BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дүрслэл дээр аварга том гар соронз барьж, дэлгүүрийн уут үүрсэн дөрвөн хүнийг татдаг. Хүмүүс цэнхэр дэвсгэр дээр соронз руу татагдаж байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг татах, таны бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн маркетингийн стратегийг илэрхийлж байна. - Business.MN

Хэрэглэгчээ энгийн аргаар хадгалж үлд

Business.mn   Business.mn
2023-12-01
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Маркетерууд хэрэглэгчидтэйгээ холбогдож, тэдэнд мэдээллээ дамжуулахын тулд урьд өмнөхөөсөө ч илүү хичээл зүтгэл, хөдөлмөр гаргасаар байна. Учир нь орчин үед бизнесүүдийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж, энэ хэрээр үнэнч хэрэглэгчид “устах аюул”-д хүрээд байна. Өдгөө компаниуд хэрэглэгчдийн төлөөх “аян дайн”-даа улам бүр хүч хаяж, маркетингийн арга барил, агуулга, сувгаа ч өөрчилж байна. Тэгвэл энэ цаг үед бизнесийн байгууллагын удирдлагууд, маркетерууд хэрэглэгчээ хэрхэн энгийн аргаар хадгалж үлдэх вэ? Энэ талаар уншигч танд дараах хоёр зөвлөмжийг хүргэж байна.

Шийдвэр гаргах үйл явцаа илүү энгийн болго

Хэрэглэгчээ хадгалж үлдэх хамгийн энгийн, хялбар арга бол тэдний худалдан авах шийдвэрийг чиглүүлж өгөх, итгэлийг нь үргэлж даах гэсэн хоёр үндсэн хүчин зүйлээс хамаарна. Үүнийг маркетерууд тогтмол хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Хэт их мэдээлэлд төөрсөн, мэдээллийг буруу хүлээн авсан хэрэглэгчийн худалдан авах шийдвэр үргэлж хүнд байдалтай тулгардаг. Тиймээс маркетерууд хэрэглэгчдийг хэцүү байдалд оруулахгүй тулд мэдээллээр бөмбөгдөхийн оронд оновчтой мэдээлэл хүргэхэд анхаарах нь чухал. Өөрөөр хэлбэл, худалдан авалтад нь тусалсан байдлаар мэдээлэл өгөхийг илүүд үзэх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа хэрэглэгчдийг татаж, нөгөө талаараа хэрэглэгчдээ хадгалж үлдэх боломжийг бий болгож байдаг.

Сонголтыг илүү хялбар болго

Хэрэглэгчийн бүтээгдэхүүн сонгох шийдвэрийг илүү хялбар болгохын тулд брэндүүд өөр өөрсдийн давуу талыг хэрэглэгчдэд тайлбарлаж өгдөг. Зарим нь орц чанараа тайлбарладаг бол зарим нь дараа гарах үр дүнг тайлбарладаг. Тэгвэл зарим тохиолдолд хэт олон зүйлийг тайлбарлах нь хэрэглэгчдэд хэтэрхий төвөгтэй санагдах нь бий. Тиймээс маркетерууд аль болох өөрсдийн бүтээгдэхүүний талаарх мэдээ мэдээлэл, сурталчилгааг маш энгийнээр олон хүчин зүйл хамруулахгүйгээр тайлбарлах хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчдийн хувьд, сонголт хийхэд илүү хялбар, шийдвэр гаргахад дөхөм болдог.

Нийтлэлийн төсгөлд

Бидний энэхүү нийтлэл маркетер танд маш энгийн утга агуулгатай санагдсан байх. Тийм ч байгаасай хэмээн хүссэн юм. Учир нь хэрэглэгчээ хадгалж үлдэх энгийн арга бол худалдан авалтыг чиглүүлэх, сонголтыг хялбар болгох гэсэн үндсэн хоёр зүйлээс л хамгийн хамааралтай гэдгийг онцлохыг зорьсон юм. Маркетерууд хэрэглэгчээ хадгалж үлдэхийн тулд олон сувгийг ашигласан, өргөн утга агуулгатай сурталчилгаа бүтээх бус ердөө хэрэглэгчдийнхээ хамгийн идэвхтэй байгаа сувгууд дээр өөрсдийнхөөр нь идэвхжүүлэх нь чухал. Ихэнх хэрэглэгч танаас харилцааг бус худалдан авах шийдвэр гаргалтад нь туслахыг л хүсдэг. Маркетер танд энэ нь тийм ч хэцүү зүйл биш гэж бодож байна. Танд амжилт хүсье.

Нийтлэгч: Б.Амаржаргал (Мэркадо компанийн Гүйцэтгэх захирал)

Хэрвээ танд маркетингийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага байгаа бол бидэнтэй дараах хаягаар холбогдоорой.

Утас: 70177717, 88062226, 99101810

Имэйл хаяг: contact@mercadocompany.com

Цахим хуудас: www.mercadocompany.com

 

bookzone
Тагууд: бизнескомпанимаркетерхэрэглэгч

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00