Хүйтэн сэрүүний улиралд төдийгүй халуун зун ч бид ханиад хүрч, тохиромжтой эмчилгээ хийгээгүйгээс дархлаа сулрах, ужиграх, улмаар хүндрэх эрсдэлд хүрдэг. Ханиалгах, хоолой өвдөх, цэртэй ханиаж цээж өвдөх, толгой өвдөх, нус гоожиж, бие тамирдах үед уудаг “Ханиадаа эдгээгээрэй” уриатай PANPYRIN (Панпирин)-ийг бүх эмийн санд худалдаалж эхэллээ.
Өмнөд Солонгосчууд 1961 оноос ханиад хүрэх даруйдаа ууж, ханиад эдгээхэд шилдгээр шалгарсан Панпирин ханиадны эмийг “Террамед” ХХК-ны хамт олон олон удаагийн туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол хүний биеийн онцлогт хамгийн тохиромжтой гэж дүгнэн, импортлох шийдвэр гаргасан юм.
Панпирины найрлагад;
- Ацетаминофен 300мг
- Усгүй кофейн 30мг
- Хлорфенирамины малеате 30мг
- DL-Метилэфедрины гидрохлорид 18мг
- Гуайфенезин 42мг
- Типепидины цитрат 10мг агуулагддаг.
Кофейн нь өвдөлт намдаах үйлдлийг хүчжүүлж, сэргээнэ. DL-Метилэфедрины гидрохлорид нь цэр ховхлох, ханиалга намдаах, хамрын битүү арилгах үйлдэлтэй. Гуайфенезин, Типепидины цитрат нь мөн цэр ховхолж, ханиалга намдаадаг бол парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах, хлорфенамин нь гистамины эсрэг үйлдэлтэй. 13-ээс дээш насны эмийн найрлагад үл харшлах, хориг заалтгүй бүх насны хүн ууж хэрэглэхэд тохиромжтой.
Монголчуудын хамгийн сайн мэддэг бакус бэлдмэлийг үйлдвэрлэдэг Солонгосын Dong-A Pharma-ын тус бүтээгдэхүүн бакус шиг хэрнээ 20 мл-ийн хэмжээтэй жижигхэн шилэн савлагаатай. Задлаад шууд дуустал нь уух зориулалттай буюу хэн ч, хаана ч хэрэглэхэд маш хялбар савлагаатай, эмчийн жоргүй олгогддогоороо онцлог.
Панпириныг ханиад хүрсний дараа уухаас гадна, ханиадны шинж тэмдэг дөнгөж илрэнгүүт ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Панпирины талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77117300 утаснаас, мөн https://www.facebook.com/terramedmn хуудаснаас аваарай.