та тэдний ямар асуудлыг шийдэж, ямар ажлыг нь хөнгөвчилж өгөхийн тулд хэн, яагаад, хэзээ, хэрхэн энэ бүтээгдэхүүнийг танд хүргэж байгаа тухай story буюу түүх нь илүү сайн хүрэх болов уу?
Хэрэглэгч үнэн хэрэгтээ таны бүтээгдэхүүний талаарх ТҮҮХ сэтгэлд нь хүрвэл сонголтоо хийхэд хэзээд бэлэн байдаг гэдгийг мэдэх үү?
Тайлбарлаж, чухлыг нь ойлгуулахад төвөгтэй технологийн бүтээгдэхүүнийхээ STORYTELLING зөв хийх ач холбогдол, аргачлал ба know-how, бусад үнэ цэнэтэй мэдлэгийг цогцоор нь бас практик дадлагатайгаар “The Storytelling Master Class for Tech Companies” вөркшопоос олж авах боломжтой.
Вөркшопыг:
– Storytelling U.Lab Community
– Postby.mn Медиатек
– Women Techmakers Mongolia (Google-ийн дэргэдэх технологийн буюу тек салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, энэ салбарын хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой Women Techmakers хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны Women Techmakers Mongolia нэгдэл)-аас хамтран зохион байгуулж байна.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/qv74EDLzgScYAkHT6 эсвэл эвент баннер дээрх QR уншуулна уу.
Төлбөр: 3455113911 Голомт банкны дансанд төлбөрийг шилжүүлснээр бүртгэл баталгаажна.
*Оюутан залуучууд оюутны үнэмлэхтэйгээ ирнэ үү.
Жич: Бүртгүүлсэн бүх оролцогчтой урьдчилан нэгдсэн журмаар зохион байгуулагчдын багаас холбогдоно.
Холбоо барих: 8080-0212
Marketing Department

Marketing Department

Маркетинг

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00