- Уралдааны зорилго:
Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах зорилготой.
- Уралдаанд хамрагдах үндсэн шалгуур:
Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа залуус
15-34 насны Их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид байж болно
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ОРОЛЦОО төслийн төгсөгчид
ЖИЧ: Үндсэн багийн гишүүд нийгмийн даатгал төлдөггүй байх эсвэл хувиараа төлдөг байх ёстойг анхаарна уу.
- Зохион байгуулагчид
Санаачлагч: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам
Зохион байгуулагч: Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар
- Уралдааны хугацаа:
Улсын аварга шалгаруулах уралдаан нь 2023 оны 05-р сарын 09-ний өдрөөс 2023 оны 06-р сарын 23-ний хооронд зохион байгуулагдана.
- Уралдаан зохион байгуулагдах үе шатууд:
Нэгдүгээр үе: 2023.05.10 – 05.25
– Бүртгэл, анкет
Хоёрдугаар үе: 2023.06.02 – 06.04
– Bootcamp /Анкетын шатанд тэнцсэн 20 баг оролцоно/
Гуравдугаар үе: 2023.06.05 – 06.21
– Хурдасгуур /шалгарсан 15 баг/
Дөрөвдүгээр үе: 2023.06.23
– “Final pitch day” эцсийн шалгаруулалт шилдэг 6 баг тодорно.
- Шагналын сан:
Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99 сая төгрөгийн санхүүжилтийг олгоно.
1-р байр 1 баг: 20 сая төгрөг
2-р байр 2 баг: 17 сая төгрөг /баг тус бүр/
3-р байр 3 баг: 15 сая төгрөг /баг тус бүр/
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хуудас: Энд дарна
Бүртгүүлэх холбоос: Энд дарна
Мэдээлэл авах дугаар: 9934-1676