Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын гуравдугаар сарын бүртгэл эхэллээ. Энэ сарын сургалтаараа бид ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ сэдвийг онцолж байна.
Өнөөдөр хүний нөөцийн асуудал гэдэг ямар ч удирдах албан тушаалтны “толгойны өвчин” болоод буйг тэдний ярианаас төвөггүй анзаарч болно. Тэгвэл бид гуравдугаар сарын дугаартаа ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ сэдвийг сонгон цуврал вэбинараа зохион байгуулахаар бэлтгэлээ. Энэ удаагийн сургалтуудад хүний нөөцийн менежментийг илүү өргөн хүрээнд, олон талаас, шинэлэг байдлаар хүргэж чадах сэдвүүдийг онцлохын зэрэгцээ өөрийн чиглэл тус бүрээр мэргэшсэн, туршлагатай зөвлөх, зочин багш нарыг бид урьж оролцуулж буйгаараа онцлог.
Дараах сургалтуудад та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна /Хичээлийн сэдэв дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/.
3 сарын 07. TOTAL HRM SYSTEM / HR МЕНЕЖМЕНТ -ИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦОО
Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн
Удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан энэхүү вэбинарт хүний нөөцийн менежментийн нэгдсэн тогтолцоо гэж юу болох, юунаас бүрддэгийг тайлбарлаж, хэрхэн хэрэгжүүлэх аргуудаас хуваалцана. Үр дүнд нь, та ХНМ -ийн үндсэн асуудал, онцлогоос гадна орчин үеийн арга хэрэгслийн талаар танин мэднэ.
3 сарын 14. БАЙГУУЛЛАГАДАА ГҮЙЦЭТГЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛЭХ НЬ
HR Consulting фирмийн захирал, зөвлөх Ш.Баярмагнай
Ямар ч компанид гүйцэтгэл, бүтээмжийг сайжруулах асуудал маш чухалд тооцогддог. Тэгвэл та байгууллагадаа гүйцэтгэлийн удирдлагыг хэрхэн нэвтрүүлэх, мөн гүйцэтгэлийн үнэлгээний арга аргачлал, цалин хөлсний системд гүйцэтгэлийг хэрхэн холбох талаар практик мэдлэг олж авахыг хүсвэл уг вэбинар туслах болно.
3 сарын 21. АЖАЙЛ АЖИЛТНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГА
“Могул консалтинг сервис” компанийн ерөнхий захирал Н.Жавхлан
Чиг үүрэг нь хувьсан өөрчлөгдөж байдаг ажлын байранд ажиллаж буй ажилтны гүйцэтгэлийг хэрхэн үнэлж, урамшуулах аргачлалын талаар энэхүү вэбинарт танилцуулна. Ингэснээр үр дүнд суурилсан байгууллагын соёл бий болгох аргачлалыг нэвтрүүлэх, удирдлага, ажилтнууд хоорондоо үр дүнтэй харилцах арга барилд суралцах ач холбогдолтой.
3 сарын 28. АЖАЙЛ ХҮНИЙ НӨӨЦ
“Дижитал Воркс” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал А.Ганбаатар
Ажайл менежмент нь программ хангамжийн салбараас бизнесийн бусад чиглэлд дэлхий даяар тархан хөгжиж буй орчин үеийн менежментийн нэгэн чухал мэдлэг юм. Тэгвэл уг ойлголт хүний нөөцийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар, мөн байгууллагынхаа хүний нөөцийн бодлогод тусган хэрэгжүүлэх боломжтой ажайл аргачлалуудыг энэ удаагийн вэбинараар хүргэх болно.
Нэг вэбинарт оролцох төлбөр 22’000 төгрөг бөгөөд 4 вэбинарт багцаар бүртгүүлбэл 25 хувийн хямдралтай. Харин гишүүнчлэлийн багцыг авснаар та бүтэн жилийн турш “Бизнес цэнэг” вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх эрхтэй болно.
Вэбинар мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.
ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Эсвэл доорх QR кодыг уншуулна уу.
И-мэйл: support@karakorum.digital,
Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/
Вэб: academy.karakorum.digital/pages/webinars
Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.