BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ширээн дээр овоолсон модон блокуудыг эмхэлж буй энтрепренерийн гарыг ойроос харах. Блокуудыг доороосоо дээшээ "БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ", "ХАРИУЦЛАГА", "ЁС ЗҮЙН", "ЗАРЧИМ", "ИТГЭЛ", "НАЙДВАРТАЙ БАЙДАЛ" гэсэн шошготой. Цаана нь костюмтай хүн харагдана. - Business.MN

Ёс зүйгүй бол ямар ч хөрөнгө оруулалт тус болохгүй

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-05-18
  Онцлох, Төр ба бизнес, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний II формын хүрээнд зохион байгуулсан “Бизнесийн өсөлт ба ёс зүй” сэдэвт нийтлэлийн уралдаанд III байр эзэлсэн нийтлэлийг хүргэж байна.

***

Бизнест чухал гурван нөөц байдаг гэж ярьдаг. Тэр нь мөнгө, цаг хугацаа, итгэлцэл юм. Үүнээс итгэлцэл нь бидний хамгийн хайхрамжгүй ханддаг нь аж. Итгэлцэл байхгүй бол тухайн ажил хэрэгт зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа ямар ч үр дүн авчрахгүй.

Итгэлцэл сулрах тусам амьдрал илүү өртөгтэй болдог. Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсад буурч байна аа гэвэл олон улс манай засгийн газарт итгэхгүй байна гэсэн үг. Төгрөгийн ханш сулраад, барааны үнэ өсөөд байгаа нь мөн л манай мөнгөн тэмдэгтэд итгэлгүй байна гэсэн үг. Банк зээлээ хумьж байвал, барьцаа хөрөнгийг хямдаар үнэлж байвал иргэдийн орлогод итгэх нь багасаж байгааг илтгэнэ. Товчхондоо, инфляц, хувьцааны үнэ, валютын ханш, зээлийн хүү, төрөл бүрийн индекс, рейтингүүд гээд тэр чигээрээ итгэлцлийн хэмжүүр болдог. Эндээс харахад бидэнд мөнгө гэхээс илүү итгэлцэл хамгийн их хэрэгтэй байгаа, санхүүгийн хямрал гэхээс илүү итгэлцлийн хямралд ороод байгаа.

Харин итгэлцлийг бэхжүүлдэг хэм хэмжээ бол ёс суртахуун, ёс зүй юм. Өнөөдөр бидэнд тулгарч буй бүх асуудал энэ хэм хэмжээг мартсантай холбоотой. Ёс суртахуунгүй, ёс зүйгүй бол ямар ч их хөрөнгө оруулалт, ямар ч сайн хууль байгаад хэрэггүй.

Ёс суртахуунгүй, ёс зүйгүй бол ямар ч их хөрөнгө оруулалт, ямар ч сайн хууль байгаад хэрэггүй.

Тиймээс орчин үед мөнгөтэй биш, ёс зүйтэй бизнес урт насална. Ёс зүй гэдэг үг бүх төрлийн бизнест үндсэн үнэт зүйлсийн нэг болсон бөгөөд олон улсад ч томоохон компаниуд түншийн харилцаа эхлэхдээ цаад талаа хэр ёс зүйтэйг харгалздаг.

Албан ёсны тодорхойлолтоор бол “Бизнесийн ёс зүй гэдэг бол хууль, стандарт, нийгмийн хүлээлтэд нийцсэн бараа, ажил, үйлчилгээг хүргэхэд зөв, буруу шийдвэр, үйлдэл, үйл ажиллагааг ялгах чадавхыг бий болгох тогтолцоо” аж. Харин МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн зөвлөх Д.Тэгшбаярын ярьснаар “Ёс зүй гэдэг бол аль нэг газраас импортолж, заалгаад авчихдаг зүйл биш, харин тасралтгүй үргэлжлэх процесс” гэж онцоллоо.

Олон улсын түвшинд хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг дурын байгууллагын судалгаанаас харахад Монголд бизнес эрхлэхэд хамгийн их саад болдог зүйл нь авлига, ашиг сонирхлын зөрчил гэдгийг харж болно. Тухайлбал, Мянганы сорилын сангийн Score card-аар дундаж үнэлгээтэй гарсан. World Governance Index, Авлигын төсөөллийн индекс зэргээс харахад авлига, ашиг сонирхлын зөрчил, ялангуяа төрийн албан хаагчидтай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал хамгийн тулгамдсан байдаг.

Д.Тэгшбаяр зөвлөхийн тайлбарласнаар улс төрд нөлөө бүхий этгээдүүд, төрийн албан хаагч, эсвэл хамааралтай хүнд давуу байдлыг хязгаарлагдмал хүрээнд үүсгэдэг, тэдгээр нь бие биеэ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын салаа мөчрүүдэд томилдог нь чөтгөрийн тойрог үүсгэж, энэ тойргийн гадна үлдсэн бизнесийнхний шударга өрсөлдөх боломжийг хумьдаг байна. Тиймээс зарим бизнес “бялуу хуваах” тойрогт орохын тулд улс төрчидтэй хутгалддаг аж. Гэвч ийм байдлаар ёс зүйн үнэт зүйлсээрээ дэнчин тавьсан бизнесүүд алсдаа амьд үлдэхгүй.

Харин эсрэгээрээ бизнес ёс зүйн чадавхтай байх нь компанид ямар бодит давуу тал авчрах вэ? Олон улсын жишгээр ёс зүйн өндөр чадавхтай байгууллагууд нэр хүндийн асар том капиталтай байхаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээндээ шаардлагатай төрөл бүрийн хөрөнгө оруулалт татахад санхүүгийн байгууллагуудын тавих гол шалгууруудын нэг болдог. Жишээ нь, банк зээл өгөхөөсөө өмнө танайх ёс зүйн дүрэмтэй юу, шүгэл үлээх бодлоготой юу гэх зэргээр шалгадаг. Ёс зүйн дүрэмтэй, энэ тогтолцоогоо бүрдүүлсэн компанийн даатгалын эрсдэлийг бууруулдаг жишиг ч бий.

Зарим бизнес “бялуу хуваах” тойрогт орохын тулд улс төрчидтэй хутгалддаг аж.

Эдүгээ манай улсын бизнесийн орчинд ёс зүйн тухай ойлголт дөнгөж төлөвших шатандаа явж байна. Бизнесийн ёс зүйн төвөөс 2021 онд МҮХАҮТ-ийн гишүүн 100 компани дунд судалгаа явуулахад 59 хувь нь авлигыг үл тэвчих дотоод зохицуулалтгүй, 30.4 хувь нь ёс зүйн дүрэмгүй, 75.5 хувь нь авлига, дотоод ашиглан, залилан үүсэх эрсдэлээ тодорхойлдоггүй, 56 орчим хувь нь гомдол хүлээн авах, шүгэл үлээх тогтолцоо бүрдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчил илэрвэл компаниудын 62.7 хувь нь хэрхэх нь тодорхойгүй байна гэсэн дүн гарчээ.

Гэхдээ ёс зүйн хэм хэмжээг бизнесийн үнэт зүйлсийн тогтолцоо, засаглал, менежментийн салшгүй хэсэг болгон хөгжүүлж буй компаниуд цөөнгүй. Ялангуяа, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, групп компаниуд, томоохон банк, санхүүгийн байгууллагууд энэ чиглэлд илүү манлайлалтай явж байна. Жишээ нь, “Инвескор Капитал ҮЦК” ХХК -ийн гүйцэтгэх захирал Л.Билгүүн “Хамгийн түрүүнд ёс зүйг л баримталдаг. Ёс зүйтэй байна гэдэг нэр хүндийн асуудал. Нэг л алдаа гаргахад компанийн нэр хүнд, үнэ цэн унана. Энэ утгаараа бид ашиг орлого гэхээс илүү нэр төртэй байхыг илүүд үздэг” гэж ярьсан юм.

Бизнесийн ёс зүй нь компанийн дотоод үйл ажиллагаа буюу ажил олгогч болон ажилтан хоорондын харилцааг бас хамардаг. Энэ тал дээр монгол компаниудад ажиглагддаг зөрчил цөөнгүй. Ялангуяа төр болон хувийн өмчийн компаниудад нийтлэг байдаг, судалгаагаар нотлогдсон асуудал бол ханган нийлүүлэлт, худалдан авалт дээр үүсдэг ашиг сонирхлын зөрчил. Төрийн компани дээр улсын өмчийг, хувийн компани дээр компанийн өмчийг ашигласан зөрчил их гарч, тэрийг нь харсан хүмүүс дуугүй өнгөрдөг тохиолдол маш олон. Хар ярианы хэлэнд үүнийг “цавчаа” гэж нэрлэх нь бий. Дижитал Хархорум ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нэгэнтээ энэ талаар “Монголчууд хулгай хийсэнд дургүй, хулгайлснаа хуваалцаагүй хүнд бүр дүргүй” гэж хэлсэн нь бий. Мөн хүний нөөцийн зөвлөх Г.Батхандын ярьснаар ёс зүйгүй байдлын 67 хувь нь ажилтнуудаас, 25 нь харилцагч, нийлүүлэгчдээс, 8% нь л хэрэглэгчдээс гардаг байна.

Энэ мэтээр ёс зүй нь гадаад болон дотоод талаас, энгийн ажилтнаас эхлээд ТУЗ хүртэлх бизнесийн бүх л орчин, үе шат бүрд чухал үүрэгтэй, бизнес урт наслах гол дархлаа нь болж өгдөг байна.

bookzone.mn
Тагууд: ёс зүйзарчимулс төрүнэт зүйлс

Санал болгох:

Нэг нэгнээ нөхдөг, ойлгодог болсон цагт багийн ажиллагаа сайжирдаг
Э.Өрнөхбилэг: Нэг нэгнээ нөхдөг, ойлгодог болсон цагт багийн ажиллагаа сайжирдаг
Б.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим
А.Тамир: Дуртай зүйлээ хийж, харамсахгүй амьдрах нь миний зарчим
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00