BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Энтрепренерийнх байх магадлалтай хумсаа будсан гар ширээн дээр тавьсан мөнгөн дэвсгэртийг гүйлгэж байна. Янз бүрийн мөнгөн дэвсгэртүүд нь цагаан дугтуйнд хэсэгчлэн хийгдсэн байдаг. - Business.MN

Төрийн албан хаагчдыг ажлын бүтээмжээр нь урамшуулдаг болж байна

Ж.Батзул   Ж.Батзул
2023-02-01
  Менежмент, Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Засгийн газрын зүгээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 550 мянган төгрөг болгон шинэчилсэнтэй  холбогдуулан төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон билээ. Улмаар 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгаж УИХ-аар батлуулсан. Хууль батлагдсантай холбогдуулан 160 мянга орчим орчим төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зориулж 266.2 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт тусгажээ.

Өмнө нь мөрдөгдөж байсан хуулиар төрийн захиргааны албан тушаалын сүлжээ нь 15 зэрэглэлтэй, төрийн тусгай алба 18 зэрэглэлтэйгээр цалин хөлсийг тогтоодог байсан. Харин шинэ хуулиар төрийн захиргаа 10 зэрэглэлээр, төрийн тусгай алба 13 зэрэглэлтэйгээр цалин хөлсөө бодуулж авдаг болох юм. Харин үндсэн цалин хөлсийг өдгөө мөрдөгдөж буй цалингийн шатлалын хамгийн өндөр дүнгээр тогтоож, нэг шатлалтай болгосон байна.  Өөрчлөлтийн үр дүнд төрийн захиргааны 14.000 орчим, төрийн тусгай албаны 40.000 гаруй албан хаагчийн цалин хөлс 12-15 хувиар нэмэгдэнэ. Үүнд зориулж улсын төсөвт 141.3 тэрбум төгрөг суулгаж өгчээ. Харин төрийн үйлчилгээний 1-4 дүгээр шатлалын  албан хаагчдын үндсэн цалин хөлсийг дунджаар есөн хувиар нэмэгдүүлж, үндсэн цалингийн доод хэмжээ найман хувиар нэмэгдэж байгаа юм.

Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор бүхий л төрийн албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилтэй нь хамааруулан олгодог байсан билээ. Тухайлбал, 6-10 жил ажилласан бол 5 хувь, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувь, 21-25 жил 20 хувь, 26 ба түүнээс дээш жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авч байсан. Энэ байдлыг өөрчилж, төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ороод таван жил ажиллаж байж анхны нэмэгдлээ авдаг байсан бол шинэчилсэн хуулиар ажилласан жил бүрийн нэмэгдлийг олгох бөгөөд тэдний цалин хөлс 2-5 хувиар нэмэгдэх боломж бүрдэх юм.

Орон нутгийн бүх төрийн албан хаагчид нэмэгдэл цалин хөлс авна

Хуулинд тусгагдсан өөр нэгэн томоохон өөрчлөлт бол орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын сарын  үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл. Өмнө нь орон нутагт ажиллаж буй эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын албан хаагчид 10-20 хувийн нэмэгдэл авдаг байсан бол төрийн захиргааны албан хаагчид энэхүү нэмэгдлийг авдаггүй байсныг адилхан авдаг болгон өөрчилжээ. Үүнээс гадна аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жилийн орон нутгийн төсөвт төрийн захиргааны албан хаагчдад олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж хуулийн хүрээнд бүрдсэн. Улмаар орон нутгийн 12.000 орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нэмэгдсэнээр тэдний тогтвор суурьшилтай ажиллахад түлхэц болно гэж үзсэн байна. Энэхүү хэт төвлөрлийг бууруулах арга хэмжээнд зориулж улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулах юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 20.4-т “Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно” хэмээн заасан. Энэхүү заалтын дагуу нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд шинэчлэн тогтоож, мөрдөнө. Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан байдлаар олгож, эдийн засгийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажиллахаа эрх баригчдын зүгээс мэдэгдсэн юм. 

bookzone.mn
Тагууд: бүтээмжтөрийн албацалин

Санал болгох:

СЕО-гийн урамшуулал
СЕО-тай байгуулсан гэрээний сайн ба сургамжтай жишээнүүд
СЕО-гийн урамшуулал
СЕО-гийн цалин, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ?
Ж.Батзул

Ж.Батзул

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00