Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вэбинар сургалтын шинэ улирал эхэллээ. 10 дугаар сард ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ сэдвийг дахин нэг онцолж байна. Энэ сарын вебинарыг дагалдуулан хийж буй подкастын дугаараар Бизнес процессын автоматжуулалт сэдвээр ярилцлаа.
Дугаараас онцлох санаанууд:
- Бизнес процессыг автоматжуулах хамгийн үр дүнтэй арга бол чатбот ашиглах. Чатботыг зөвхөн борлуулалт биш хүний нөөц, менежмент, санхүү гээд олон чиглэлд ашиглаж, ажлаа автоматжуулах боломжтой.
- Бизнес процессуудаа автоматжуулахаас өмнө тэдгээр процессынхоо зураглалыг гаргасан байх, зураглалыг гаргахын тулд танай бизнест ямар процессууд шаардлагатай гэдгийг тодорхойлсон байх хэрэгтэй.
- Технологи хоёр, гурван жил болоод шинэчлэгдэж байна. Тиймээс нэг системийг олон жил ашиглах боломжгүй болсон. Ийм нөхцөлд тухайн бизнес өөрийн мэдээллээ, ялангуяа хэрэглэгчийн датагаа авч үлддэг байх нь чухал.
Зочин: Н.Жавхлан. “Могул Консалтинг Сервис” ХХК-ийн захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars