BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Орчин үеийн өндөр барилгууд, далдуу мод бүхий Абу Даби хотын дүр төрх. Урд талд нь хотын ландшафт дээр давхарласан камер руу харж буй энтрепренерийн дугуй хэлбэртэй дүрс байна. - Business.MN

С.Мөнхбаатар: Эрчим хүчний бизнес бол удаан хугацааны хамтын тоглоом

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-01-31
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) нийслэл Абу Даби хотноо нэгдүгээр сарын 16-18 нд Дэлхийн эрчим хүчний ирээдүй (World Future Energy Summit) зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Эрчим хүчний мэргэжилтэн, М Си Эс Интернэйшнл ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга С.Мөнхбаатар уг арга хэмжээнд оролцоод ирсэн сэтгэгдлээ Business.mn-тэй хуваалцлаа.

Шинэ технологи бүрийг нэвтрүүлж, том төслүүд явуулах хөрөнгө оруулалтын чадамжтай улс болохоор дэлхийн 150 орны 30 мянга гаруй зочин зорьж очдог далайцтай зөвлөгөөн боллоо. Олон сонирхолтой зүйлс яригдсан ч, зарим нэг чухлаас нь сийрүүллээ.

  1. Эрчим хүчний бизнес урт хугацааны тоглоом

Тийм учраас улс төрийн бодлого, зах зээлийн нөхцөл байдал, эрсдэлүүд гээд маш олон хүчин зүйлсийг тооцож, төлөвлөх хэрэгтэй болдог. Гагцхүү тэр бүхнийг хэр хэмжээнд тооцох, цаг хугацааг хэрхэн үнэлж чадах нь маш чухал. Хэрэв 100% таатай нөхцөл байдал бүрдэхийг, өөрөөр хэлбэл технологи бүрэн бэлэн болохыг, шинэ технологийн үнэ буурахыг, улс төр, зах зээлийн нөхцөл байдал сайжрахыг хүлээсээр байдаг бол эрчим хүчний салбарт бизнес хийх талаар бодох хэрэггүй. Харин энэ салбар хаашаа явж байгаа, манай улс, бизнест юу хэрэгтэй гэдгийг том зургаар нь (roadmap) эхэлж тоймлочхоод, түүндээ таарсан төслүүдээ жижиг хэмжээгээр (pilot projects) хэрэгжүүлж, зах зээлээ туршиж эхэлснээр цаг алдахгүй байх (timing), хийж байхдаа суралцаж, сайжруулах (agile), эрсдэлийг бууруулах, тараах (risk decompounding over the time) зэрэг давуу талууд үүсэж байна.

  1. Супер хямд нарны эрчим хүч бодит амьдрал болжээ

Ийм төрлийн эрчим хүчийг “Ultra low-cost solar < 1.5cent/kWh” гэсэн томьёоллоор тодорхойлдог. Мэдээж төслийн том цар хүрээ, хямд санхүүжилт нөлөөлж байгаа. Дээрээс нь нэмээд сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийн зардлыг улам бууруулахад салбар дахь босоо интеграцчлал, төслийн гэрээний шат дамжлагыг бууруулах, БОНЗ (ESG) -г нэвтрүүлснээр санхүүгийн хямд эх үүсвэрүүдийн боломжийг нэмэгдүүлэх, төслийн хөгжүүлэгч нь төслийн гүйцэтгэлийг хариуцах (avoiding EPC cost) зэрэг аргууд хэрэглэж байгаа туршлагаасаа ярилцаж байна. Дэлхийн хамгийн хямд нарны эрчим хүчний тарифийн рекорд буюу 1.3 цент/кВтц гэрээ хийгдсэн бол 4 цент/кВтц гэдэг бол байдаг л үнэ тариф (mainstream) болсон байна.

  1. Ярианы сэдэв болоод буй Устөрөгч

Энэ нь зүгээр нэг яриа биш ажил хэрэг болоод эхэлжээ. Хямд, цэвэр устөрөгч (affordable <$2/kg, clean H2) –ийг бодитоор гаргаад ашиглаад эхэлбэл 2050 онд дэлхийн эрчим хүчний 25 хувийг устөрөгчийн технологиудаас бүрдүүлнэ гэж урьдчилан тооцож байгаа. Мэдээж дээрх тоо бодит ажил хэрэг болоход маш олон зүйлс нөлөөлж таарна. Гэхдээ энэ удаад энэ тоог үнэн зөв эсэх дээр маргалдахгүй, харин өнгө (gray – from coal, blue – from gas+CCS, green – from REs), хөрөнгө оруулалтын онцлог, өртгийг хэрхэн бууруулах зэрэг дээр дэлхийн томчуул ярилцаж байна. Өнгөний тухайд дэлхийн хаана ч үйлдвэрлэсэн (гэж ярихдаа Монголын нэрийг дурдаад авсанд нь билэгшээж суув) нэг стандартаар хэмжиж, бодитоор үнэлдэг болох хэрэгтэй бөгөөд дэлхийн хэмжээний стандартын хувьд дор хаяж 8 жил шаарддаг талаар, мөнгөний тал дээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудын 95% нь устөрөгчийн технологид хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн талаар, дээрээс нь засгийн газруудаас стратегийн хувьд дэмжих бодлогууд хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ярилцаж байна.

Ямартаа ч, миний бодлоор устөрөгчийн зах зээлийн өрсөлдөөнд Австрали болон АНЭУ-д хэн нь хамгийн том тоглогч болохын төлөө ширүүн өрсөлдөөнд аль хэдийн оржээ. 2022 онд Австрали, Японы компаниуд хамтарч gas+CCS ашиглан үйлдвэрлэсэн устөрөгчийн түлшний анхны экспортыг Япон руу хийгээд амжсан бол Араб болон Солонгос улс хүч нийлээд үзэж байгаа юм байна.

  1. Эрчим хүчний салбарт хамтын тоглолт чухал

Салбарын гол тоглогчид нь хэн нь юу хариуцахаа ил тод ярьж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Засгийн газар нь бодлогsн баримт бичиг, стандарт батлах (sets the strategy) дээрээ чадлаараа ажиллаж хувийн хэвшлээ дэмжиж байгаа талаар, хувийн хэвшил, компаниуд нь техник, технологийн шийдэл, хүний нөөц, төслийн хөгжүүлэлт, хэрэгжилтдээ анхаарах, их сургуулиуд нь хүний нөөцөө бэлдэх, лабораторийн хэмжээнд технологийн сайжруулалт дээр ажиллах, хөрөнгө оруулагчид нь санхүүгийн хямд эх үүсвэрүүдийг бий болгох гээд тус тусдаа завгүй байгаа юм байна. Ингэхээр энэ бүхэн хоосон мөрөөдөл биш бодит ажил хэрэг болох нь баталгаатай юм байна даа гэж бодогдон, итгэл бас атаархал төрж суув.

bookzone
Тагууд: стратегиэрчим хүч

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Дулаан шийдэл төсөл
Дулаан шийдэл: Эрчим хүч хэмнэж, амьдралын чанараа сайжруулъя
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00