Дэлхийд хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн чиглэлээр тэргүүлэгч Entravision (NYSE: EVC) компанийн Ази дахь салбар нь Meta компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ.
***
Тодруулбал, Entravision компани Монгол улсад Meta компанийг төлөөлөн ажиллах Authorized Sales Partner (албан ёсны түнш) болсноор манай зах зээлийн онцлогт тохирсон стратегийн зөвлөх үйлчилгээ, албан ёсны сургалт зэрэг олон төрлийн дэмжлэгийг санал болгох юм. Бидний сайн мэдэх Facebook, Instagram, Whatsapp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг билээ.
Entravision компанийн Азийн салбарын гүйцэтгэх захирал Пиетер-Жан де Кроон “Бид Ази даяар үйл ажиллагаагаа өргөжүүлж буй энэ аялалдаа Монгол улсад ажиллах Meta компанийн албан ёсны түнш болж, улмаар дотоодын бизнесүүдийг зар сурталчилгааны хамгийн дэвшилтэт, үр дүнтэй шийдлээр дэмжин ажиллахдаа баяртай байна.” хэмээжээ.
Монгол Улсад үйлчилгээ үзүүлэх Meta компанийн албан ёсны түнш болсноор Entravision компани Meta-гийн бүтээгдэхүүнүүдийг зар сурталчилгаа, маркетингийн кампанит ажлуудаа ашигладаг байгууллага, агентлагуудад стратегийн зөвлөгөө, чиглүүлэг өгөх болон дотоод төлбөр тооцоо хийх, дата мэдээлэл бүрдүүлэх зэрэгт нь тусламж, дэмжлэг санал болгоно. Улмаар зар сурталчилгааны зориулалтаар Meta апп-уудыг ашигладаг байгууллагууд буй хөрөнгө оруулалт, цаг хугацаагаа илүү үр ашигтай зарцуулах боломж бүрдэж буй юм.
“Монгол бол Мета компанийн хувьд чухал орон бөгөөд зах зээлд хөрөнгө оруулалт хийх, иргэд, бизнес эрхлэгчидтэй илүү ойр байх нь бидний нэн тэргүүний зорилт юм. Тийм учраас Entravision компани Meta- гийн албан ёсны ASP борлуулалтын түншээр ажиллахаар болсонд баяртай байна. Дотоодын зах зээлийн талаарх мэдлэг, туршлагаараа дамжуулан бид бизнес болон агентлагуудыг энэ хүнд цаг үеийг амжилттай давж, цаашид өсөж хөгжихөд дэмжлэг үзүүлэх болно” хэмээн Меta компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжиж буй Орнуудыг хариуцсан захирал Жорди Форнис хэллээ.
Entravision компанийн тухай/ About Entravision
Дэлхийд тэргүүлэгч хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, медиа, технологийн компани Entravision нь өргөн хэрэглэгддэг платформ, хэвлэлүүдийг төлөөлөн брэнд болон хэрэглэгчдийн гүүр болон ажилладаг. Тэд дижитал суваг, зурагт болон аудио/радио гэх мэт олон төрлийн мэдээллийн сувг аар дамжуулан үйлчилгээ үзүүлдэг.
Entravision-ийн үндсэн үйлчилгээ болох дижитал сувгийн үйлчилгээ нь дөрвөн бизнесийн нэгжээс бүрддэг:
- Дижитал борлуулалтын үйлчилгээ,
- Smadex – программчилсан сурталчилгаа худалдан авах платформ,
- Брэндинг болон мобайл үйлчилгээний шийдэл санал болгох үйлчилгээ,
- Дижитал аудио бизнес багтана.
Дижитал борлуулалтын агентлагаараа дамжуулан тэд дэлхий даяар Meta, Twitter, TikTok, Spotify зэрэг дэлхийн томоохон медиа компаниудыг хөгжиж буй орнуудын зах зээл дээрх зар сурталчилгааны компаниудтай холбох үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, Smadex бол бизнес эрхлэгчдэд анх удаа ‘machine learning’ ашиглан кампанит ажил явуулах боломжийг олгосон гар утасны платформ юм.
Мөн тэд брэндинг болон мобайл гүйцэтгэлийн үйлчилгээг санал болгодог. Уг үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийг голчлон мобайл төхөөрөмжөөр дамжуулан зар сурталчилгаа гаргаж дэлхий даяар хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжийг олгодог онцлогтой. Харин Дижитал Аудио Бизнес нь Америк тивийн бизнес эрхлэгчдэд дижитал аудио зар сурталчилгааны шийдлүүдсанал болгодог.
Entravision нь дижитал сувгуудаас гадна 49 телевизийн станцтай бөгөөд энэ нь Univision болон UniMás телевизийн сүлжээнүүдийн хамгийн том салбар групп юм. Мөн тэд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Эммигийн шагналт 45 авьяаслаг, голчлон испани хэл дээрх радио станцуудыг эзэмшдэг.
Meta компанийн тухай / About Meta
Meta компани нь дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүсийг хооронд нь холбох, нэгдэх боломжийг олгодог төдийгүй бизнесээ хөгжүүлэхэд туслах технологиуд бүтээдэг.
Facebook 2004 онд байгуулагдсан бөгөөд тэдний Messenger, Instagram, WhatsApp зэрэг апп нь өдгөө дэлхий даяар олон тэрбум хүмүүсийн хоорондоо холбогдох арга замыг эрс өөрчилсөн билээ. Одоогоор Meta компани 2D дэлгэцээр үл хязгаарлагдаж, виртуал бодит байдал зэрэг технологийн дараагийн хувьслыг бий болгоход хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хэтийн мэдэгдэл / Forward-Looking Statements
Энэхүү хэвлэлийн мэдээнд xэтийн мэдэгдэл багтсан болно. 1995 оны Private Securities Litigation Reform Act-ын заалтуудын дагуу тусгагдсан эдгээр хэтийн мэдэгдлүүд нь таамаглах болон урьдчилан таамаглах боломжгүй эрсдэл, тодорхойгүй байдал болон компанийн ирээдүйн үр дүн, гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй бусад хүчин зүйлсийг агуулах боломжтой.
Хэдийгээр хэтийн мэдэгдэлд тусгагдсан хүлээлт нь үндэслэл бүхий таамаглал дээр суурилдаг гэж үзэх ч бодит үр дүн нь эдгээр хүлээлттэй таарах баталгааг өгөхгүй бөгөөд компани энэхүү мэдэгдлийг цаг тухай бүрд шинэчлэх үүргээс татгалзах эрхтэй. Эдгээр эрсдэл болон бусад хүчин зүйлсийг Securities and Exchange Commission буюу Компанийн Үнэт цаас, биржийн хороо мэдүүлэгтээ хэлэлцдэг.
Facebook® бол Meta Inc. компанийн албан ёсны бүтээгдэхүүн юм.
Entravision компанитай холбогдох:
Хөрөнгө оруулагчид:
Christopher T. Young
Санхүүгийн албаны дарга
310-447-3870
Kimberly Esterkin Addo
Хөрөнгө оруулалтын харилцаа
evc@addo.com
310-829-5400
Entravision Asia
Pieter-Jan de Kroon
Гүйцэтгэх захирал
pieterjan@entravision.com
+65 9373 8090
Entravision Mongolia
Эрдэнэбаяр Одхүү
Монгол Улс хариуцсан захирал erdenebayar.o@entravision.com +976 77111735.