“Худалдаачин үндэстэн-2023” анхдугаар форумаа “Монгол-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг хэлэлцэх нь” сэдвийн дор 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
ФОРУМЫН УРИА: ҮҮД НЭЭЕ!
Худалдаачин үндэстэн-2023” форумыг “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд форумын үеэр Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн орчин, хууль, дүрэм журам, хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулна.
Форумд оролцсоноор Монгол–Хятад хоёр орны олон улсын худалдаа, тээвэр ложистик, хил боомт, гадаад хөрөнгө оруулалт, татварын орчин, Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн судалгаагаар мэргэшсэн судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдээллийг эх сурвалжаас авах, 2 талын төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны багийн гишүүн болох бололцоог бүрдүүлнэ.
Цаашид энэхүү арга хэмжээ нь дан ганц Монгол, Хятад гэсэн хоёр улсаар хязгаарлагдахгүй, ирэх онд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн холбоо буюу АСЕАН-ий орнуудын шинжээч, бизнес эрхлэгчдийг урих төлөвлөж байна.
Ийд бизнес эрхлэгч та бүхэн Монгол Улсыг сонирхож буй Хятадын пүүс компаниудад Монголын бизнесийн орчны талаар үнэн зөв мэдээлэл олгон хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд идэвхитэй оролцохыг уриалж байна.
ХААНА: Монгол Улс, Улаанбаатар хот, Новотел зочид буудлын хурлын их танхим
ХЭЗЭЭ: 2023 оны 11-р сарын 11-ны өдрийн 09:00–19:00 цаг хүртэл үргэлжлэх болно.
ХУРААМЖ: 1,111,000 төгрөг
ХОЛБОО БАРИХ:
Утас: 77106161, (976) 80208400, (976) 88050323
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/vwCFZ
Цахим шуудан: tradernationforum@gmail.com
ХУДАЛДААЧИН ҮНДЭСТНЭЭС ДОРНЫН ТҮНШЛЭЛ РҮҮ