Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн “Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцууллаа. Уг тайлангийн гол тоонуудад дүн шинжилгээ хийн хүргэж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал
- Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой боловч жигд бус байсан бөгөөд уул уурхайн салбар эдийн засгийг хөдөлгөж, харин уул уурхайн бус салбар хоцрогдолтой байна.
- Эдийн засгийн өсөлт 2022 онд 5.0 хувь байсан бол 2023 оны эхний хагаст 6.2 хувьд хүрч хурдацтай өссөн.
- 2023 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтийн 90 орчим хувь нь уул уурхай, экспортын тээврийн үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой.
- 2023 оны 1-3-р улиралд нүүрсний олборлолт 2022 оны 1-3-р улиралд олборлосон хэмжээнээс бараг гурав дахин өссөн нь юуны түрүүнд COVID-ийн хилийн хязгаарлалтыг арилгасантай холбоотой.
- Оюутолгой (ОТ)-ын далд уурхайн ажил эхэлснээр 2023 оны эхний гурван улиралд зэсийн олборлолтын хэмжээ 19.9 хувиар өссөн.
- Уул уурхайн бус салбарын өсөлт сул байсан нь өнгөрсөн жилийн тахлын дараах сэргэлтээс болж удааширч, цаг агаарын хүнд нөхцөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурснаас үүдсэн.
- Банкууд аж ахуйн нэгжийн зээл олгохдоо болгоомжтой хандсан тул гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал сул байсан, зээлийн хатуу нөхцөл зэрэг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн.
- Хөдөлмөрийн зах зээлийн сул дорой байдал, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас олох орлого буурсан, өндөр инфляциас үүдэлтэй бодит орлого багассан зэргээс шалтгаалан хувийн хэрэглээний өсөлт буурсан.
- Дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляц өндөр хэвээр байна.
- Банкууд эрсдэл багатай хувийн хэрэглээний зээлд анхаарлаа хандуулж, бизнесийн зээл болон моргейжийн зээлийг хумьж байсан тул зээлийн өсөлт удаашралтай байна.
- Хэдийгээр засгийн газрын зардал өндөр байсан ч уул уурхайн орлого их хэмжээгээр өссөнөөр төсөв ашигтай гарсан.
- Экспортын өсөлт сэргэсэн нь хөрөнгийн урсгал бага байсан ч урсгал дансны ашиг болон нөөцийг бүрдүүлэхэд нөлөөлсөн.
Эдийн засгийн хэтийн төлөв
- Монгол Улсын эдийн засаг цаашид өргөжин тэлж, 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна.
- Эдийн засгийн өсөлт нь хувийн хэрэглээ болон төсвийн тэлэлтээс үүдэлтэй байхаар байна.
- Дунд хугацаанд эдийн засгийн идэвхжил тогтвортой байж, 2025-2026 онд эдийн засгийн өсөлт дунджаар 6.3 хувьд хүрэх прогнозтой байна.
Дижитал үйлчилгээний зах зээлийн боломжууд
- Дэлхийн дижитал худалдаа хурдацтай өргөжин тэлж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байх буюу логистикийн сорилтуудыг даван туулж, эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг олгож байна.
- Монгол Улсын дижитал үйлчилгээний давуу тал нь программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, дижитал маркетинг дээр илэрч байна.
- Гэхдээ МХХТ-ийн үйлчилгээг экспортлох чадамж хамаагүй доогуур байна.
- Харилцаа холбоо, интернетийн нэвтрэлт өндөр байгаа ч Монгол Улсын дижитал дэд бүтцэд томоохон хязгаарлалтууд байсаар байна.
- Дижитал дэд бүтэц, холболтыг сайжруулснаар дижитал үйлчилгээний экспортыг дэмжинэ.
- Үндэсний хөтөлбөрүүд, бодлогын зэрэгцээ дижитал ур чадварыг хөгжүүлэх нь дижитал салбар дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих болно.