“Cмарт ложик” компаниас зохион байгуулсан технологийн шинэ шийдэл танилцуулах арга
хэмжээ өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Туушин зочид буудалд амжилттай зохион
байгуулагдлаа. Тус компани харилцагчиддаа зориулж хоёр дахь жилдээ энэхүү арга
хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн үйл ажиллагаа “Үүлэн технологид
шилжихэд бэлэн үү” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.
Арга хэмжээг нээж “Смарт софтвэйр групп”-ын захирал Б.Анхбаяр үг хэлэхдээ “Бид энэ удаад харилцагч байгууллагууддаа Smart ERP систем болон харьяалагдах дэд системүүдэд хийгдсэн томоохон шинэчлэлтүүдээ танилцуулж байна. Мөн дэлхийн технологийн чиг хандлагыг тодорхойлж буй Cloud буюу үүлэн технологийн хувилбараа танилцуулж байгаадаа баяртай байна. Ингэснээр бид харилцагч байгууллагадаа үүлэн технологийн тусламжтай программ хангамж, дата мэдээллүүдээ интернэт орчноор дамжуулан боловсруулах, хандан ажиллах
боломжийг олгож байгаа юм” гэлээ.
“Смарт ложик” компани нь 2014 оноос эхлэн бизнесийн байгууллагад тохирсон
бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд 70 гаруй технологийн
системийг 3000 гаруй харилцагчид хүргэн ажиллажээ. Арга хэмжээний үеэр “Смарт
Дистро системс”-ийн гүйцэтгэх захирал Ч.Отгончулуунаас Smart Cloud хувилбарын талаар
тодруулсан юм. Тэрбээр “ Бид өнгөрсөн жилийн арга хэмжээгээ “Робот ажилтнаа хүлээж
авахад бэлэн үү” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байлаа. Тэр үед бид бизнес
эрхлэгчдэд ажлаа хялбарчлах шинэлэг шийдэл, робот ажилчдыг санал болгосон. Төгсгөлд
нь жилийн дараа гэхэд Cloud хувилбараа бэлэн болгоно гэж амлалт өгсөн юм. Өнгөрсөн
нэг жилийн хугацаанд бид үнэхээр шаргуу ажилласан. Үүний ачаар өнөөдөр
хэрэглэгчдийнхээ өмнө амлалтаа биелүүлчихээд зогсож байгаадаа маш баяртай байна”
гэсэн юм.
Тус компани санхүү бүртгэл, борлуулалт түгээлт, зочлох үйлчилгээний салбар, ресторан,
дэлгүүр, эмийн сангийн системүүдээ Cloud систем рүү шилжүүлсний дээр олон шинэ
шийдэл нэвтрүүлсэн байлаа. Жишээ нь, ресторан дээр ширээний урьдчилсан захиалга,
зээлийн аппликейшнээр төлбөр төлөх боломжуудыг нэвтрүүлсэн бол санхүү бүртгэлийн
системд давтамжит гүйлгээ үүсгэх робот, гүйлгээ олноор татах робот гэх мэтчилэн найман
төрлийн робот ажиллуулах боломжийг олгосон байв.
Смарт ложик компанийн гол зорилго бол харилцагч байгууллагынхаа бизнес мөрөөдлийг
биелүүлэхэд тусалж, технологийн шинэ боломжуудыг хүргэн ажиллах гэнэ. Үүний тулд
Cloud системийг тэд санал болгож байгаа бөгөөд Cloud систем рүү шилжсэнээр таны
бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа сайжирч алба хэлтсийн хооронд дахь хамтын
ажиллагаа, шийдвэр гаргах цаг хугацаа хурдсаж, хамгийн гол нь хаанаас ч хандан ажлаа
хийх боломж гэх мэт маш олон давуу талыг олгодог байна.
Cloud буюу үүлэн технологи гэдэг нь тухайн байгууллага өөрсдийн бүх мэдээлэл, баримт
бичгээ цахимд шилжүүлж, интернэтээр дамжуулан боловсруулах, тооцоолох боломжийг
олгодог аж. Өөрөөр хэлбэл, нягтлан тань санхүүгийн баримтаа флашаар зөөж явах
шаардлагагүй болно гэсэн үг. Учир нь үүлэн тооцоолол гэдэг нь интернэт орж байгаа л
бол хаанаас ч гэсэн ажлаа хийх боломжийг хүн бүрт олгодог байна.
Мөн арга хэмжээний үеэр хамгийн их анхаарал татсан илтгэл нь хүний нөөцийн системийн
шинэчлэлтүүд байлаа. Онцлох санаанаас дурдвал, ажилтан хаана байгаа газраасаа
ажлын цагаа бүртгүүлэх чөлөө зөвшөөрлийн хүсэлтийг өөрөө шууд гарган захирал нь
зайнаас нь зөвшөөрөл олгох явдал байв. Үүнээс гадна хүний нөөцийн ажилтан хүний
нөөцийн программд ажилтны цагийн бүртгэл, цалин, чөлөө таслалтыг бүртгэх үүнийгээ
сарын аль ч үед хараад хянаад явах боломжтой бөгөөд дээрх мэдээлэл нь санхүүгийн
системтэйгээ холбогдон дэлгэрэнгүй харах боломжтой.
Байгууллагад зориулсан ERP буюу нөөц төлөвлөлтийн системийг бизнесийн байгууллагууд үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан цогцоор нь авснаар хоорондоо холбогдон дата мэдээллийг хэрэгцээндээ тулгуурлан авах, удирдлагуудад шийдвэр гаргахад илүү хялбар дөхөм болох явдал юм.
Смарт Ложик компаниас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд энэ жилийн хувьд
нийтдээ 500 гаруй байгууллагуудын удирдлагын түвшний ажилтнууд оролцсон ба багаггүй
хугацаанд системийн талаар зөв цэгцтэй мэдээллийг хүргэн ажилласнаараа онцлогтой
үйл ажиллагаа болсон байна. Мөн цаашид энэхүү арга хэмжээг жил бүр харилцагч
нарынхаа хүрээнд зохион байгуулж техник технологийн талаар хамгийн сүүлийн үеийн
мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллах зорилготой юм.
Үүлэн системд шилжсэнээр ямар үр өгөөжтэй вэ?
Байгууллагын зардлын хэмнэлт:
Байгууллагын техник болон программ хангамж, дэд бүтцийн зардлаа хэмнэж чаддаг. Cloud систем үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь танд зөвхөн ашиглаж буй систем болон хугацааны төлбөрийг төлөх боломжийг санал болгодог.
Ингэснээр байгууллага сервер болон программ хангамжийн технологид зарцуулж буй төсвийг 50 хүртэл хувиар хэмнэж чаддаг болохыг судалгаагаар тогтоосон байна.
Системээ өргөтгөх боломж
Энэ нь байгууллага хэрэгцээндээ тохирхон хүчин чадлаар системээ ажиллуулах боломжтой юм. Энэ нь систем ажиллаж байх үед шаардлагатай өгөгдлөөр хангаж, нөөцийг тохируулан ажиллах чадвар юм. Ингэснээр системийг ачаалалтай байх хугацаанд илүү сайнаар ажиллах хурдыг байгууллагад олгодог.
Байршуулахад хялбар
Үүлэн системийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь харилцагч байгууллагууддаа үүлэн систем рүү хялбар шилжих боломжийг олгодог. Ингэснээр үйл ажиллагаа тань аливаа доголдолгүй хэвийн үргэлжлэх боломжтой юм.
Уян хатан байдал
Үүлэн системийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь байгууллагуудад шаардлагатай үйлчилгээний төрөл, уян хатан байдал зэргийг санал болгодог.
Хүртээмжтэй байдал
Үүлэн системийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь SLA- үйлчилгээ үзүүлж буй түвшний
гэрээнд дурдагдсан хэмжигдэхүүнийг ашиглан 24\7 цагийн турш программ хаанаас ч
ажиллаж болох сонголтыг санал болгодог.
Олон сонголт
Үйл ажиллагааны цар хүрээнд тохируулах ашиглах боломжтой олон төрлийн үүлэн
загварыг янз бүрийн хэрэгцээнд тохируулан өөрчилж болно. Дэд бүтэц код ба тасралтгүй
интеграци\тасралтгүй байршуулалт зэрэг автоматжуулалтын хэрэгслүүдийг ашигласнаар
байгууллагууд программыг байршуулах, удирдах, хянах үйл явцыг хялбаршуулж чадна.
Гамшгийн үед сэргээн засварлах
Байгалийн гамшиг болон гэнэтийн үйл ажиллагааны доголдол үүссэн тохиолдолд танай
бизнесийн системийн мэдээлэл аюулгүй, найдвартай байх давуу талтай. Энэ чинь л үүлэн
технологи шүү дээ. Ямар ч гамшиг аюулын үед таны мэдээллийн бааз буюу дата интернет
орчинд найдвартай хадгалагдаж байгаа гэсэн үг.
Бизнесийн хамтын ажиллагаа
Cloud системд шилжсэн байгууллагын хэлтэс алба нэгж хоорондын хамтын ажиллагаа
илүү хялбар болдог ба процесс илүү сайжирч, шийдвэр гаргах хугацаа илүү богиносдог.
Тэгвэл ERP систем гэж юу вэ. Бизнест яагаад ERP чухал вэ?
Бизнесийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр гар ажиллагаатай үйлдлүүд ихэсч компанийн
үйл ажиллагаа системчлэгдэх үед ERP буюу нөөц төлөвлөлтийн систем орж ирдэг. ERP
цогц систем нь бизнесийн гол мэдээллийг цуглуулж, түүнийг зохион байгуулж,
байгууллагын үйл ажиллагаа илүү томорсон ч хэмнэлттэй үр ашигтай ажиллахад тусалдаг
байна.
Энгийнээр хэлбэл, ERP систем нь байгууллага дахь хүмүүс, бизнесийн үндсэн үйл явц,
технологийг нэгтгэхэд тусалдаг.
ERP цогц систем нь нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт,
маркетинг, хүний нөөц зэрэг хэлтсүүдийн мэдээллийг нэгдсэн санд тулгуурлан бизнесийн
үйл явцыг автоматжуулж, ойлголт болон дотоод хяналтыг хангадаг программ хангамж юм
байна.
Мөн түүнчлэн ERP системүүд нь нөөцийг ухаалгаар ашиглахыг эрэлхийлж буй бизнес
эрхлэгчдийн өдөр тутмын хэрэгсэл болсон бөгөөд тэд удирдагчдад хүний болон
санхүүгийн капиталыг дахин хуваарилах эсвэл чанар, гүйцэтгэлийг алдагдуулахгүйгээр
мөнгө хэмнэх илүү үр ашигтай үндсэн бизнесийн үйл явцыг бий болгоход тусалдаг ажээ.