Компаниудын хувьд нийгмийн сүлжээнд ашигладаг тодорхой бодлоготой байх нь элбэг. Гэвч нийгмийн сүлжээ байнга өөрчлөгдөж байгаа тул өнөөдөр үр дүнгээ өгч байгаа зүйл үргэлжид энэ хэвээрээ байна гэсэн үг биш юм. Facebook зөвхөн “Like” товчлууртай, харин Twitter-т 140 тэмдэгтэд багтаан жиргэдэг байсан үе саяхан шүү дээ. Нийгмийн сүлжээний хандлагууд ба өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэн алхахгүй бол дагагчдынхаа оролцоог нэмэгдүүлэх боломжгүй юм.
Аз болоход танд шинэ он гараад удаагүй байхад хандагчдынхаа оролцоог нэмэгдүүлж, контентоо түгээх маркетингийн төлөвлөгөө боловсруулж амжих хугацаа байна. Бусдаас түрүүлж алхан маркетингаа шинэхэн байлгаж контентоо илүү олон хүнд түгээхийн тулд та 2019 ондоо бэлдэхдээ эдгээр долоон чиг хандлагыг хэрэгжүүлээрэй.
- Гүйцэтгэх захирлууд нийгмийн сүлжээнд оролцоотой байх нь ердийн хэм хэмжээ болно
Хүмүүс компаниудын удирдагчдыг хэрхэн харж ажиглах нь дижитал эриний хамгийн чухал өөрчлөлт болоод байгаа. Оффисынхоо булангийн өрөөнд шигдэн суух нууцлагдмал гүйцэтгэх захирлын дүр төрх (ашгүй нэг юм) нэгэнт үгүй болжээ. Байгууллагуудад итгэх олон нийтийн итгэл буурчихаад байгаа өнөө үед цахим ертөнцөд ил тод байхгүй байх нь хүлээн зөвшөөршгүй зүйл болоод байна. 2019 онд компанийн удирдагчид болон гүйцэтгэх захирлууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, нийгэмтэйгээ холбоо тогтоож, харилцагчид, хэрэглэгчдийнхээ бодлыг сонсохын тулд олон нийтийн сүлжээг зайлшгүй ашиглах шаардлагатай. Тэд магадгүй ажлаа хийгээд завгүй байж болох ч 2019 онд нийгмийн сүлжээнд идэвхтэй байх нь тэдний ажлын нэгээхэн хэсэг болно.
- Хэрэглэгчийн санал бодолд тулгуурласан контент нь брэндийг илүү бодит болгож өгнө
Хандагчдад таалагдана гэж найдан дахин давтагдашгүй онцгой контент бүтээх гэж цаг хугацаагаа зарцуулахын оронд илүү үр дүнд хүрч илүү олон хүмүүсийг татахын тулд одоогийн жинхэнэ хандагчдынхаа санал бодолд тулгуурласан контент бүтээх нь илүү үр өгөөжтэй. Дагагчдынхаа хамгийн сайн гэж үздэг контентын эрэлд гарч өөрийн сувагтаа тусгахыг хичээгээрэй. Энэ нь таны суурийг сайжруулж, илүү олон хүмүүс хандахад тус дэм болох болно. Boost хийгээгүй буюу органик нийтлэлүүдийн хамрах хүрээ муудаад байгаа энэ цагт дагагчдынхаа бодит контентыг хуваалцах нь дагагчидтайгаа холбогдоод зогсохгүй тэдэнтэй илүү бат бэх харилцаатай болох үүдийг нээх юм.
- LinkedIn-ий хөдөлгөөнт зарууд нь заруудыг илүү хувийн шинж чанартай болгож байна
Нийгмийн сүлжээний өөрчлөгддөгүй ганц зүйл бол зар сурталчилгаа нь хаа сайгүй цацагдах байдаг. Саяхны судалгаанаас үзэхэд өнгөрөгч онд B2B (бизнесээс бизнест) маркетеруудын 66% нь контентоо түгээхийн тулд төлбөрт хэрэгслүүдийг ашигласан ба тэдний 80% нь шинэ хэрэглэгчдэд хүрэхийн тулд энэхүү аргыг хэрэглэсэн хэмээжээ. Эцэст нь таны шинэ дагагчиддаа зориулж хийхийг хүсдэг зүйл бол гойд зүйлгүй, түрэмгий зар сурталчилгаануудаар тэдний сонирхлыг унтраах явдал юм. Ийм учраас LinkedIn-ий танилцуулж буй зар сурталчилгааны шинэ онцлог шинжүүд ихээхэн ач холбогдолтой болоод байгаа юм. LinkedIn-ий хөдөлгөөнт зарын тусламжтайгаар та төлбөрт зарыг илүү нарийн болгож, илүү бодит харилцааг бий болгож болох юм. Контентыг анхнаас нь илүү нарийн, хувийн шинж чанартай болгох нь итгэлцлийн саад тотгорыг эрт үгүй хийх үр ашигтай.
- Нийгмийн сүлжээний дуу хоолойг сонссоноор брэндүүд амжилтанд хүрнэ
Дагагчидтайгаа холбоотой байх нь Маркетинг 101 юм. Гэвч хэтэрхий олон маркетерууд тэрхүү харилцааг харилцан тэнцвэртэй байлгахын тулд дагагчдынхаа сэтгэгдлийг сонсох нь хичнээн чухал болохыг мартаж орхидог. Нийгмийн сүлжээний дуу хоолойг сонсоно гэдэг нь тодорхой харилцан яриа, хэллэг болон таны брэндийн бусад жижиг хэсгүүд болон өрсөлдөгчийн цахим хуудсыг задлан шинжлэх гэсэн үг бөгөөд энэ нь өрсөлдөөнт нийгмийн сүлжээний бодлогын хөгжиж буй бүрэлдэхүүн болоод байгаа юм.
Нийтлэлүүдийг зүгээр л нэг гүйлгэн харж, байж болох хамгийн оновчтой таамгийг дэвшүүлэн суухын оронд нийгмийн сүлжээний дуу хоолойг сонсох хэрэгслүүд нь бүтцийг нь таньж тэдгээрийн өгөгдлүүдийн талаар илүү утга учиртай тайлбар олох боломжийг танд олгох болно. Эдгээр тайлбаруудыг өөрийн давуу талаа болгон ашиглах нь таны маркетингийн кампанит ажилд ирээдүйд томоохон үр нөлөө үзүүлж, нийгмийн сүлжээний дуу хоолойг сонсохын оронд нийгмийн сүлжээг өөрсдийгөө сурталчлахад ашиглаж буй бусад брэндүүдээс илүү амжилт үзүүлэхэд туслах болно.
- Инстаграмын Stories өгөгдөл хуучрах болоогүй л байна
Таны бодлоос өөр байж болох ч, хамгийн үнэ цэнтэй контент бол богино хэмжээний live юм. Instagram stories хэдий түр зуурынх боловч хэрэглэгчид өөрсдийн профайлаа шинэчлэх, дагагчдаа оролцоотой байлгах, мөн зарим тохиолдолд дагагчдынхаа тоог нэмэгдүүлэх нийтлэг хэрэгсэл болгоод байгаа юм.
Stories-ийг брэндүүдийн хувьд ийм үнэ цэнтэй болгож байгаа онцлог шинжүүд нь гэвэл энэ нь Snapchat-аас хоёр дахин илүү алдартайгаас гадна та story-гоо амжилттай, хүртээмжтэй байлгахын тулд хамаг хүчээ шавхан гоё сайхан дүрс бичлэг хийх хэрэггүй явдал юм. Та сохор зоос ч зарцуулалгүйгээр дагагчид тань танай байгууллагын үнэ цэн болон соёлыг ойлгож болохоор хөшигний ард хэмээх тодотголтой зураг болон бичлэгүүдийг хуваалцах боломжтой. Мөн та өөрийн дагагчдаа бөөн бөөн нийтлэлээр бөмбөгдөлгүйгээр өдрийн турш хүссэн хэмжээгээрээ хүссэн үедээ story хийх боломжтой юм.
- Чатботууд байсан газраа л байгаа
Илүү олон хүмүүс найз нөхөд болон брэндүүдтэй холбогдохын тулд нийгмийн сүлжээний платформуудаас илүү мессеж аппликэйшнүүдийг ашиглаж байгаа нь Facebook ба Twitter дээр явуулж буй таны олон нийтийн сүлжээний бодлогуудыг хязгаарлаж байна. Таны аз болоход чатботууд нь эдгээр платформуудын мэссэж илгээх хэсгийг ашиглах гайхалтай боломжийг олгодог билээ.
Чатботууд нь дагагчидтайгаа хурдан агаад амарханаар харилцах боломж олгодог. Энэ нь илүү хувь хүнд хамааралтай мэдрэмж төрүүлдэг байна. Та өөрийн брэндийн үзэл санааг тусгайлан өөрчилж илүү хувийн шинж чанартай болгосон контентыг хэрэглэгчид рүү шууд илгээх боломжтой. Чатботууд танд яг тодорхой зөв цагт тусгайлан бэлтгэсэн контентыг дамжуулж, илүү сайжирсан үйлчилгээ үзүүлж, оролцоог нэмэгдүүлэхэд тус болдог. Мөн түүнчлэн нэвтрэх саад харьцангуй багатай. 2019 онд өөрийн чатботыг туршаад үзээрэй.
- Олон нийтийн бараан сүлжээ нь маркетеруудыг түүнээс цаадахыг олж харахад нөлөөлөх болно
Мэссэжний аппликэйшнүүд дэлгэрэх сөрөг тал нь нийгмийн сүлжээ илүү хар бараан болох явдал юм. Илүү олон хүмүүс контентыг хаалттайгаар түгээж байгаа тул нийгмийн сүлжээний эзлэх хувь хэмжээг нарийн тооцоолоход улам илүү хүнд болж байгаа юм. Энэ нь таны контентыг хэн ч түгээхгүй байгаа гэсэн үг үү, аль эсвэл түгээлтийн тоо одоо ямар ч хэрэггүй хэмжүүр болон хувирсан гэсэн үг үү? Үгүй, яг тийм биш. Хүмүүс таны контентыг түгээх арга хэлбэрүүд өөрчлөгдсөн гэсэн үг юм. Тийм ч учраас та амжилтаа хэмжих хэм хэмжүүрээ үүнд тохируулан өөрчлөх нь оновчтой санаа байх болно. Өөрөөсөө үнэн хэрэгтээ яг ямар зорилгод хүрэх гэж буйгаа асуугаад таны ахиц дэвшлийг бодитоор бүрэн дүрсэлж чадах тийм л аргачлалуудыг эрэлхийлээрэй.
Энэ жил эдгээр чиг хандлагуудыг даган өөрчлөгдөх хэрэгтэй хэдий ч эдгээр нь аль хэдийнэ моодонд орчихоод байгаа юм шүү. 2019 оныхоо төсвийг төлөвлөхдөө бэлэн байхын тулд ниймгийн сүлжээний өөр өөр төлөөлөгчид, танай салбарын бусад хошуучлагчид болон бусад контентын эх сурвалжууд юу ярьж байгааг анхааран сонсоорой. Нэгэн үе “алж” байсан маркетингийн бодлогыг сэргээн засварлаж хамгийн хүнд өрсөлдөөнд ороход нь гүйцээн боловсруулахад хэзээ ч эртдэггүй.