Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13, 14, 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шангри-ла зочид буудлын их танхимд “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” цуврал семинар, олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий форум арга хэмжээг хамтран зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.
ТоС долоо хоног нь энэ жил Монгол Улсад Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой, ТоС Холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд энэ өдрүүдэд дараах цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.
● 2023 оны 6 дугаар сарын 13 (Мягмар): Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Олон улсын ногоон санхүүгийн манлайллын хөтөлбөрийн оролцогчид, ТоС Холбооны гишүүд, бодлогын дэмжигч байгууллагуудын 70 орчим төлөөллийг хамруулсан “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт
● 2023 оны 6 дугаар сарын 14, 15 (Лхагва, Пүрэв): ТоС Холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БНХАУ-ын Санхүү, Тогтвортой Байдлын Институт (IFS), Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагуудтай хамтарсан “Ногоон санхүүгийн олон улсын манлайллын хөтөлбөр (GFLP)” арга хэмжээ
● 2023 оны 6 дугаар сарын 16 (Баасан): ТоС Холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, бусад бодлогын болон түнш байгууллагууд хамтран, өндөр түвшний зочид төлөөлөгч, бодлого боловсруулагч, хувийн хэвшлүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулагдах “Монгол Улсын Ногоон Санхүүгийн Форум 2023” арга хэмжээ

Энэ жилийн ТоС долоо хоногийн цуврал арга хэмжээний үеэр олон улсын хэмжээний ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улсад анхлан зохион байгуулж, өөрийн орны туршлага, сайн жишээг таниулах, олон улсын сайн туршлагаас суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Тогтвортой санхүүгийн замын зургийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, Монголын ногоон санхүүгийн корпораци (МоНСаК)-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, Монголын ТХЗ-ын санхүүжилтийн Таксономийг батлан танилцуулах гээд олон томоохон ажил, үр дүнгүүдийг бий болгохоор зорьж байна.
Уг арга хэмжээнд биетээр оролцоход урилга шаардлагатай.
Хэрэв цахимаар оролцох сонирхолтой бол доорх формыг бөглөж өгнө үү. https://forms.gle/at1wd8F2QcvHGKDn8
Хэрэв цахимаар оролцох сонирхолтой бол доорх формыг бөглөж өгнө үү. https://forms.gle/at1wd8F2QcvHGKDn8