BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Албан ёсны хувцас өмссөн зургаан илтгэгчээс бүрдсэн самбар том дэлгэцийн өмнө тайзан дээр сууж, тэдний гэрэл зураг, гарчгийг харуулсан байна. Арын дэвсгэр дээр "Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал" гэж бичжээ. Үзэгчдийн гишүүд, тэр дундаа нэр хүндтэй энтрепренерүүд болон бизнесийн удирдагчид эхний эгнээнд сууж байна. - Business.MN

“Монголын эдийн засгийн чуулган-2023” эхэллээ

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.долларт хүрч өссөн ч, хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байна. 

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2023-07-09
  Онцлох, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. Энэ жилийн тухайд, Монголын эдийн засгийн чуулганыг үндэсний их баяр наадмыг угтан “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс онцлог болж байна. 2010 оноос хойш зохион байгуулж байгаа эдийн засгийн форумд энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс 500 гаруй зочид төлөөлөгч хилийн чанадаас Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ. 

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрбээр цар тахлын үед 4.7 хувиар агшаад байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж байгааг онцолсон юм. 

2022 онд манай улсын эдийн засаг 4.8 хувиар өссөн бол энэ оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрчээ.  

Мөн өнгөрсөн оны босгон дээр “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлсөн бол энэ оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж чадсанаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан юм

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийг тэлэх боломжууд илүү нээлттэй болж байгааг чуулганы индрээс тодотгож байсан. Эдийн засгийг либералчилж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг таатай болгох хэд хэдэн хуулийг УИХ-аас баталсан байна. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар 1600 гаруй байсан зөвшөөрлийн тоо 362 болж буурчээ. Мөн зөвшөөрөл авах үйл явцыг цахимаар 30 хоногийн дотор ил тод, нээлттэй шийдвэрлэдэг болсныг УИХ-ын дарга Занданшатар онцолж байв. 

Түүнчлэн хөрөнгө оруулалтын суурь хууль болох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг баталгаатай хамгаалахад чиглэсэн зохицуулалтууд багтсаныг Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс тодотгож байсан. 

Чуулганы эхний өдөр гадаад, дотоодын төлөөллүүд Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгоход анхаарах шаардлагатай талаар байр сууриа түлхүү илэрхийлсэн юм. 

Өдгөө манай улсын нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 40 орчим хувь нь уул уурхайгаас хамаарч байна.  

Тиймээс эдийн засгийг солонгоруулж, технологи, банк санхүү, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тэр дундаа махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбарууддаа хөрөнгө оруулалтыг чиглүүлж, эдийн засгийн өгөөжийг нь өсгөх шаардлагатай талаар хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса: Монгол Улсын эдийн засаг өсөж, нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 5000 ам.доллар хүрсэн ч ядуурлын түвшин 28 хувьтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байна. Энэ нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд бодит тусгалаа олохгүй байгаагийн нэг илрэл юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өссөн. Харин энэ онд эдийн засгийн өсөлт 5.4 хувь, ирэх онд 6.1 хувьд хүрнэ гэж Азийн хөгжлийн банк таамаглаж байна.

Цаашид эдийн засгийг илүү өгөөжтэй тэлэхийн тулд тогтвортой санхүүжилтийг банк санхүү, цахим технологийн салбарт чиглүүлэх шаардлагатай. Мөн бид худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарыг цахимжуулж, Монгол Улс цахим эдийн засагт түүчээлэхэд урт хугацааны итгэлтэй түнш нь байх болно. 

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчес: Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх нь маш чухал. Уул уурхайн салбарын экспорт, эрдэс баялгийн үнэ зэрэг хүчин зүйлийн нөлөөнд байх нь макро эдийн засгийн орчныг эмзэг болгож байдаг. Тиймээс бусад салбарт хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шаардлагатай. Үүний тулд гаднын хөрөнгө оруулагчид улс төрийн тодорхой, тогтвортой бодлогыг чухалчилдаг гэдгийг санаж хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй. 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ намрын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг хэлэлцэнэ. Хууль батлагдсанаар ААН-үүд таван жил тутам гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ямар бизнес эрхлэх, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай талаараа мэдээлдэг болох юм. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад мэдээлэл илүү нээлттэй болно. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхийн тулд авлигыг бууруулж, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүнд суртлыг багасгах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхэд энэ чиглэлд бид түлхүү анхаарсан. Мөн гомдол маргаан гарлаа гэхэд шуурхай шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч байна. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн тогтворгүй бодлого, шийдвэрийн улмаас гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг орхин гарсан гашуун туршлага цөөнгүй бий. Тиймээс алдаагаа залруулах үүднээс, мөн олон улсын нөхцөл байдал, цаг үеийн сорилтуудыг харгалзан улс төрийн намууд нэгдэж чадсан нь эерэг өөрчлөлтүүдийг дагуулна гэдэгт итгэлтэй байна. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:  Аль ч салбарт төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байж эдийн засаг тэлнэ. Мөн парламентын төлөөллийн чадамжийг дээшлүүлж байж, бодлого тодорхойлогчид илүү оновчтой шийдвэр гаргаж чадна. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлж, олон ургальч үзлийг төлөвшүүлэхэд дэвшилтэт алхам болсон гэж үзэж байна. 

УИХ -ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд: Нээлттэй эдийн засагтай орон байхын тулд ардчиллыг бэхжүүлэх шаардлагатай. Харин ардчиллыг бэхжүүлэхийн тулд парламентын ардчиллыг бий болгох шаардлагатай. УИХ 126 гишүүнтэй байх шийдвэр гарсан. Үүнээс 40 хувь нь пропорциональ буюу нэг тойргоос бодлогоороо өрсөлдөж гарч ирнэ. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөх шударга талбар бий болсноор эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт илүү оновчтой болж чадна. 

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  И Тэхён: Монгол Улс мал аж ахуйн орон ч гэлээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө бага байна. 10-аад жилийн дотор малын тоо толгой бараг хоёр дахин өсөж, Монгол Улс 70 гаруй сая тоо толгой мал сүрэгтэй болсон ч эдийн засгийн өгөөж тааруу байна. Тиймээс салбаруудын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд  оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. 

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, орон нутгийн хөгжлийн секторын ахлах мэргэжилтэн Шинго Кимүра: Азийн хөгжлийн банк тогтвортой, ногоон санхүүжилт олгоход анхаардаг. Тиймээс Монгол Улс хөдөө аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт татъя гэвэл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. 

Таван богд группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан: Дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар гурван тэрбум ам.доллар эргэлдэж байна. Гэсэн ч ноолуурын зах зээл дэх гол тоглогч болсон Монгол Улс өнгөрсөн онд ноолуурын салбараас 441 сая ам.долларын орлого олсон.

Хэрэв манай улс ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн экспортолбол энэ салбарын орлого 1.4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой.

Одоогоор манай улс нийт ноолуурынхаа 12 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа бол дийлэнхийг нь угааж гаргаж байна. Угаасан ноолуурт ердөө таван хувийн нэмүү өртөг шингэдэг. Тиймээс хөл дээрээ хэдийнэ тогтсон уул уурхайн салбар ноолуурын салбарт хөрөнгө оруулбал, ноолуурын салбар хөгжиж, уул уурхайн бус экспортын орлого тэр хэрээр нэмэгдэнэ. 

 

1 of 6
- +
Хэсэг хүмүүс, тэр дундаа нэр хүндтэй энтрепренерүүд нэгэн арга хэмжээнд баруун гараа зүрхэн дээрээ бариад урагшаа харан зогсож байна. Тэд албан ёсны хувцас өмсөж, анхааралтай харагддаг. Цаана нь Монголын эдийн засгийн форумын сурталчилгааны баннерууд, янз бүрийн бизнесийн ивээн тэтгэгчдийг дээд талд нь байрлуулсан байна. - Business.MN
Хэсэг хүмүүс, голдуу албан ёсны ажил хэргийн хувцас өмссөн эрчүүд сандал дээр суун, анхааралтай сонсож байна. Тэд бизнесийн хурал эсвэл арга хэмжээнд оролцож байгаа бололтой, зарим нь орчуулга хийх гэж чихэвч зүүсэн байж магадгүй. Арын дэвсгэр нь цэнхэр, ногоон гэрэлтүүлгийн холимог юм. - Business.MN
Албан ёсны хувцастай олон тооны хүмүүс танхимд зогсож байна. Олон хүмүүс баруун гараа зүрхэн дээрээ тавьж, эв нэгдэлтэй байх мөчийг харуулдаг. Спортын нэрийн шошго, эдгээр анхааралтай, хүндэтгэлтэй бизнесийн мэргэжилтнүүдийн аль аль нь entprerenerы компанийг багтаадаг, зорилго, зориулалтын мэдрэмжээр өрөө дүүргэх. - Business.MN
Таван хүн тайзан дээр сууж, хэлэлцүүлэгт оролцож байна. Тэдний дөрөв нь костюм, зангиа зүүсэн хоёр нь эрэгтэй, гурав нь анхааралтай сонсож, нэг нь чихэвчтэй. Улаан ороолт, бараан пиджак өмссөн нэг эмэгтэй микрофонд өөрийнхөө энтрепренерийн талаар ярьж байна. - Business.MN
Хурлын өрөөнд олон янзын хүмүүс сууж байв. Олон оролцогчид, түүний дотор хэд хэдэн энтрепренерүүд чихэвч зүүж, анхааралтай сонсож байна. Өрөө нь улаан сандалаар дүүрсэн бөгөөд арын ханан дээр компанийн янз бүрийн лого харагдаж байна. Уур амьсгал нь албан ёсны бөгөөд төвлөрсөн байдаг. - Business.MN
Албан ёсны хувцас өмссөн олон тооны хүмүүс улаан сандал дээр сууж, бизнесийн арга хэмжээ эсвэл чуулганд оролцож байна. Зарим нь бичиг баримт эсвэл цахим төхөөрөмж барьж байхад зарим нь харилцан яриа өрнүүлдэг. Үзэгчид анхааралтай, төвлөрсөн харагдаж байна. - Business.MN

 

бизнес цэнэг өглөөний уулзалт
Тагууд: арга хэмжээмонголчуулганэдийн засаг

Санал болгох:

A promotional graphic for a hospitality event titled "Leadership 2025." It features images of people in a workspace, a fine dining setup, the date "2025.01.17," and mentions "UG Arena Conference Room.
Зочлох үйлчилгээ ба Манлайлал-2025 сургалт болно
Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00