BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Өнгө өнгийн ширээн дээр гараар бичсэн уриа лоозон, логоны ноорог бүхий хуудсыг харуулсан нээлттэй спираль дэвтрийн дээд талын харагдац. Энэ хуудсанд "I'm lovin' it" гэсэн танигдахуйц лого, нөгөө нь "Just do it" гэсэн бичигтэй. Тэмдэглэлийн дэвтрийн хажууд өнгөт үзэг, жижиг кактус бүхий ваар байгаа нь дараагийн том компаниа төлөвлөж буй аливаа урам зоригтой энтрепренерүүдэд тохиромжтой. - Business.MN

Хэрхэн амжилттай уриа үг (Slogan) бүтээх вэ?

Business.mn   Business.mn
2023-03-03
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Уриа үг гэдэг бол брэнд бүтээхэд болон түүнийг удаан хугацаанд зах зээлд амжилттай оршин тогтноход гол үндэс нь болдог чухал, нөлөөтэй зүйл юм. Энэ ч утгаараа бизнесменүүд болон маркетерууд зах зээл дээр шинээр компаниа таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо уриа үгэн дээр анхаарч, сайн уриа үгийг бүтээхийн төлөө ажилладаг.

Тэгвэл сайн уриа үг гэж юу вэ? Сайн уриа үг гэдэг бол мэдээж бүтээгдэхүүн, үйлчилгээний концепцод нийцсэн, хэрэглэгчдэд таашаагдсан, тухайн цаг үе, цаашдын ирээдүйн хандлагыг мэдэрсэн, хүнийг залхааж хэт нуршсан бус, хэл рүү чөлөөтэй хөрвүүлж болдог, цээжлэхэд амар, бүтээгдэхүүнийг сурталчилсан гэх мэт олон шалгуурыг давсан байх ёстой. Мэдээж бүх уриа үг анх бүтээгдэхдээ дээрх хүчин зүйлсийг өөртөө агуулсан байдаггүй. Учир нь энэ бол тийм амаргүй. Тиймээс сайн уриа үгийг бүтээхэд хамгийн голлох хүчин зүйл нь юу байдаг талаар өөрийн болон олон улс, дотоодод амжилттай хэрэгжсэн ажлын туршлага дээрээ үндэслэн боловсруулсан хэд хэдэн зарчмыг авч үзье.

Сайн уриа үг бүтээх 5 зарчим

Бүтээгдэхүүнээ танин мэд

Уриа үг бүтээхэд мэдээж хамгийн түрүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар маш сайн мэддэг байх ёстой. Энэ ч утгаараа таныг сайн уриа үг бүтээхэд туслах хамгийн эхний хүчин зүйл бол бүтээгдэхүүн, үйлчилгээ тань өөрөө юм. Та бусдад худалдаалж байгаа бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдэд өгөх давуу болон сул талыг мэдэж байх ёстой. Ингэснээр таны бүтээх гэж буй уриа үгэнд бүтээгдэхүүний давуу тал илүү шингэх болно.

Хэрэглэгчийн шаардлагаар сэтгэ

Мэдээж та уриа үгээ бүтээхдээ маркетер талаасаа илүү сэтгэн хардаг байх. Тэгвэл та энэ удаад зөвхөн хэрэглэгч талаасаа сэтгээд нэг үз. Өөрөөр хэлбэл, хэрвээ би энэ бүтээгдэхүүний хэрэглэгч байсан бол ямар уриа үгийг илүү хүсэх байсан талаар сайтар тунгаан бодох хэрэгтэй. Хэрвээ та хэрэглэгчийн дүрд сайн хувирч чадвал таны уриа үгэнд ямар нэгэн залхаасан, нуршсан, ой тойнд үлдэхгүй гэх мэт зүйлс огт харагдахгүй.

Бяцхан судалгаа явуул

Танд хамгийн олон санаа өгөх чухал зүйл бол судалгаа. Учир нь та ганцаараа бодож байснаас олуулаа бодсон нь илүү үр дүнтэй. Тиймээс боломжит бүх сувгаар, өөрийн нөөц бололцоонд тохируулан том, жижиг судалгаанууд хийгээд үзэх хэрэгтэй. Судалгааг дараах хэд хэдэн төрлөөр явуулна:

  • Хэрэглэгч дунд судалгаа явуулах
  • Олон улсын шилдэг уриа үгийг судлах
  • Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний уриа үг судлах

Уриа үг бүтээхэд ашигладаг алтан зарчмыг баримтал

Энэ бол мэдээж хамгийн чухал зүйл. Учир нь маш олон бизнесмен, маркетер хэрхэн сайн уриа үг бүтээх талаар өөрийн туршлага дээр үндэслэсэн зөвлөмжүүдийг бичсэн байдаг. Тиймээс та эдгээрийг цаг зав гарган чухал хэдийг нь заавал уншиж судалж байх хэрэгтэй. Амжилттай уриа үг бүтээхэд заавал байдаг алтан зарчмыг дурдвал:

  • Аль болох богино байх ба хэрэглэгчдийн ой тойнд амархан хоногшихоор
  • Шударга байх ёстой буюу хэрэглэгчдэд худал амлалтыг өгдөггүй
  • Бүтээгдэхүүнийг сурталчилсан эсвэл тайлбарласан байх. Гэхдээ мэдээж эхний зарчмын дагуу.
  • Бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс ялгарсан байх
  • Бусад хэл рүү (ихэвчлэн Англи) хялбар хөрвөдөг байх.

Давтагдашгүй бай

Мөн л чухал зүйл. Учир нь таны бүтээсэн уриа үг өөр салбар дээр байдаг бол энэ ямар утгагүй зүйл болох билээ. Тиймээс уриа үгээ аль болох дахин давтагдашгүй байдлаар зохион бүтээх хэрэгтэй. Ингэж чадвал тухайн уриа үг олон зуун жилийн турш амжилттай брэндийг бий болгож чаддаг.

Дээрх таван зөвлөмж танд болон таны бизнест амжилттай уриа үг бүтээхэд тань туслах болно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд маркетингийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага байгаа бол бидэнтэй дараах хаягаар холбогдоорой.

Б.Амаржаргал (Мэркадо компанийн Гүйцэтгэх захирал)

Утас: 70177717, 88062226, 99101810

Имэйл хаяг: contact@mercadocompany.com

Цахим хуудас: www.mercadocompany.com

bookzone
Тагууд: алсын хараазах зээлхэрэглэгч

Санал болгох:

Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл: 2024-2025 жилийн тайлан
“Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” 2024-2025 жилийн тайлан бэлэн боллоо
A stylized illustration shows six panels depicting human progress in transportation and agriculture. It features silhouettes of people using carts and animals for carrying goods, evolving from manual labor to animal assistance, reflecting shifts in зах зээл маркет needs.
Зах зээл буюу маркет гэж юу вэ?
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00