Хүчтэй багийг бүрдүүлэхийн тулд удирдагчдын хийж чадах таван энгийн зөвлөгөөг энд оруулав.
***
Мэргэжлийн удирдагчдын хувьд бид эргэн тойрныхоо хүмүүсийг төлөвшүүлэх үүрэгтэй. Бид тэднийг илүү хүчирхэг байж, өсөхийг хүсэж байна. Удирдагчид багаа зүгээр хонин сүрэг шиг чиглүүлж болохгүй. Хэдийгээр хонь ч гэсэн энэ ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай байдаг ч удирдагчид мал хариулагч шиг биш, харин хөлөг онгоцны ахмад шиг байх ёстой. Тэд хариуцлагатай, хүндэтгэл хүлээсэн ч бусад хүмүүст ажлаа сайн хийх орон зай үлдээдэг байх ёстой. Эс бөгөөс хөлөг онгоц живнэ.
- Багаа байнга магтаж бай
Тэд сайн зүйл хийсэн бол заавал хэлж байгаарай. Тэдэнд том ялалт байгуулсанд баяр хүргэж бай. Үүнийг чангаар хэлж эсвэл имэйлээр мэдэгдэж болно. Хүмүүсийг үгээр шагнах үед баг илүү урам зоригтой, сэдэлжсэн баг бий болдог. Ингэснээр тэд ажлаа муу хийх магадлал улам багасна.
- Тэднээс юу хийж буйг нь тодруулж, тайлбарлаж өгөхийг хүсээрэй
Асуулт асууж, багийнхаа юу хийж байгааг сонирхож асуугаарай . Хүмүүсээс сурч байгаа эсвэл боловсруулж байгаа зүйлээ тайлбарлахыг хүсэх нь тэд хийж буй ажлынхаа утга учрыг илүү сайн ойлгоход тусалдаг. Ингэж мэдээлэл солилцсоноор ажилд оролцож буй хүн бүр, түүний дотор удирдагч та өөрөө ямар нэг зүйл заавал сурч, эсвэл ойлгож авдаг.
- “Галаар наадах” бололцоо өг
Хэрэв та багтаа галаар тоглох эрх чөлөөг өгвөл бүх зүйлийг шатаачихна гэж айсны хэрэггүй. Харин ч эсрэгээрээ яваандаа танай хамт олон түлэгдэхгүй байхад суралцана. (яг л халуун зууханд хүрсэн хоёр настай хүүхэд дахин ойртдоггүй шиг). Мэдээж суралцаж байхдаа алдаа гаргах, сануулга авах, загнуулах мэдрэмж хэнд ч таалагдахгүй. Гэхдээ та багийнхандаа галд ойртохыг зөвшөөрөхдөө түлэгдэхгүйн тулд туслахад бэлэн байгаагаа хэлж байгаарай. Тэгвэл баг тань илүү сайн байж, та ч бас өөрийнхөө тухай ямар нэг зүйлийг сурч мэдэх болно.
- Санал бодлыг нь сонс
Бусдад нөлөөлөхүйц өөрчлөлт хийх юм уу эсвэл багийн оролцоотой ямар нэгэн зүйл хийхээр шийдэж байгаа бол хүн бүр таны хэлснээр явж байгаа эсэхийг шалгахаас илүүтэй тэдний санал бодлыг нь асууж байгаарай. Учир нь хүмүүст үзэл бодлоо илэрхийлэхээс болгоомжилдог хандлага нийтлэг. Компанийнхаа соёлд дүн шинжилгээ хийгээд үз. Бүгд тантай санал нийлж байна уу? Хэзээ нэгэн цагт “Хөөе, энэ чинь яасан юм бэ” гэж хэлж байсан уу? Таны нүүрэн дээр хэлэхгүй ч ажилтнуудад чинь өөрийн санал байгаа гэдэг нь баттай. Тэднийг нээхийг хичээ. Жинхэнэ ил тод байдал нь хоёр талдаа тустай. Энэ нь таны эго-г дарахад ч нөлөөлнө.
- Өрөөнөөс гар
Өрөөнөөс гар! Доод түвшний менежерүүдэд ажлаа хийх бололцоо өг. Багийнхандаа чамаас хамааралгүй ажиллаж сурахыг зөвшөөр. Тэд хийж буй ажилдаа үнэнч шударга байг. Та тэдний санал бодлыг асууж, хэрхэн ажилладаг талаар нь тайлбарлуулсны дараа өрөөнд нь суугаад байх хэрэггүй. Хэрэв танай компани хүчирхэг соёлтой бол тэд нээлттэй, үнэнч байж, чамаас асуухаас айхгүй байна гэдэгт итгэлтэй байж болно.
Эх сурвалж: Entrepreneur.com
монгол менежерүүд хүнд боломж олгохгүй хэт их хяналтын системыг ажиллуулах хандлагатай.