Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вэбинар сургалтын шинэ улирал эхэллээ. 10 дугаар сард ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ сэдвийг дахин нэг онцолж байна. Энэ сарын вебинарыг дагалдуулан хийж буй подкастын дугаараар Хиймэл оюун, роботын тусламжтай бүтээмжээ сайжруулах талаар ярилцлаа.
Дугаараас онцлох санаанууд:
- Монгол шиг хүний нөөцийн хомсдол орсон улс оронд роботууд ажиллуулах нь зайлшгүй шаардлагатай болж байна.
- Хиймэл оюунтай үр дүнтэй ажиллахын тулд зарим шинэ чадвар хэрэг болж байна.
- Хиймэл оюун, роботуудыг өөрийн туслах болгож, бүтээмжээ эрс сайжруулах бүрэн боломжтой. Энэ нь бидний боддог шиг тийм хэцүү ажил биш. Англи хэл гадарладаг байхад л хангалттай.
Зочин: А.Ганбаатар “Дижитал Воркс” ХХК, Бизнес хөгжил хариуцсан захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars