Хэрэглэгчдийн зан төлөв, хүлээлт хувьсан өөрчлөгдөж, хэрэглэгчийн туршлага (CX) нь бизнесийн амжилтын чухал хэмжүүр болж хувирах тусам бизнесүүд CX арга барилд хурдтай дасан зохицож, өөрсдийн арга барилыг олж, өөрчлөгдөх хэрэгцээ үүсч байна. Харин үүний тулд CX-ийг тусад нь аль нэг хүн эсвэл функцэд хариуцуулж орхихоос илүүтэй, байгууллагын “хүмүүс, технологи, үйл ажиллагаа, бизнесийн үнэт зүйлс”-ийг бүхэлд нь хамарсан зохицуулалтаар хангах шаардлагатай бид бүгд нүүр тулаад байна.
Конференс нь Биет болон Метаверс гэсэн холимог байдлаар зохион байгуулагдана. Биет конференцид CX чиг хандлага, СХ онол, СХ платформ, СХ дата аналитик, СХ стандарт гэх үндсэн агуулгаар явагдах ба СХ гэх ойлголтыг илүү задлан Брендийн туршлага, Бүтээгдэхүүний туршлага, Үйлчилгээний туршлага, Ажилтны туршлага гэсэн сэдвүүдээр ярилцах болно.
ХҮРТЭЭМЖТЭЙ АГУУЛГА
ДИЖИТАЛ EXPERIENCE!
Метаверс орчинд харин 5-р сарын 18-наас 30-ныг дуустал хэрэглэгчийн туршлагадаа анхаардаг компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах үзэсгэлэн, эвент зохион байгуулагдах юм.
CX EXCELLENCE AWARDS 2023
Мөн конференсийн үеэрх томоохон үйл ажиллагаа бол CX Exellence Awards буюу The Best Customer Centric Company, Outstanding Product and Service of the Year, The Best CX Leader of the Year номинациудын эзнийг тодруулан өргөмжлөх үйл ажиллагаа юм. Өнгөрсөн жилийн конференцийн шилдгүүдээр Голомт банк, UBCab, Sabax компанийн захирал Б.Сарантуяа нар шалгарч байв. Та дараах линк дээр даран шалгаруулалтад оролцох боломжтой.
БИЗНЕСИЙН САЛБАРТ ТҮҮЧЭЭЛЭГЧИД НЭГ ДОР!
Байгууллагынхаа өсөлтийн төлөө ажилладаг алба нэгж, ажилтан бүр #CXConf23-д оролцож, байгууллагын нэгдсэн алсын хараагаа тодорхойлох, үйл ажиллагааны уялдаа холбоогоо сайжруулах, ажилтнуудын ойлголт, зорилго чиглэлийг нэгтгэх, CX суурьтай байгууллага болоход шаардлагатай мэдлэг, мэдээлэл, шинэ санаа, арга барилд суралцахад энэхүү арга хэмжээ танд тусална гэдэгт итгэлтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Арга хэмжээний вэб – www.cxconf.mn, Арга хэмжээний фэйсбүүк хуудас https://www.facebook.com/TheFutureCX болон 89116393 дугаарын утсаар авах боломжтой.
Мэдлэгээ хуваалцан, танилын хүрээгээ тэлж, хамтдаа хөгжицгөөе!
Өнгөрсөн жилийн конференсийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.